BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Биржийн бус зах зээлийн нэг жилийн ой боллоо

Биржийн бус зах зээлийн нэг жилийн ой боллоо

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд биржийн бус зах зээлд нийт 52 компани 66 бондыг амжилттай гаргаж, нийт нэг их наяд төгрөгийн бондын бүртгэл хийгдсэн байна.

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2022-09-16
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад биржийн бус зах зээлийн  арилжаа албан ёсоор эхэлж, анхны бүтээгдэхүүнээ танилцуулсан нь хөрөнгийн захын хөгжлийг урагшлуулах нэг алхам болсон. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 15-нд манай улсад биржийн бус зах зээл үүсэж хөгжсөний нэг жилийн ойн арга хэмжээг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж, холбооны гишүүн болон ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын хамт тэмдэглэн өнгөрүүлэв. 

Нээлтийн үеэр МҮЦАЭХ -ны ерөнхийлөгч Д.Цогтбаатар “Биржийн бус зах зээлийн оролцогчид эрсдэлийг тооцоолж, ирээдүйг угтан ажиллах нь чухал. Энэ салбар бүхэлдээ итгэл дээр тогтдог. Хөрөнгө оруулагч итгэлтэй байхад оруулах хөрөнгө олддог. Аль ч салбарт ийм зарчим үйлчилдэг” хэмээн тодотгож байв. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд биржийн бус зах зээлд нийт 52 компани 66 бондыг амжилттай гаргаж, нийт нэг их наяд төгрөгийн бондын бүртгэл хийгдсэн бөгөөд үүнийг тохиолдуулан холбогдох байгууллагын удирдлагуудыг байлцуулан цан цохих үйл ажиллагааг зохион байгуулсан юм. 

Олон улсад хөрөнгийн зах зээл биржийн болон биржийн бус зах зээл гэсэн үндсэн хоёр баганаас бүрддэг. Тэгвэл манай улсын хөрөнгийн зах зээл ийнхүү хос баганатай болсноор салбарын хөгжлийн хурд нэмэгдэж, өргөжин тэлэх сайн талтай. Биржийн бус зах зээлийн гол онцлог нь зөвхөн мэргэжлийн тоглогчид арилжаанд оролцдог тул хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бүртгэлийг богино хугацаанд шийддэг, үүнийгээ дагаад цаг хугацаа хэмнэдэг зэрэг давуу талтай. 

Нээлтийн ёслолын дараа “Биржийн бус зах зээлийн нөхцөл байдал”, “Биржийн бус зах зээлийн ирээдүйн боломжууд” сэдвээр салбар хэлэлцүүлгүүд үргэлжилж, бонд гаргасан компаниуд болон тэдгээр компаниудад санхүүжилт татан төвлөрүүлэхэд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлсэн оролцогч талуудын төлөөлөлт панелистаар оролцож, санал бодлоо солилцсон билээ. 

МҮЦАЭХолбоо нь брокер, дилерийн компаниудын санаачлагаар  үнэт цаасны зах зээлийг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх, гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашиг, тогтвортой үйл ажиллагаа, нэгдсэн үзэл баримтлалыг хамгаалах зорилгоор 1995 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага гэдгээрээ онцлог. 

Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00