BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Өндөр байшингууд, ногоон моднууд, цэцэглэн хөгжиж буй бизнесүүд бүхий зурагтай хотын дүр төрх цаана нь байна. Монгол хэл дээрх бичвэр нь "Тогтвортой хөгжил ба ногоон бүтээн байгуулалт" гэж дээд доод талд байгууллагын лого байрлуулсан байна. - Business.MN

А.Энхгэрэл: Агаарын чанар- Ногоон бүтээн байгуулалт

Ж.Батзул   Ж.Батзул
2022-11-01
  Made in Mongolia
0
Share on FacebookShare on Twitter

Барилга, дэд бүтцийн салбарын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчдыг
чадавхжуулах, туршлага солилцох, семинарыг аравдугаар сарын 29-нд зохион
байгууллаа.
Энэхүү сургалт, семинарын үеэр оролцогчдын анхаарлыг татсан онцлох сэдэв,
илтгэлүүдийн нэг нь “Монгол Базальт” ХК -ийн гүйцэтгэх захирал А.Энхгэрэлийн
“Тогтвортой хөгжил ба ногоон бүтээн байгуулалт” сэдэвт илтгэл байв. Тэрбээр уг
илтгэлдээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд бол хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж
гүйцэтгэх ёстой “гэрийн даалгавар” болохыг онцолж, барилгын салбарын шинэ
эрин үеийн онцлогийг тодотгосон ногоон барилга, инновац шингэсэн барилгын
материалуудын хэрэглээг нэмэгдүүлэх нь дэлхий нийтийн хойшлуулашгүй
шийдвэрлэх ёстой асуудлын нэг” гэдгийг дурдсан билээ.

Агаар мандалд буй хүлэмжийн хий ирэх 10 мянган жилд ч арилахгүй

 

Тус илтгэлд онцолсон сонирхолтой баримтуудаас тоймлон хүргэе.
– Монгол Улс үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг зөвхөн
халаалтын зориулалтаар ашигладаг бөгөөд нийт дулааны 57 орчим хувийг
зөвхөн орон сууцны барилгын халаалт, халуун усны халаалтад ашигладаг
байна.
– Ногоон барилгын гол шалгуурт: Сэргээгдэх эрчим хүчийг ашигласан байх,
усны хэмнэлттэй байх, эрчим хүчний хэмнэлттэй байх, дотоод агаарын
чанар, тохиромжтой эргономик шийдэлтэй байх, эко барилгын материал,
технологи ашигласан байх, ногоон байгууламжтай байх зэрэг үзүүлэлт
багтдаг.
– Харин ногоон барилгад шаардагдах дулаалгын материал нь дараах
шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Дулаан техникийн итгэлцүүр,
насжилт болон тэсвэрлэх хэмжээ, эрчим хүчний зарцуулалт, эрүүл мэнд ба
аюулгүй байдал зэрэг үзүүлэлт багтана.
– Дэлхийн хүн ам хурдацтай өсөхийн хэрээр ирэх 40 жилд дэлхийн өнцөг
булан бүрт сар тутамд Нью-Йорк шиг том хотууд сүндэрлэсээр байх тооцоо
бий. Үүнийг дагаад хүлэмжийн хий их хэмжээгээр ялгарах нөхцөл бүрддэг.
Нэгэнт ялгарсан нүүрсхүчлийн хий агаар мандалд маш удаан хугацааны
туршид тогтож дөнгөж 1/5 нь ирэх 10 мянган жилд ч арилахгүй гэсэн
судалгааны дүнг танилцуулаад буй.
Иймээс дэлхий нийтэд тулгамдаж буй хүлэмжийн хийн ялгарал, агаарын
бохирдлын эсрэг тэмцэхийн тулд барилгын салбарт ногоон барилга байгууламж,
эко барилгын материалуудын хэрэглээг нэмэгдүүлэх, цаашлаад хөгжлийн энэхүү
чиг хандлагаас бид хоцрох ёсгүйг илтгэлд онцолж байв. Мөн А.Энхгэрэл “Монгол Базальт” ХК болон саяхан нээлтээ хийсэн Базальт файбер арматурын онцлог,
хэрэглээнд нэвтрүүлэх боломжуудын талаар танилцуулсан юм.
Дэлхий дахинаа 30 жилийн өмнө агаарын бохирдлын улмаас жилд 1,9 сая хүн нас
бардаг байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгджээ. Тиймээс
үйлдвэржилт, хотжилт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй орчны
бохирдол нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд юун түрүүнд
шийдэх чухал асуудал болж, улс орон бүр агаарын чанарыг сайжруулахад
зориулсан төсвөө жил бүр нэмэгдүүлсээр байгааг илтгэлийн үеэр мөн дурдаж
байв.

bookzone
Тагууд: агаарын бохирдолМонгол Базальтхүлэмжийн хий

Санал болгох:

Нэг талдаа ногоон навчтай, нөгөө талдаа "CO2" гэсэн шошготой үүл хэлбэртэй зүсэлт бүхий жижиг бөмбөрцгийн орой дээр тэнцвэртэй масштаб байрладаг. Арын дэвсгэр нь ногоон өнгөөр сүүдэрлэсэн бөгөөд энэ нь компани, бизнес эрхлэгч бүрийн хичээх ёстой байгаль орчны тэнцвэрт байдлыг бэлэгддэг. - Business.MN
Хүлэмжийн хийн ялгарал: Бүү алгуурла, алгуурлаваас сааль алдмой
Урт хар үстэй, инээмсэглэсэн эмэгтэй хар цамцан дээр улаан пиджак өмссөн өрөөнд зогсож байна. Тэрээр босоо наалт, ваартай могойн ургамал, ар талд нь лого, бичвэр бүхий туг далбаа бүхий оффисын орчинд өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг нь жинхэнэ энтрепренерийн сүнсийг илэрхийлдэг. - Business.MN
А.Энхгэрэл: Барилга, дэд бүтцийн салбарт зардлыг хэмнэсэн бүтээгдэхүүн танилцуулж, зах зээлд гаргахад бэлтгэж байна
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00