BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ачааны машин, барилгын машин, нэг торх тос, тосолгооны материалын сав зэрэг үйлдвэрийн зургийн эвлүүлэгний хажууд саарал пиджак, цэнхэр цамц өмссөн эрэгтэй гараа зөрүүлэн зогсож байна. "SINOPEC POWERING OUR WORLD" гэсэн бичвэрийг эвлүүлэгт тодоор харуулсан нь компани доторх энтрепренерийн сүнсийг харуулсан. - Business.MN

Эйч Эйч Ай компанийн Худалдаа борлуулалтын албаны ахлах менежер М.Ариунсайхан

Эйч Эйч Ай компани: Гадаад худалдаа, газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн шинэ тоглогч

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-10-27
  Онцлох, Өсөлттэй бизнес, Стратеги
1
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсад уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос, барилга, эрчим хүч зэрэг салбаруудад бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр тос, тосолгооны материалын хэрэгцээ нэмэгдсээр байна. 2022 оны III улирлын байдлаар манай улс 26.5 мянган тонн хүнд машин, механизмын тос тосолгооны материалыг 163.7 тэрбум төгрөгөөр импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 55 орчим хувиар өсжээ.

Харин аж үйлдвэрийн суурь хэрэгцээний нэг болох дизелийн түлшний импортыг авч үзвэл сарын хэрэглээ нь 80 мянга орчин тонн бөгөөд ОХУ-аас ихэвчлэн импортолдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд БНХАУ-аас дизелийн түлш, тос, тосолгооны материал импортлох хэмжээ аажмаар өсөж, тус улсын компаниуд өрсөлдөхүйц үнэ, шуурхай үйлчилгээг санал болгож байна.

Тухайлбал, “China Oil HBP” группийн хөрөнгө оруулалттай Эйч Эйч Ай компани нь хүнд даацын машин, машин, механизмын сэлбэг, тос, тосолгооны материал болон химийн бодисын ханган нийлүүлэлт хийн зах зээлээ тэлсээр байна. Тус компани нь анх 2007 онд Монголын цорын ганц газрын тосны хайгуул, олборлолтын төсөл гэгдэх “Дачин тамсаг” төсөл, хөрөнгө оруулагч Petro China компанийн газрын тосны нэгдсэн байгууламжийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн байгуулагджээ. Түүнээс хойш Монголын уул уурхайн салбарын хүнд машин механизм, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материалыг Сингапур болон БНХАУ-аас нийлүүлж байна. Жишээ нь, Энержи Ресурс, Эрдэнэс таван толгой, Монголросцветмет, Баялаг энержи ресурс, МАК, Шинэ онгоцны буудал зэрэг аж ахуй нэгж, байгууллагууд нь тэдний  байнгын хамтрагчид юм. Энэ мэтээр тогтвортой харилцагчийн тоо жил тутам 50 орчим хувиар нэмэгдэн эдүгээ 80 гаруй болж, жилд дунджаар 470 мянга орчим тос борлуулан улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Тус компани нь одоогоор Sinopec, Sinotruck, Yuangen, Shaсman, Foton брэндүүдийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

Монголд хэрэглэгддэг тос, тосолгооны материалын 70 гаруй брэнд байдгаас Sinopec эхний 10-т ордог.

Эйч Эйч Ай компанийн Монголын зах зээлд нийлүүлдэг гол бүтээгдэхүүн нь Sinopec брэндийн тос, тосолгооны материал юм. Sinopec (China Petroleum & Chemical Corporation) нь Хятадын хамгийн том тос үйлдвэрлэгч компани ба жилдээ 1.7 сая тонн тос үйлдвэрлэдэг, тус улсын тосны нийлүүлэлтийн 35 хувийг эзэлдэг, дэлхийн 50 гаруй орон руу суурь тос нийлүүлдэг байна. Уг компани нь 2008 онд Бээжингийн олимпын тосны спонсор болж, мөн Хятадын сансрын агентлагтай хамтран сансрын хөлгийн тосыг бүтээжээ.

Монголд хэрэглэгддэг тос, тосолгооны материалын 70 гаруй брэнд байдгаас Sinopec эхний 10-т ордог бөгөөд жил болгон таван хувиар борлуулалт өссөн дүнтэй байдаг талаар Эйч Эйч Ай компанийн худалдаа борлуулалтын албаны ахлах менежер  М.Ариунсайхан ярилаа. Түүний онцолж хэлснээр цаашдаа тэд дизель түлшний зах зээлд хөл тавих төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцлаа. Ингэхдээ татан нийлүүлэх хугацааг 14 хоногоос хэтрүүлэхгүй байж боломжийн үнээр санал болгож буй нь энэ чиглэлд хүчтэй өрсөлдөгч болохоор хүлээлттэй байна.

Sinopec (China Petroleum & Chemical Corporation) компани Хятадын сансрын агентлагтай хамтран сансрын хөлгийн тосыг бүтээжээ.
bookzone.mn
Тагууд: БНХАУгазрын тосимпорт

Санал болгох:

A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
Two shipping containers collide in mid-air against a sunset sky. The left container features the U.S. flag, while the right displays the Chinese flag. The collision results in a dramatic spray of debris.
Худалдааны дайн хаана хүрч дуусах вэ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00