Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд, Park Place оффисын барилгын чанх урд Oppein Mongolia гэсэн хаяг бүхий үзэсгэлэнгийн танхим энэ оны эхээр чимээгүйхэн төвхнөөд удаагүй байна. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 16-нд тэд албан ёсоор нээлтээ хийж, үнэнч хэрэглэгч, харилцагч, зочдын хамт цомхон хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Хоёр давхар бүхий үзэсгэлэнгийн танхимд Oppein -ийн тансаг зэрэглэлийн хатуу, зөөлөн тавилгаар гал тогоо, унтлагын, зочны болон ажил, амралтын өрөөний загварыг тохижуулан дэлгэснийг нээлтэд хүрэлцэн ирсэн зочид үзэж сонирхохын зэрэгцээ брэндийн зөвлөхүүдээс хүссэн асуултдаа хариулт авч, жазз хөгжим, амтат дарс, коктейль, бяцхан тэмцээн уралдаан, халуун дулаан уур амьсгал дунд нэгэн үдшийг сонирхолтой өнгөрүүлсэн юм.
Өндөр чанар, орчин үеийн загвар, цогц шийдлээс гадна хамгийн гол нь хүний хэрэглээнд гойд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодгоороо Oppein брэнд олон улсад танигдаж, нэр хүнд, үнэ цэнээ бататгажээ. Нийт 128 улсад 7400 гаруй үзэсгэлэнгийн танхимтай бөгөөд эдгээрийн дунд Монгол Улс тун саяхнаас багтаж эхлээд буй нь энэ.
Oppein брэндийн өндөр хүчин чадал бүхий таван үйлдвэр Хятад улсад нийт 2.8 сая м2 буюу хамгийн том талбайд үйл ажиллагаа явуулдаг. Тус брэнд дэлхийд ТОП 100 -д багтдаг бол, Ази тивдээ хатуу тавилгын үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Үйлдвэрүүд нь хүний гар ажиллагааг халж, бүх шат дамжлагадаа бүрэн автомат шийдлийг нэвтрүүлснээрээ онцлог. Гүйцэтгэлийг өө сэвгүй, 100 хувь байлгахын тулд бүрэн автомат хувилбарт шилжсэн бөгөөд захиалга, загвар, зураг, төлөвлөгөө гаргахдаа өөрсдийн хөгжүүлсэн тусгай программыг ашиглаж, бүх алхмаа цогц байдлаар шийддэг.
28 жилийн өмнө гал тогооны тавилга үйлдвэрлэлээр гараагаа эхлүүлсэн Oppein өдгөө тансаг зэрэглэлийн хатуу, зөөлөн тавилга, тохижуулалтын бүтээгдэхүүнийг олон төрлөөр үйлдвэрлэдэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлээд буй. “Хятадад гэрийн эзэгтэй бүр Oppein -ий гал тогоотой болохыг хүсдэг болсон” хэмээн Mettle Space компанийн ерөнхий менежер Б.Мягмарнаран хэлсэн нь өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд тус брэнд олон улсын зах зээлд хангалттай танигдаж, нутагшиж чадсаныг илтгэнэ. Mettle Space компанийн үүсгэн байгуулагчид дотоодын зах зээлд интерьерын цогц тохижилтын үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор хоёр жилийн өмнө компаниа байгуулж, Oppein -ийн Монгол дахь албан ёсны түншээр ажиллах болсон юм.
Oppein брэнд нийт 128 улсад 7400 гаруй үзэсгэлэнгийн танхимтай бөгөөд эдгээрийн дунд Монгол Улс тун саяхнаас багтаж эхлээд буй нь энэ.
Ингэснээр тэд орон сууц, хаус зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй хүмүүст тулгардаг интерьерийн зураг шийдэл, тавилга, декор, дотоод тохижилтод зарцуулдаг хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэж, энэ бүх асуудлыг нэг дороос цогц байдлаар шийдэх боломжийг олгож буй. Өөрөөр хэлбэл, орон сууцны өрөө тус бүрийн тохижилтод шаардагдах бүхий л хатуу, зөөлөн тавилга, тухайлбал, хувцасны шүүгээ, ор, ариун цэврийн өрөөний тоноглол, гадна, дотор хаалга, хөшиг, абажур, буйдан, матрас, ор хөнжлийн даавуу, гэрийн шаахай, арчуур зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттой.
Oppein Mongolia -ийн мэргэжлийн дизайнерууд тухайн хэрэглэгчтэй сайтар ярилцаж, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нь нийцүүлэн загвар, интерьерийн зураг шийдлийг тусгайлан боловсруулж, Хятад дахь төв үйлдвэр рүү илгээж, угсрахад бэлэн байдлаар хүлээн авч, эцсийн хэрэглэгчид хүлээлгэн өгдөг. Гол нь энэ бүх үйл явц нарийн стандарт, шаардлагын дагуу өрнөдгөөрөө онцлог. Мөн худалдан авалтын дараах цэвэрлэгээ, угсралт, тоноглолын тохиргоо зэрэг бүх үйлчилгээг бүтэн нэг жилийн турш үнэ төлбөргүй хариуцан ажилладаг нь чанар, үнэ цэнийн баталгаа болж чаддаг. Үүгээрээ ч олон улсын хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн брэнд юм.
Oppein брэнд дэлхийд ТОП 100 -д багтдаг бол, Ази тивдээ хатуу тавилгын үйлдвэрлэлээрээ тэргүүлж байна.
Үүний зэрэгцээ олон жилийн туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн итали дизайнеруудтай хамтран ажиллаж интерьер дизайны хамгийн сүүлийн үеийн трэндүүдийг бүтээгдэхүүндээ шингээж, цуглуулгаа байнга шинэчилж, сайжруулж байдгаараа давуу талтай. Тэдгээр дизайнерын дунд Chanel брэндтэй хамтран ажилладаг алдарт Сержио Кастилья багтдагийг ч дурдах хэрэгтэй. Хэрэв хэрэглэгч хүсвэл өөрийн хэрэгцээнд суурилсан загварыг дэлхийн шилдэг дизайнеруудын концепцтой хослуулан бүтээлгэх боломжтой гэдгийг Oppein Mongolia -ийн хамт олон тодотгож байна. Түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодисын хэмжээ Европын холбооны баримталдаг E1 стандартад заасан 1.5 мг хэмжээнээс хэд дахин бага буюу 0.4 мг -ийн агууламжтай үйлдвэрлэгддэгээрээ эрүүл ахуйн шаардлагын хувьд дэлхийн хаана ч байхгүй сонголт гэдгийг Oppein -чууд онцолдог.
Олон жилийн туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн итали дизайнеруудтай хамтран ажиллаж интерьер дизайны хамгийн сүүлийн үеийн трэндүүдийг бүтээгдэхүүндээ шингээж, цуглуулгаа байнга шинэчилж, сайжруулж байдаг нь Oppein брэндийн давуу талуудын нэг юм.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хил гааль, тээвэр ложистикийн хувьд удаашрал үүссэнтэй холбоотойгоор тус брэнд авсан захиалгаа урд хөрш дэх үйлдвэрлэлд шилжүүлж, буцаан хүлээн авч, эцсийн байдлаар угсран хүлээлгэж өгөх хүртэлх хугацааг 120 хоног хүртэл байхаар эхний ээлжинд тогтоожээ. Гэхдээ энэ хугацаа ирэх жилүүдэд салбарын асуудал цэгцрэх хэрээр аажмаар багасна хэмээн үзэж байгаа юм. Мөн Oppein брэнд хатуу тавилгын хавтангуудаа уур, чийг, ус даах материалаар тусгай бүрэлттэй үйлдвэрлэдэг байсан бол Ковид-19 цар тахлын дараагаас вирус үрждэггүй бүрэлтийг нэмснээрээ хэрэглэгчдэдээ зориулан дахин нэг шинэ сонголтыг бий болгоод байна.