BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар сандал бүхий урт ширээ, саарал муруй буйдан, тод геометрийн хээтэй хивс бүхий орчин үеийн хурлын танхим нь бизнест зориулагдсан. Хана нь орчин үеийн урлагийн бүтээлүүдээр чимэглэгдсэн бөгөөд тааз нь гоёл чимэглэлийн гэрлийн хэрэгслийг харуулдаг. Нэг хананд том дэлгэц харагдана. - Business.MN

Амigo =Амтат хоол+Тухтай орчин+ Найрсаг үйлчилгээ

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2022-11-01
  Амт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Халуун ногооны сүмстэй бүрж шарсан тахианы мах, ил гал дээр шарсан үхрийн гол мах, чихэрлэг сүмстэй үхрийн жигнэсэн хавирга, шинэ ногооны салат, шарсан төмс зэргээс бүрдсэн Мeat plater. Бүх орцыг нь мэддэг ч нийлүүлэхээр ийм амт гардаг бил үү гэж бодогдох аманд ороод уусдаг содон амтат пиццанууд. Амigo-г илтгэх тэдний нэрийн хуудас болох цэснээс эдгээр хоолыг сонгож үйлчлүүлэв. Үйлчлүүлэгч ихтэй байсан ч захиалга өгсний дараахан халуун хоол ширээн дээр өрж, уур амьсгалыг улам дулаахан болгож буй нь тогооч, зөөгч зэрэг ажилчдын үйлчлүүлэгчээ хэрхэн хүндэлж, хурдан шуурхай ажиллаж байгааг илтгэнэ. Баасан гарагт бүх ширээ дүүрэн хүнтэй ч Амigo-д үйлчлүүлж байгаа хүмүүсээс хэн нь ч “Хүүе захиалга өгсөн юм сан, яасан бэ”, “Хоол нь болж байна уу” гэж асуусангүй. Мөн цэсэнд орсон хоол уух, зүйл бүгд бүрэн байх аж. Зөөгч “Энэ гарахгүй хоол, байхгүй зүйл” гэж хэлэх нь ховор. Үйлчлүүлэгчдийн инээж, баярласан царайнаас энэ газарт өгөх үнэлгээ ойлгомжтой харагдана.  

“Кафейна” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Цэрэнбаатар

Амтат хоол+Тухтай орчин+ Найрсаг үйлчилгээ= Амigo. Энэ бол Амigo гэх үйлчилгээний байгууллагын амжилтын томьёо. Цар тахлын хүнд нөхцөл, үйлчилгээний салбарын уналттай үе зэрэг эдийн засгийн амаргүй “шуургыг” амжилттайгаар давж, амжилтын дараах амт руу тэмүүлж буй бизнесийн нэг. Цэсэндээ боломжийн үнэ бичихийн зэрэгцээ өөрсдийн бий болгосон өвөрмөц содон амтыг үйлчлүүлэгчдэд санал болгож, найзындаа очоод дайлуулж буй мэт тав тухтай орчныг бүрдүүлж, үйлчлүүлэгчдэдээ найрсагаар хурдан шуурхай үйчилгээ үзүүлдэг нь эдний нууц жор. “Кафейна” ХХК-ийнхан Amigo-ийн гурван салбар, мөн “Сhoco” клубийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байна. Тухайлбал, хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Amigo food house, коктейл, лоунж, холимог уух зүйл рүү төвлөрсөн Amigo drink house, караоке, диско клуб, Amigo VIP house гэсэн гурван салбартай. Удахгүй Foxy beer house нэртэй 21-25 насны залууст зориулсан задгай пивоны шинэ брэндинг гаргаж, салбараа нээхээр бэлдэж буй.

80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энэхүү компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Цэрэнбаатар ажилладаг. Түүний хувьд, их сургуульд сүлжээний инженерээр суралцаж байх явцдаа, зөөгчөөр ажлын гараагаа эхэлж, улмаар менежер, зохион байгуулагч гэх мэт тус салбарын шат шатны ажлыг хийж үзсэн аж. Тиймээс л өөрийгөө хүнтэй харилцдаг үйлчилгээний салбарт сорьж үзэхээр шийдэн, суралцах чиглэлээ өөрчилж, зочид буудал, зоогийн газрын менежмент гэсэн чиглэлээр сургуулиа төгсчээ. Сургуулиа төгсөөд шингэн хүнсний томоохон компанид маркетингийн чиглэлээр ажиллаж, мөн event арга хэмжээ зохион байгуулах гэх мэт олон төрлийн ажил хийсэн ч эдгээр нь үйлчилгээний салбарт хамаарч байв. Тэрбээр “Бизнесээ анх эхлэхдээ энэ хэмжээнд хүрнэ гэж төсөөлөөгүй. Өөрийн гэсэн газартай болъё л гэсэн зорилго надад байлаа. Би тогооч биш ч гэсэн сонирхлоороо хоол хийх дуртай. Тиймээс сонирхол, ур чадвар, мөрөөдөлдөө тулгуурлан эл бизнесээ эхлүүлсэн. Зочлох үйлчилгээний салбарын ажлыг гэрийн эзэгтэйн ажилтай зүйрлэж болох юм. Гэрийн эзэгтэйн ажил хэзээ ч дуусдаггүй учир  “Гэр цэвэрхэн болчихлоо” гэж боддоггүй шүү дээ. Үүнтэй л ижилхэн. Энэ салбарт байнга л анхаарал хандуулж байх хэрэгтэй” хэмээн хэллээ. 

Зөвхөн хоолоор дагнасан Amigo food house-ийг 2017 оны нэгдүгээр сард 16 хүний суудалтай, дөрвөн ширээтэй байгуулж байжээ. Одоо тус салбар гурав дахь бууриа сэлгээд Дөлгөөн нуурын Хоймор оффист 110 орчим хүнд нэг дор үйлчлэх хүчин чадалтай болж өргөжсөн байна. Эднийх тодорхой нэг үндэсний хоолонд баригдахгүйгээр өөрсдийн орц найрлага, жорыг гаргах гэж хичээдэг аж. Цэсэнд нь олон төрлийн хоол байхгүй ч шинэ хоол туршаад, үйлчлүүлэгчдэд амтлуулж, таалагдвал цэсэндээ нэмж оруулж, борлуулалт багатай хоолоо хасах зэргээр шинэчлэл хийдэг.  Харин Amigo drink house нь хүүхдийн 100-д байрладаг учир уух зүйлс рүү чиглэсэн аж. Тус салбарт 100 гаруй нэр төрлийн коктель бий. “Үйлчилгээ сайн, бүтээгдэхүүн сайтай, үнэ хамгийн боломжит доод хэмжээнд байвал хэрэглэгч илүүтэй сэтгэл ханамжтай байдаг. Тиймээс ч бидний №1 зорилго нь ашиг олох биш. Үйлчлүүлэгчдэдээ дахин орж ирэх сэтгэгдлийг төрүүлж, хангалттай сайн үйлчилгээ үзүүлэх нь нэн тэргүүний зорилго” хэмээн тус компанийн ажилчид үздэг байна.  Amigo-ийн салбарууд хөөсрөлттэй маркетинг, зар сурталчилгаанаас зайлсхийдэг. Орж ирсэн хүмүүстээ сайхан үйлчлээд сэтгэл ханамжтай байлгах нь хамгийн том маркетинг гэж үзэн, зөөгч, тогооч, менежер гээд бүгд хичээж ажилласаар өдгөө таван жилийнхээ ойтой золгож байна. Тус хамт олон үйлчлүүлэгчтэйгээ хүндэтгэлтэй, асуудал гаргахгүй байх тал дээр анхаарч, туршлагатай нэгнээсээ байнгын сургалт авдаг. Үйлчлүүлэгч “Сайн байна уу” гэж орж ирээд, “Баяртай” гээд гарах хүртэл тэд хамгийн сайнаараа үйлчлүүлэхийн төлөө хичээж ажилладаг байна. Хамгийн эхэнд, цэсэнд байгаа бүхнийг үйлчлүүлэгчдэд гаргаж өгөх ёстой гэсэн зарчимтай. Мөн үйлчлүүлэгчийнхээ ерөнхий зан араншинг ажиглаж, анзаарч харьцах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч ажилладаг байна. 

Монголд үйлчилгээний салбар эхлүүлэхэд тийм ч таатай улс биш. Тоо ярьвал их төвөгтэй статистик гарч ирнэ. Тухайлбал, шинээр нээгдсэн ресторан, зоогийн газруудын 60 хувь нь эхний жилдээ, харин 80 хувь нь эхний таван жилдээ дампуурдаг гэсэн судалгаа ч бий. Нэг салбараасаа хүссэн ашиг олно гэсэн ойлголт бараг л үгүй. Жишээлбэл, цэвэр усыг дэлгүүрт 800 төгрөг, баар ресторанд 4000 төгрөгөөр борлуулдаг. Үүнийг өнгөц хараад, хүмүүс хошуурчихдаг. Зөрүү 3200 төгрөгийн ашиг шууд л тухайн байгууллагын эзнийх нь халаас руу ордог гэж хардаг. Гэвч ажилчдын цалин, барилгын түрээс зэрэг үйлчилгээний өртөг зардлаа тооцоод үзвэл дээд талдаа 15-20 хувийн ашгийн маржинтай аж. 

Аль ч салбарт хүний нөөцийн асуудал энэ салбарын ч хамгийн том шийдэх зүйлсийн нэг. Тухайлбал, мэргэжлийн бус нэг хүн ресторан нээгээд ажиллах хүн олохын тулд цалинг нь өсгөөд, бусдаасаа “булааж” ажиллуулах нь түгээмэл байдаг. Харин Amigo-ийн салбаруудад ажилтнууд нь харьцангуй тогтвортой. Удирдах ажилтнуудын хувьд аль болох ажиллах орчинг тухтай, ажилчид хоорондын харилцааг сайхан байлгахыг зорьж, хүн нэг бүртэй уулзаж, тулгарсан асуудлаа шийдэхийг эрхэмлэдэг байна. 

Ч.Цэрэнбаатар захирлын хувьд, хамт олонтойгоо нэг баг гэдгээ ойлгуулж, өрөөндөө тусгаарлагдаад сууугаад байх биш, ажлынхаа талбар дээр хамт байх сонирхолтой гэдгээ үргэлж илэрхийлдэг аж. Тэрбээр хувь хүнийхээ үүднээс Монголын хамгийн сайн ресторатор болохыг зорьж буй. Харин компанийн хувьд, салбаруудаа илүү чанаржуулж, нэр хүндээ өсгөхөд анхаарч байгаа гэлээ. 

bookzone
Тагууд: бизнесийн орчинбизнесээ тэлэх

Санал болгох:

A man in an apron stands at a counter with a coffee cup. The background features green and blue geometric designs with text in Cyrillic script. A logo with the word "Business" is at the top left corner.
Бизнесээ зөв удирдвал хөрөнгө оруулалт, буруу удирдвал зардал
Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00