BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Сайн удирдагчийн хурлын үеэр хэзээ ч хийдэггүй таван зүйл

Still-life of chairs in big stylish conferenceroom

Сайн удирдагчийн хурлын үеэр хэзээ ч хийдэггүй таван зүйл

Түвшинбаяр Ундрах   Түвшинбаяр У
2022-10-14
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

30 минут хийхээр төлөвлөсөн уулзалт 3 цагийн турш үргэлжлэлээ. Үр дүнд нь дараа нэг өдөр та ажилчдаа дуудсан ч тэд ирэхгүй, эсвэл хоцрох тохиолдол гарч болзошгүй. Юуг буруу хийсэн бэ?

Компанийн заавал хийх ёстой уулзалтууд ч муугаар эргэж магадгүй. Хүн бүрийг өрөөнд түгжээд, шийдэл олтол нь гаргахгүй байх нь тийм ч сайн арга барил биш.  Сайн уулзалтын буруутан болох таван шинж тэмдгийг бичье.

  1.       Шоглосон нэр хэрэглэх

Хамт ажилладаг хүнээ “царайлаг аа”, “хөөрхөн өө” гэж дуудах нь асуудал үүсгэдэг талаар та бодоогүй байж магадгүй. Хүн бүр ингэж дуудахыг тийм ч сайнаар хүлээж авдаггүй. Зарим нь үүнд дургүйцэж, зарим нь тоглоом мэтээр хүлээж авдаг. Ажлын байран дээр иймэрхүү практик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Зүгээр л хэн нэгнийг нэрээр нь дууд. Ийм л энгийн. Харилцааг мэргэжлийн хэмжээнд авч явах хэрэгтэй.

  1.       Буруутныг хайх

Та нэг ажилчнаа буруутгаж болно, эсвэл бүх бурууг өөртөө үүрч болно. Удирдагчдын хувьд ямар нэгэн юм буруу болбол хуруугаа гозойлгох хандлагатай байдаг.  Хэн нэгнийг буруутан мэтээр харагдуулдаг тийм соёлгүй үйлдлийг хэзээ ч бүү зөвшөөр. Мэргэжлийн спортын багийнхан хожигдохдоо багийнхаа гишүүнийг эсвэл шүүгчийг буруутгадаггүй. Тэнд багаараа хожиж, багаараа хожигддог. Бизнест ч мөн ялгаагүй бүх зүйл багаас, системээс хамаарна.

  1.       Цохож хэлэх байдал

Багш таны нэрийг дуудаж, ангийнхан чам руу ширтэх мэдрэмжийг бид мэднэ. Хэдийгээр хариултыг нь мэдэж байсан ч газар дээр нь цохож хэлж тулгах нь сэтгэл санааг түгшүүртэй болгодог.

Та яагаад хэн нэгнийг эрүүдэн шүүх ёстой гэж? Ажилчдаа бэлэн байлгахын тулд гарынхаа аясаар байлгах ёстой гэж боддог удирдагчид бий. Хэрвээ та зөв ажилтан аваад, утга учиртай ажил санал болгож байгаа бол үргэлж бэлэн байлгаад, гарынхаа аясаар  байлгах ямар ч шаардлагагүй.

  1.       Гарсан санаа бүрд нээлттэй байх

Өөрийгөө буруугүй гэж хэлэхээс өмнө өөрөө ч мэдэхгүй гэмт хэрэгтэн болсон байх магадлалтай. Хөгжүүлэх хэрэггүй санаануудыг үгүйсгэх олон арга бий. Биеийн хэлэмж, нүүрний хувирал ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Нүдээ бүлтийлгэх, хөмсөг зангидах, эсвэл сонсоогүй юм шиг дүр эсгэх нь таны санааг тухайн хүнд  цагийг битгий дэмий үрээд бай гэж хэлж байгаагийн илрэл байж болно. Хүн бүрд анхаарлаа хандуулж, хүндэтгэлтэй хандаарай.

  1.       Чи ажилласан. Гэхдээ л…

Гэхдээ гэдэг үгийг хэлснээр өмнөх бүх зүйлээ сүйрүүлж байгаа юм. Хэрвээ танд шүүмжлэлтэй санаа оноо байвал эерэг зүйлийг ярьж байгаад гэхдээ гэж битгий хэлж байгаарай. Байгаагаар нь хэлэхэд л ажилчид чинь шууд хүлээж авах болно. Энэ нь хэт их дүн шинжилгээ хийсэн, ядаргаатай өгүүлбэрүүд төдий л сонсогддог. Тиймээс үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Эх сурвалж: inc.com

Түвшинбаяр Ундрах

Түвшинбаяр У

4.4 9 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00