Үл хөдлөхийн агентууд үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгийн худалдан авалттай холбоотой сэтгэл хөтлөлийг ойлгодог мэргэжлийн зөвлөх байх ёстой. CENTURY 21 бол тэрхүү сэтгэл хөтлөлийг ойлгодог мэргэжлийн зөвлөх гэдгээрээ дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын төлөөлөл. CENTURY 21 Mongolia үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн Гүйцэтгэх захирал Карлос Антонио Патино-тай ярилцсанаа хүргэе.
CENTURY 21-ийн бусад үл хөдлөхийн франчайзуудаас ялгарах онцлог нь юу вэ? Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гол нууц нь юу вэ?
Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес бол Монголын зах зээлийн хувьд харьцангуй шинэлэг зүйл юм. Хамгийн арвин туршлагатай үл хөдлөх хөрөнгийн компани гэхэд 20 орчим жил ажилласан байна. Харин АНУ-д үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар хөгжөөд 165 жил болсон байна. CENTURY 21 нь үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилтанд хүрэхийн тулд борлуулалт, маркетинг, сургалт болон бусад бүх үйл явцыг системчлэх боломжийг анзаарсан анхны үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллага бөгөөд 51 дэхь жилдээ амжилттай ажиллаж буй үл хөдлөх хөрөнгийн анхны франчайз юм. CENTURY 21-н брокеруудад зориулан гаргасан “үйлчлүүлэгчдэдээ илүү сайн үйлчилгээ үзүүлж, улмаар борлуулалтыг нэмэгдүүлэхэд туслах” энэхүү системийг олон хүмүүс дуурайж эхэлсэн.
Бизнесийн ихэнхи салбарууд интернетийн давалгаанд хэт автах хүртэл үл хөдлөхийн салбарт тийм ч их өөрчлөлт гараагүй байжээ. Интернет нь бүх хүмүүст олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад вэбсайтуудтай холбогдох, мэдээлэл хуваалцах боломжийг олгосноор маш том өөрчлөлтийг авчирсан. Хүмүүс үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн ур чадвар, танилын хүрээлэл, тэдэнд байгаа хэрэгсэлд бүрэн найдахаа больсон нь тэд интернет ашиглан өөрсдөө энэ бүхнийг хийж чадна гэж бодож эхлэснээс үүдэлтэй. Олон хүн энэ бүх ажлыг өөрөө хийх гэж оролддог ч худалдан авагчид цагтаа ирэхгүй байх, залилуулах гэх мэт олон сөрөг зүйлтэй нүүр тулсан.
Би танд үл хөдлөх хөрөнгийн салбарын түүхийг хуваалцсанаар яг одоо бид хаана байгааг ойлгох болно. Интернет ашиглан хүмүүс юуг ч хийх боломжтой болсон ч энэ нь илүү сайн эсвэл хямд байна гэсэн үг биш юм. CENTURY 21 нь 50 жилийн туршид шинийг санаачлагч, сэтгэлгээний манлайлагч байснаараа онцгой юм. Саяхан хийсэн брэндийн шинэчлэлийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс манлайлагчид цугларч, манай системийн эрхэм зорилго юу байх талаар хэлэлцсэн. Салбарыг гүйлгээнд төвлөрсөн загвараас үйлчийлгээнд төвлөрсөн загвар луу шилжүүлэх санал гарч ирсэн.
Манай салбарын хувьд зөвхөн гүйлгээ хаах нь хангалтгүй болсон учраас бид харилцагчдаа дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх нь чухал. Бидний үнэ цэнэ бол харилцагчдад хамгийн ашигтай хэлцэлийг өгч чадах бидний мэргэжлийн байдал, дотоод сүлжээ, агентуудын ур чадвар зэрэг юм. Тиймээс CENTURY 21 нь үйлчлүүлэгчиддээ анхаарал хандуулахаас гадна брокеруудаа шаардлагатай хэрэгслээр хангаснаар тэд мөн агентуудаа дэмжиж илүү сайн үйлчилгээг үзүүлнэ. Нэмж дурдахад CENTURY 21 Mongolia нь толгой компани болох Номин Холдингтой хамтын ажиллагаатай бөгөөд CENTURY 21-н бизнес эрхлэгчиддээ Номин Электроникс, Номин Мишэл, Номин Хоум Стайл, Номин Даатгал, Фаррахи хивс зэрэг салбаруудын хямдрал үзүүлдэг.
Монголд Улсад оруулж ирэх болсон шалтгаан, түүхээс яривал?
Өмнө дурдсанчлан үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар олон улсад 165 гаруй жилийн түүхтэй. Дэлхийн бусад улс орнуудтай зэрэгцэхийн тулд манайд энэ туршлага, мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Бусад улсад хөгжүүлсэн бизнесийн бодлого, систем, хэрэгсэл байгаа учраас бидэнд эдгээрийн цоо шинээр хөгжүүлэх гэж хөрөнгө оруулалт алдах, хэдэн жилийн хугацаа зарцуулах шаардлагагүй юм. Зах зээл дээр байгаа зуучлалын бизнес загварчлалыг сайтар судалж үзсэний дараа нь CENTURY 21 брэнд нь Монголын зах зээлд хамгийн тохиромжтой сонголт гэдэгт санал нэгдсэн юм.
CENTURY 21 шиг дэлхийн шилдэгтэй холбогдохгүй байх алдагдсан боломжийн өртөг хайхрахгүй өнгөрөхөд хэтэрхий өндөр байсан. Тэдний одоогийн манлайлал нь манай Номин Холдингийн үнэт зүйлсийг хуваалцаад зогсохгүй тус компани нь бидний эрхэмлэдэг илүү харилцагч төвтэй бизнесийн загварт шилжиж байсан. CENTURY 21-н үнэт зүйлсийг хуваалцах нь бидний үүрэг бөгөөд ингэж чадвал бид хамтдаа өсөн дэвших бүрэн боломжтой.
Үл хөдлөх хөрөнгө сонирхож буй хүмүүсийн сэтгэлдгээнд энэ бол их мөнгө олдог амархан ажил гэсэн буруу ойлголт байдаг.
Энэхүү бизнесийг нэвтрүүлснээр хэрэглэгчдийн ямар асуудлыг шийдвэрлэхийг зорьдог вэ? Ямар шийдэл санал болгож байгаа вэ?
CENTURY 21 Mongolia-н үндсэн харилцагчид бол биднийг сонгон франчайз худалдан авсан манай брокерууд юм. Франчайзыг авснаар брокерууд нэг нэрийн дор өөрийн оффисоо эзэмшиж бие даасан үйл ажиллагаа явуулдаг.
Манай үйлчлүүлэгчид үл хөдлөх хөрөнгийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй CENTURY 21 нэрээр бизнес эрхлэх эрхтэй. Нэмж дурдахад дэлхий даяар олон мянган үл хөдлөх хөрөнгө зуучлагчдыг амжилтанд хүргэсэн систем, хэрэгслийг ашиглахад нь дэмжих үйлчилгээг үзүүлдэг. Үүнд бизнес төлөвлөлт, маркетингийн үйлчилгээ, технологийн систем, сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг багтана.
Манай бизнесийн моделд орж бидний өгдөг чиглэлийн дагуу ажилласнаар манай франчайз эзэмшигчид бизнес эрхлэгч болдог. Эдгээр бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ хэрхэн удирдахыг ойлгохын тулд дэлхий даяарх CENTURY 21-ийн оффисуудын ашигладаг бодлого, журам, чиглүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ зэргийг авдаг. Үүний дараа тэд франчайзын загварт буй компаниа хэрхэн ажиллуулах чадвартай болсон байдаг. Манай франчайз бол жинхэнэ утгаараа бизнес.
CENTURY 21 агентууд ажлын ямар ёс зүй баримтладаг вэ?
Энэ салбарт ёс зүй маш чухал тул бид АНУ-д олон арван жилийн турш хэрэглэгдэж ирсэн ёс зүйн дүрмийг баримталдаг. Үнэ цэнэтэй агентуудыг бэлдэхэд зориулсан “Шинэ Агентын Сургалт”-г хөгжүүлэхийн тулд бид системийнхээ гишүүдтэй хамтран ажилладаг. Энэхүү сургалтаар бид ёс зүйн дүрмүүд болон, дагаж мөрдөх стандартуудад ордог.
Ёс зүйн асуудал нь салбарын хувьд нийтээр сайжруулах зайлшгүй шаардлагатай асуудал юм. Учир нь бидэнд агентын хувь хүний үйлдлүүдийг хянах боломж одоогоор байхгүй байна. Үл хөдлөх хөрөнгө сонирхож буй олон хүмүүсийн сэтгэлгээнд энэ бол их мөнгө олдог амархан ажил гэсэн буруу ойлголт байна. Энэ нь үнэнээс хэт хол ойлголт бөгөөд үл хөдлөх хөрөнгийн агент байна гэдэг бол цаг хугацаа, хичээл зүтгэл, хөрөнгө оруулалт шаарддаг амаргүй ажил. Буруу ашиг сонирхолоор энэ салбарт орсон хүмүүс ёс зүйн алдаа гаргаж салбарын нэр хүндийг унагаасаны дараа өөр зүйл хийхээр салбарыг орхидог тохиолдол цөөнгүй.
Үл хөдлөх хөрөнгийн агентууд нь брокерын лицензийн дагуу ажилладаг бие даасан статустайгаар хамтран ажилладаг гэдгийг олон нийт ойлгох нь хэрэгтэй. Учир нь манай улсад мэргэжлийн сургалт, хөрөнгө оруулалт шаарддагзөвшөөрлийг хувьд хүнд олгодоггүй учраас олон хүмүүс өөрсдийн үйлдэл бусдад хэрхэн нөлөөлж байгаад нэг их анхаардаггүй. Ёс зүйн алдаа гаргавал зөвшөөрөл нь дуусгавар болдог стандарт руу салбарынхан шилжих ёстой.
Франчайз худалдан авагчид тавигддаг үндсэн шаардлага юу вэ?
Боломжит худалдан авагчдад тавих шаардлага тийм ч олон байхгүй. Бидний хувьд хамгийн чухал нь тэд бидний үнэт зүйл, ёс зүйг түгээх явдал юм. Тиймээс манай бизнесийн талаар ойлгох, манай багийнхантай танилцаж бидний шаардлагад нийцэх эсэхийг таних ярилцлагын хэд хэдэн үе шатыг дамждаг. Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх хөрөнгийн брокероор ажиллахад тухайн салбарт багадаа хоёр жил ажилласан туршлагатай байхыг шаарддаг.
Монгол Улсын зах зээлд нэвтэрснээс хойшхи үйл ажиллагаа үр дүнг хуваалцвал?
Удирдлагын баг системийн хэрэгжилтэнд төвлөрснөөр компаний дотоод өсөлт бидний санасан хэмжээнд өсөлттэй байгаагүй. Цар тахлын үеэрүл хөдлөх хөрөнгийн борлуулалт нэмэгдэж оффис болон агентуудын тоо өсөхийг харсан.
Засгийн газрын бодлого нь иргэдэд ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлснээр, зээл авсан ч зээлээ төлөхгүйгээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх боломж олгосон.
Цар тахлын үеийн эдийн засгийн хямралын улмаас ипотекийн зээлийн төлбөрийг 2023 он хүртэл хойшлуулсан. 2022 оны эхэн үе гэхэд банкууд жил гаруй хугацаанд зээл төлөлт төлбөрөө аваагүй тул иргэдэд олгох зээлийн тоог бууруулсан. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад шууд нөлөөлсөн бол одоо хөрш орны нөхцөл байдал мөн нөлөө үзүүлсээр байна.
Эдийн засгийн удаашралтай үед бид бизнесийнхээ үндсэн зүйлс дээр анхаарсан. Бид франчайз оффисуудын өсөлт дээр анхаарахаа зогсоож өөрсдийн үйл ажиллагаагаа сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан. Бид брокер, агентуудтайгаа уулзалтууд зохион байгуулж, харилцагчийн сэтгэл ханамжийн судалгааг явуулснаар эцсийн хэрэглэгчдийн хувьд бидний давуу болон сул тал юу байгааг мэдэж авсан. Одоогоор бид мэргэжилтнүүддээ зориулан сургалтын хөтөлбөр, бодлого журам, системийн хөгжүүлэлт дээр ажиллаж байна.
Танай компани харилцагчийн үйлчилгээндээ ямар гол зарчмуудыг баримталдаг вэ?
Дээр дурдсанчлан, бид хамтран ажилладаг брокерууд болон агентуудаа өөрсдийн ажлыг зөвхөн гүйлгээ гэж харахгүй байхыг зөвлөдөг. Тэд үүнийг үйлчлүүлэгчтэй тогтоосон харилцаа гэж үзэх хэрэгтэй. Үйлчлүүлэгч бол орлого бус, харин амьдралынхаа хамгийн чухал худалдан авалт хийхэд хөтөч хайж буй таны насан туршын анд нөхөр гэж харах хэрэгтэй. Манай агентууд үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгийн худалдан авалттай холбоотой сэтгэл хөтлөлийг ойлгодог мэргэжлийн зөвлөх байх ёстой. Бид гүйлгээний бүх процест анхаарч, тэдний хувьд мартагдашгүй сайхан дурсамж бүтээх нь чухал. Бидэнд Brillant Basics хэмээх амжилттай агентын 10 дүрэм бий.
Манай улсад мэргэжлийн сургалт, хөрөнгө оруулалт шаарддаг зөвшөөрлийг хувь хүнд олгодоггүй учраас олон хүн өөрсдийн үйлдэл бусдад хэрхэн нөлөөлж байгаад нэг их анхаардаггүй.
Үл хөдлөх зуучлалын бизнесийн цаашдын чиг хандлага ямар байна вэ?
Өнөө үед юу болохыг хэлэхэд хэцүү, бид 2022 оны эхээр тахал “дууссны” дараа эдийн засгийн өсөлтийг маш хүчтэй харж байсан ч дараа нь Украинд дайн зарлаж, Хятадад “Тэг-Ковид” бодлого баримталсан. Манай хөршүүдтэй холбоотой эдгээр хоёр хүчин зүйл нь нийлүүлэлтийн сүлжээг саатуулж, нөөц хязгаарлагдмал байгаа тул бидэнд шууд нөлөөлдөг. Цемент болон бусад шаардлагатай барилгын материалын хүрэлцээгүйн улмаас олон барилгын компаниуд төслөө дуусгах хугацааг 12 сараар хойшлуулж байгааг бид харсан. Энэ нь барилгын салбарыг удаашруулна.
Ойрын үед юу болохыг хэлэхэд хэцүү ч гэсэн цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж байсан ч Украйны дайн болон Хятадын “ТЭГ-Ковид” бодлого зэрэг нөхцөл байдлууд байсаар байна. Эдгээр хоёр хүчин зүйл нь нийлүүлэлт тасалдах зэргээр манай хөрш орнуудаас бидэнд шууд нөлөөгөө үзүүлж эхэлсэн. Олон барилгын компаниуд төслийн ашиглалтад орох хугацааг 12 сараар хойшлуулах хүртэл тохиолдол гарсан нь бетон зуурмаг, бусад барилгын материалын хомсдолоос шалтгаалсан. Энэ нь барилгын салбарыг удаашруулсаар байна.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт давтамж байдаг. Шинэ зүйл эхлэхэд анхандаа хэцүү байдаг ч үүнийг дагаад шинэ боломжууд гарч ирдэг. 2022 онд түрээсийн зах зээл өмнөх хоёр жилийг бодвол бараг гурав дахин өссөн. Энэ нь хөрөнгө оруулагч нарт үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хөрөнгийн менежмент хийх зэрэг шинэ боломжуудыг нээсэн. Барилгын салбарт үүссэн энэ бүх асуудлууд энэ онд эерэгээр шийдэгдэж хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс том боломжуудыг олж авна гэж найдаж байна.