BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хууль тогтоох чуулган хуралдаж, гишүүд том танхимд ширээний ард сууж байна. Тус танхим нь арын ханан дээрх тод тэмдэг, туг далбаа, том төв индэр, мэдээллийг харуулсан дижитал дэлгэцтэй. Сонгодог скрипт дээрх текстийг дээр харуулав. Хууль тогтоогчдын дунд ирээдүйн бизнесийн бодлогыг тодорхойлдог энтрепренер байдаг. - Business.MN

Хэлэлцүүлгээр 125 төслийн санхүүжилтэд өөрчлөлт оруулах санал гаргалаа

Ж.Батзул   Ж.Батзул
2022-11-04
  Санхүү, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж гурав дахь шатны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллын санал хураалтыг үргэлжлүүлэхэд гишүүдийн олонх  саналуудыг дэмжсэн товч дарж байсан юм. Харин УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр  нэр бүхий гишүүд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариултаа авсаны дараа зарчмын зөрүүтэй 87 саналыг нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Энэхүү хуралдааны үеэр ТББХ-ны хуралдаанаар олонхын санал авсан саналд дүн шинжилгээ хийсэн болохыг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу  хэлж байлаа.

1.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр санал, урсгал зардал нэмэгдүүлэх 14 санал, хөрөнгийн зардал нэмэгдүүлэх гурван багц санал болон төсвийн зардал бууруулах дөрвөн санал нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн 70.7.2-т заасан “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүй байх” гэсэн шаардлага

2.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн зардлыг 176,861.9 сая төгрөгөөр бууруулах, урсгал зардлыг 97,121.9 сая төгрөгөөр бууруулах, хөрөнгийн зардлыг 79,740.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд нь Төсвийн тухай хуулийн 6.2.6-д заасан “Тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх” гэсэн шаардлага

3.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 10,222.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх 12 төсөл арга хэмжээний санал болон Магадлалын ерөнхий дүгнэлтэд үндэслэн төсөвт өртгийг нэмэгдүүлж, санхүүжих дүнг 50,628.4 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн 71 төсөл, арга хэмжээний санал, мөн Төсвийн төсөлд тусгагдаагүй боловч, өмнөх төсвийн тухай хуульд тусгагдан батлагдаж байсан 18,889.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 32 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгах 3 багц санал нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэх шаардлага

4.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хөрөнгө оруулалтын нийт 125 төсөл, арга хэмжээний санхүүжих дүнд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх санал нь Төсвийн тухай хуулийн 29.3-д заасан “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” гэсэн шаардлагыг хангасан байна гэж дүгнэжээ.

Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл таван өдрийн завсарлага авах санал гаргасан хэдий ч спикер Г.Занданшатар “Улсын төсвийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлах хуулийн хугацаатай бөгөөд  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар бидэнд төсвийн хуулийн төслийн гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийн үе шат хүлээгдэж байна. Иймд ажлын таван өдрийн завсарлага өгөх боломжгүй байна” хэмээн мэдэгдэж тэдэнд нэг цагийн завсарлага өгсөн юм.

Завсарлагын дараа хуулийн төслүүдийн талаар ТББХ-оос нэгтгэн гаргасан 16 зарчмын зөрүүтэй санал болон бусад Байнгын хорооны саналыг Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй саналуудаар санал хураалтыг үргэлжлүүлсэн. Ингээд хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан өндөрлөлөө.

 

bookzone
Тагууд: төсөвУИХ

Санал болгох:

A person sits at a desk in an office with a tablet and books. The room features shelves with books and decorative items, a large flag, and an emblem on the wall. The individual wears a suit and glasses.
Ц.Баатархүү: Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюун”-ы үндэсний стратегитай болно
Illustration of a red zigzag arrow pointing upward against a sky with clouds. A hand is holding a rope attached to the arrow. The text on the arrow reads "ТӨСВИЙН ЗАРЛАГА," which means "budget expenditure" in Mongolian.
Хөгжүүлэх төлөвлөгөө юу, хөмрөх төлөвлөгөө юу 
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00