BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнесийн хурал дээр илтгэгч илтгэгчтэй хамт олон үзэгчид тайзны өмнө сууж байна. Тайз нь олон тооны лого, "HoReCa" гэсэн гарчиг бүхий хоёр том дэлгэцтэй. Өрөө нь цагаан өнгийн чимэглэлтэй, гэрэлтүүлэг сайтай бөгөөд компанийн хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн гэрэлтүүлэг, дуу чимээний төхөөрөмжөөр тоноглогдсон. - Business.MN

Зочлох үйлчилгээ: Тэрэлжийн хэв маягаас эрүүл амьдралын хөтөч болох нь

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-09-28
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн, гэхдээ хамгийн их хувьсан өөрчлөгдөж байгаа салбарууд нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээ болж байна. Хүмүүсийн аялах, амрах, ажиллах горим урьдынх шигээ байхаа больсон нь эдгээр салбарын үнэ цэний гинжин хэлхээг эрс өөрчилж, бизнесийн шинэ үзэл санаа, шийдэл, чиг хандлагууд төрөн гарсаар байна.

Чухам ямар зарчмыг баримталж, ямар трэндийг илүү хөгжүүлэх ёстой талаар есдүгээр сарын 23-нд “Holiday Inn Ulaanbaatar” зочид буудалд болсон “Horeca Mongolia Conference”-ийн үеэр тодорхой яригдлаа. Энэ арга хэмжээгээр анхаарч судлахгүй байхын аргагүй хэд хэдэн чиг хандлагыг онцлов.

Зочлох үйлчилгээ бол аз жаргалыг үйлдвэрлэгч

Чуулганы эхэнд Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр зочлох үйлчилгээ нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх болсон талаар ярилаа. Түүний илтгэлд дурдсанаар эдүгээ зочлох үйлчилгээний салбарын хөгжлийн шинэ эрин үе эхэлж байна. Өмнө нь үйлчилгээ ханган нийлүүлдэг салбар байсан бол одоо аз жаргалтай амьдралын зөв хэрэглээг түүчээлж хөгжих ёстой болсон. Өмнө нь хүний хэрэгцээг хангах нэг талын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдөр хоол унд, ажил, амралт гэх мэтээр монгол хүний амьдралын хэв маягийг тодорхойлох түвшинд сэтгэж, зүг чигийг гаргаж байхаар түвшний ач холбогдолтой болсон.

Зочлох үйлчилгээ хүний бие организмд нь чиглэсэн үйлчилгээ өгдөг байснаа больж сэтгэл оюунд нь үйлчилдэг салбар болон хувирч байна.

Хоол үйлдвэрлэлээр жишээ авбал, хүний хэрэглээг хангадаг, цатгадаг байсан бол одоо тухайн хүн ямар дархлаатай, ямар зан аальтай, гэр бүлтэйгээ, нийгэмтэйгээ хэрхэн харьцаж амьдрах нь идэж, ууж байгаагийн шууд үр дүн болж байна. Өөрөөр хэлбэл, зочлох үйлчилгээ хүний бие организмд нь чиглэсэн үйлчилгээ өгдөг байснаа больж сэтгэл оюунд нь үйлчилдэг салбар болон хувирч байгаа аж. Үүгээрээ анагаах ухаанд шийдэл олж хүчрэхгүй байгаа нойргүйдэл, жингийн илүүдэл гэх мэт асуудлыг шийдэхэд эмч нараас ч дутахгүй үүрэг гүйцэтгэх хүмүүс нь зочлох үйлчилгээнийхэн гэдгийг Д.Гантөмөр онцоллоо.

Зочлох үйлчилгээ hybrid болж байна

Ажиллангаа амардаг амьдралын хэв маяг нь цар тахлын нөлөөгөөр бий болсон цоо шинэ чиг хандлага юм. Өмнө нь чөлөөт цагийн үйлдвэрлэл гэж ярьдаг байсан бөгөөд зочид буудал, ресторан, зоогийн газар, жуулчны баазууд нь тусдаа үйлчилгээний үйлдвэрлэл эрхэлдэг байв. Харин өнөөдөр амарч болдог ажлын газар хэлбэрээр маш олон бизнес шийдлийг дэлхий даяар хөгжүүлж байгааг Д.Гантөмөр илтгэлдээ дурдлаа.

Энэ трэндэд нийцүүлж зарим улс оронд цахим нүүдэлчдэд зориулаад визийн тусгай горимыг боловсруулж байна. Учир нь гаднын жуулчдыг, тэр дундаа ажлын байртайгаа ирдэг цахим нүүдэлчдийг татаж чадвал зөвхөн аялал жуулчлал гэлтгүй эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварт эерэг нөлөөтэй.

Хөрөнгө оруулалт ногоорч байна

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээнд хамгийн гол хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгөд хийдэг. Зах зээл бараг тэр чигтээ өөрчлөгдөж байгаа учраас хөрөнгийн менежментийн шийдлүүд ч бас өмнөхөөс тэс өөр болж байна. TDB Securities SC компанийн Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хэлтсийн захирал Г.Маргадын илтгэлдээ хэлснээр зочлох үйлчилгээний салбар дахь хөрөнгө оруулалтад үндсэн дөрвөн трэнд ноёлох болжээ. Үүнд 1) эрүүл ахуй ба эрүүл хооллолт, 2) цахимжилт, 3) тогтвортой хөгжил, 4) метаварс, NFT багтаж байна.

Эрүүл ахуй, эрүүл хооллолтын трэндийн хувьд хүмүүс зөв амьдралын хэв маягт хөтөлсөн үйлчилгээ бүхий газруудыг илүүтэй сонгож байна. Харин хоёр дахь трэндийн хувьд орчин үед экологи болон нийгмийн асуудалд улам бүр ач холбогдол өгдөг болсон нь зочид буудлуудыг өөрийн брэндээ шинээр тодорхойлоход хүргэж байгаа аж. Үүнтэй холбоотой зочид буудлууд ус, цахилгаан эрчим хүч хэмнэдэг, хаягдал бага гаргадаг технологийн шийдлүүдийг эрэлхийлэх болжээ. Тогтвортой хөгжлийн менежмент хэрэгжүүлсэн газруудын хөрөнгө оруулалт өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад гурван хувиар илүү ашигтай байгааг олон улсын зарим судалгаа тогтоожээ. Нөгөө талаас орчин үеийн хэрэглэгчид/аялагчид болон ажилтнууд хөгшин, залуу гэлтгүй тогтвортой хөгжлийн тал дээр хамгийн хүчирхэг нөлөөтэй болж байна.

Манай улсын зах зээлд сүүлийн жилүүдэд уул уурхай болон барилгын бизнес эрхлэгчид зочлох үйлчилгээнд хөрөнгө оруулах нь ихсэж байгаа нь энэ салбар хөрөнгийн урсгалыг татах том потенциальтай гэдгийг харуулж байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар Монголын биржийн бус зах зээлд 1.1 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэнээс 13 хувь нь үл хөдлөхөд зориулагдсаны дотор зочлох үйлчилгээнд багагүй хөрөнгө оруулалт хийгдсэнийг чуулганд оролцогчид ярьж байлаа. Гэхдээ үл хөдлөхөд их хөрөнгө оруулчхаад хүндээ, үйлчилгээндээ хөрөнгө оруулалтаа харамлавал бизнес бүтэлгүйтнэ гэдгийг ч санууллаа.

Тэрэлжийн хэв маягаас OTA руу

Цар тахлын нөлөөгөөр улам эрчээ авсан трэнд бол цахимжилт. 2022 оны байдлаар олон улсад зочид буудлын захиалгын 57 хувь нь онлайнаар хийгджээ. Онлайнаар хийгдсэн захиалгын 82 хувийг онлайн зочид буудал захиалгын системүүд (OTA – Online travel agency) болон аппликэйшнээр дамжуулж хийсэн байна. Цахим платформууд нь борлуулалтын сувгийг нэмэгдүүлэхээс гадна хил хязгаар, орон зайнаас үл хамааран үйлчлүүлэгчдийн хүрээг эрс тэлдэг онцлогтой. Цахимжилтын өөр нэг давуу тал нь зочид буудал, амралтын бааз, сувилал, үйлчилгээний газрууд олон сувгаар захиалга авах, бүртгэх, өрөө удирдах гэх мэтээр үйл ажиллагаагаа үр дүнтэй, өртөг багатай зохион байгуулах боломж олгодог.

2022 оны байдлаар олон улсад зочид буудлын захиалгын 57 хувь нь онлайнаар хийгджээ.

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар Монголд нийт 1500 орчим зочлох үйлчилгээний байгууллага байгаагаас 10 орчим хувь нь л онлайн сүлжээнд холбогджээ. Олон улсын зочлох үйлчилгээний дэд бүтцэд хэр холбогдсоныг хайлтын системд илэрч байгаагаар бас хэмждэг. Уг салбарт booking.com, trip.com, expedia.com гурван систем ихэнх хандалтыг авдаг. Монгол Улсын 1500 орчим байгууллагаас booking.com дээр 103, trip.com дээр 87, expedia.com дээр 62 илэрц байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Хэрэв энэ мэт системүүдэд интеграц хийж чадвал өдөрт 30 хувийн дүүргэлттэй байдаг зочид буудлуудын борлуулалт эрс өснө гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа.

Арга хэмжээг зохион байгуулж байгаа “Зочлох, үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв” ТББ нь 2018 оноос үйл ажиллагаа явуулж, зочлох үйлчилгээний салбарт судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж иржээ.

Ийнхүү “Horeca Mongolia Conference” арга хэмжээ нь эдүгээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Ирэх 11 дүгээр сарын 4-6 ны өдрүүдэд зочлох үйлчилгээний салбарын ханган нийлүүлэгчдэд зориулсан “HoReCa Mongolia” экспо Мишээл Экспод зохион байгуулагдана. Экспо дээр бариста, бартендер, тогооч, зөөгч гэх олон төрлийн мэргэжлээр мастер класс, шоу, тэмцээн уралдаан болох юм байна.

bookzone
Тагууд: аялал жуулчлалзочид буудалзочлох үйлчилгээресторан

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
HORECA MONGOLIA CONFERENCE–2025 чуулган долоо дахь удаагаа зохион байгуулагдана
HORECA MONGOLIA CONFERENCE-2025 чуулган долоо дахь удаагаа зохион байгуулагдана
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00