BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хүн хурал, хэлэлцүүлэгт микрофонд суугаад ярьж байна. Тэд энтрепренер хүний мөн чанарыг илэрхийлсэн цайвар өнгийн пиджак, иргэний үнэмлэх зүүсэн байна. Бизнестэй холбоотой бичвэр, нэр бүхий дижитал дэлгэцийн нэг хэсэг цаана нь харагдана. - Business.MN

Дижитал номад, Zaya апп -ын үүсгэн байгуулагч А.Амарбаяр

PMI Mongolia Chapter: Ур чадвар, бүтээмжээрээ үнэлэгдэх ирээдүй ирж байна

Ирээдүйд ямар ур чадварууд эрэлттэй байж, үнэлэгдэх вэ? Эдгээр ур чадварыг хэрхэн эзэмших вэ? Нийгэм, эдийн засагт эерэг нөлөөтэй, өндөр өгөөж бүхий төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, үнэ цэн бүтээхийн тулд ямар ур чадвараа өнгөлж зүлгэх вэ? Хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй хүн бүрт хамаатай эдгээр асуултад хариулт өгч байна.

Business.mn   Business.mn
2022-10-13
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Ирээдүйд ямар ур чадварууд эрэлттэй байж, үнэлэгдэх вэ? Эдгээр ур чадварыг хэрхэн эзэмших вэ? Нийгэм, эдийн засагт эерэг нөлөөтэй, өндөр өгөөж бүхий төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, үнэ цэн бүтээхийн тулд ямар ур чадвараа өнгөлж зүлгэх вэ? Хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй хүн бүрт хамаатай эдгээр асуултад хариулт өгөхөөр PMI Mongolia Chapter -аас зохион байгуулсан “Шинэ үе-Шинэ чадвар” олон улсын бага хурлын хүрээнд салбар салбарын шилдэг төслийн менежерүүд чуулж, хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавин өөрсдийн туршлагаас хуваалцсан юм.

*PMI Mongolia Chapter нь АНУ-д төвтэй Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®) байгууллагын Монгол дахь салбар бөгөөд гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тэд 2014 оноос хойш төслийн удирдлагын шилдэг туршлага, аргачлал, мэргэшлийг Монголдоо нутагшуулан түгээхээр ашгийн бус үйл ажиллагаа явуулж байна. 

PMI Mongolia Chapter -аас жил бүр зохион байгуулдаг уг олон улсын бага хурал энэ жил 10 дугаар сарын 5, 6 -нд амжилттай болж өнгөрсөн бөгөөд сэдвийн онцлог, далайц зэргээс шалтгаалан 700 -аад оролцогчидтой өргөн цар хүрээнд болж өрнөлөө. Шилдэг төслийн менежерүүдийн бодит туршлагыг сонсож суралцах, шинэ санаа, шийдэл цуглуулах боломжтой гэдэг утгаараа залуучууд идэвхтэй оролцсон энэхүү арга хэмжээний эхний хэлэлцүүлэг  “Power skills for future” сэдвээр өрнөсөн бөгөөд панелистуудын нэг, Zaya апп-ын үүсгэн байгуулагч, дижитал номад А.Амарбаярын хэлсэн онцлох санаануудыг хүргэж байна.    

Дижитал номад, Zaya апп -ын үүсгэн байгуулагч А.Амарбаяр 

Бүтээмжийн тухайд:

  • Хүн ур чадвар, бүтээмжээрээ үнэлэгддэг эдийн засаг, ирээдүй ирж байгаа учраас бүтээмж, анхаарал төвлөрөл гэсэн хоёр хүчин зүйлд хамгийн их анхаараарай гэж хүсэх байна. 
  • Сүүлийн дөрвөн жил 20 гаруй улс орноор аялангаа ажилласан. Өөрөөр хэлбэл, дижитал номад хэв маягаар ажиллаж, амьдарсан гэсэн үг. Ингэж ажиллаж, аялах явцдаа анзаарсан зүйл бол хүн hard, soft skill гэхээс илүү hacking skills -д суралцах ёстой юм билээ. Бид өөрсдийн ур чадварыг hack хийж, онцлогтоо нийцсэн давуу тал үүсгэж чадвал илүү амжилттай байж чадна. 
  1. Brain hacking буюу тархиа хэрхэн зөв удирдах вэ?
  2. Сommunication hacking буюу харилцааны асуудлыг хэрхэн hack хийх вэ? 
  3. Health hack буюу эрүүл мэндээ яаж hack хийж, эрүүл байх вэ? 
  4. Digital hack буюу дижитал боловсролыг хэрхэн hack хийж, өөртөө давуу тал бий болгох, технологи ашиглан хэрхэн богино хугацаанд өрсөлдөөнд давуу байдлыг үүсгэх вэ? 

Түүний өдөр тутам ашигладаг 3 гол hack:

  1. Цагаа блоклож, гүн төвлөрч ажиллах дуртай. Тухайн цагт зөвхөн нэг л ажилдаа анхаарлаа төвлөрүүлдэг. Анхаарлаа сайтар төвлөрүүлснээр богино хугацаанд илүү үр бүтээмжтэй байж болдгийг өөрийн туршлагаараа мэдэрсэн. Тиймээс олон жилийн турш гүн төвлөрч ажиллах арга барилыг амьдралдаа хэрэгжүүлж байна. 
  2. Харилцаа маш чухал. Хүмүүс хоорондоо харилцан ярилцаж, хамтран ажиллаж байж л ямар нэг бүтээл, үр дүн гаргаж байгаа учраас хамгийн түрүүнд харилцааг hack хийх хэрэгтэй болдог. Миний хувьд цаад талаас ирж магадгүй асуултуудыг урьдчилж таамаглаад, түүнд зориулж ажлуудаа бэлдчихсэн байдаг. Өөр өөр цагийн бүсэд байгаа хүмүүстэй хамтран ажилладаг учраас “Гялс уулзчихъя”, “Одоо утсаар ярьчихъя” гэх боломж тэр бүр байдаггүй. Энэ утгаараа тухайн хүн өглөө босоод ажлаа шууд үргэлжлүүлэхэд саадгүй байлгахын тулд миний зүгээс шаардагдах бүх ажлыг бэлдэж үлдээдэг. Энэ нь өөрөө харилцааны нэг төрлийн ур чадвар болж хувирдаг. 
  3. Гуравт, эрүүл мэнддээ анхаарахыг хичээж байна. Ер нь эрүүл амьдралын хэв маягтай байхыг зорьдог. 

Карьераа өсгөх тухайд: 

  • Компаниудын соёл өөр хоорондоо ялгаатай учраас нийтлэг soft skill гэж ховор. Amazon, Apple, Twitter зэрэг компани тухайн хүнээс техникийн ижил ур чадвар шаарддаг ч, soft skill -ийн хувьд шаардлага нь ялгаатай болж ирдэг. Харин тухайн компанид ажилд орсны дараа карьераа өсгөх нь цэвэр soft skill -тэй хамаатай асуудал юм. 
  • Удирдах чадвар, манлайлах чадвар, санаачлагатай байх чадвар, дээр нь хандлага чухал. Аливаа асуудлыг хараад л өнгөрч байна уу, эсвэл тухайн асуудалтай зууралдаж, шийдэхийн төлөө олон шат давж, ард нь гарч чадаж байна уу гэх мэт.  Дэлхийн томоохон технологийн компаниудад тэгж чадсан хүнийг шууд үнэлж, удирдах албанд томилох, тушаал дэвшүүлэх зэрэг бүх боломжоор хангадаг. Учир нь тухайн хүн ажиллах явцдаа бусдадаа, багийнхандаа аль хэдийнэ харагдчихсан байдаг. 
  • Өөрөө төсөл санаачилж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чадаж байвал тэр бол өөрийгөө харуулах хамгийн шалгарсан ур чадвар төдийгүй карьераа өсгөх боломжийг ч давхар бий болгодог. 
bookzone
Тагууд: манлайлалстратегитөслийн менежменттөсөлур чадвар

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
A group of people in a large room engage in conversation. They are dressed in business attire, some standing and others sitting. Large windows provide natural light. The atmosphere appears lively and professional, suggesting a networking event or conference.
“Бизнес цэнэг” өглөөний уулзалтаас онцлох санаанууд
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00