BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зураг дээр хүнд суртлын хязгаарлалтыг бэлгэдсэн улаан туузаар ороосон загварлаг дүрийг харуулж байна. Монгол хэл дээрх текстийг дээд талд нь МҮХАҮТ-ын лого бүхий "Хүнд суртлын индексийн судалгааны танилцуулга" гэж орчуулсан бөгөөд бизнес болон компаниудад тулгарч буй бэрхшээлийг онцлон тэмдэглэсэн байна. - Business.MN

Хүнд суртлын индекс өссөн үзүүлэлттэй гарлаа

Ж.Батзул   Ж.Батзул
2022-10-14
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр МҮХАҮТ-аас хоёр жил тутамд явуулдаг “Хүнд суртлын индекс”-ийн 2021 оны төрийн үйлчилгээнд явуулсан судалгааны дүнгээ танилцууллаа. Энэхүү судалгааг 2004 оноос явуулж эхэлсэн бөгөөд цар тахал тархсантай холбогдуулан 2018 болон 2021 оны үйл ажиллагааг харьцуулж дүгнэлт гаргасан. Судалгааг хийж буй зорилго нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг ерөнхий болон нарийвчилсан дэд үзүүлэлтүүдээр бизнес эрхлэгчдээр үнэлүүлэн, цаашид анхаарах сайжруулах асуудлыг тодорхойлоход чиглэдэг. Бизнес эрхлэгчдээс авсан судалгаанаас харахад 2021 онд 2.72 үнэлгээ авсныг цар тахлын өмнөх үе 2018 онтой харьцуулахад 0.18 нэгжээр төрийн үйлчилгээний хүнд суртал өссөн үзүүлэлттэй гарчээ. Уг дүгнэлтийг гарахад төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал болон тэдний үйлчилгээг авахад зарцуулж буй цаг хугацаа ихээр алддаг нь дүгнэлтэд томоохон байр суурийг эзэлж байна. Харин цахим үйлчилгээ болох “e-mongolia”  нэгдсэн системийг нэвтрүүлсэн нь уламжлалт үйлчилгээнээс зөв үйлдэл болсон хэмээн бизнес эрхлэгчид үзжээ.

Төрийн үйлчилгээний үндсэн 4 төрлөөс зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй ба хамгийн их хүнд сурталтай байна. Түүнчлэн хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээнүүд дунджаас бага үнэлэгдлээ.  Бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргадаг. Харин нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45 хувь нь үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба нэг үйлчилгээ авахад дунджаар 219 мянган төгрөг төлжээ. 

Ерөнхий үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын ерөнхий үнэлгээ бусад үзүүлэлтүүдтэй харьцуулахад сайн, харин төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байна. Харин нарийвчилсан үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа хамгийн их хүндрэл үүсгэж байгаа бол тухайн үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, албан зардлын хэмжээ дунджаас дээгүүр илүү сайн үнэлгээтэй гарлаа.

2018 онтой харьцуулахад албан хаагч, баримт бичиг, хугацаатай холбогдох үнэлгээ хамгийн их дүнгээр буурсан ба эдгээр үзүүлэлтүүдтэй холбогдох хүндрэл, хүнд суртал илүү ихэссэн, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлд бодлого, шийдвэр боловсруулан ажиллахдаа эдгээр үзүүлэлтүүдэд анхаарах шаардлагатай байна.

Танилцуулгын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “ Иргэн болон аж ахуйн нэгж төрөөс үйлчилгээ авахад хуульд зөвшөөрөгдөөгүй буюу алба бус зардал гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил буюу авлига, хээл хахуультай холбоотой гэсэн үг. Судалгаанд оролцогчдын 45 хувь нь энэ төрлийн зардлыг гаргаж дунджаар 219 мянган төгрөг зарцуулсан. Харин e-mongolia цахимжуулалт судалгааны үр дүнг эерэг талд хандуулсан. Тиймээс цаашдаа төрийн үйлчилгээг 100 хувь цахимжуулж, аль болох хүнээс хамааралгүй болгох нь цаг хугацаа хэмнэгдэнэ” хэмээн мэдэгдлээ. 

Хоёр жил тутамд явагддаг уг судалгаанд Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдээс онлайн болон ярилцлагын хэлбэрээр явуулж, түүврийн шаардлага хангасан нийслэлийн 507, 21 аймгийн 244 буюу нийт 751 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.

 

bookzone
Тагууд: төрийн үйлчилгээхүнд суртал

Төстэй нийтлэл олдсонгүй.

Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00