BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар хөхөөс нил ягаан хүртэл градиент дэвсгэртэй зураг. Монгол, англи хэл дээр "Дижиталааас цааш... DPC 2022 эхлэхэд 8 хоног үлдлээ" гэж бичжээ. Digital Product Conference 2022 лого дээд талд байрлана. Нэмэлт бичвэрт "Дизайн тулгуурласан" болон #DPC hashtag орно - Business.MN

Бүтээлч салбарыг онцлох Digital Product Conference 3 дахь жилдээ

Business.mn   Business.mn
2022-11-10
  Онцлох, Технологи
0
Share on FacebookShare on Twitter

Энэ сарын 17 –нд Digital Product Conference чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дижитал бүтээгдэхүүний UXUI дизайны шийдэл гаргадаг агентлагууд, салбараа хөгжүүлэх зорилгын дор нэгдэж, тус чуулганыг хамтран зохион байгуулж буйгаараа онцлог. Уг чуулганд UXUI дизайнер, төслийн менежер, хөгжүүлэгч, дижитал бүтээгдэхүүний эзэмшигч гээд хэн бүхэн оролцох боломжтой.

Энэ жилийн тухайд “Desing driven Company | Product | Culture” уриатай зохион байгуулагдаж байгаа бөгөөд үйл ажиллагааны хувьд чуулган, номинаци, нэтворкинг гэсэн гурван хэсэгтэй байх юм.

Урьд жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж буй тус чуулганд дотоодын дижитал салбарын экспертүүд болон Google, Microsoft зэрэг технологийн томоохон компанид ажиллаж буй монгол мэргэжилтнүүд өөрийн  байгууллагын туршлага, ажлын арга барилаас нээлттэй хуваалцана. Мөн энэ жилийн хувьд хөгжүүлэгч ба дизайнеруудын ойлголцол, дижитал тоглоом, дижитал бүтээгдэхүүний салбарын ирэх 10 жилийн ирээдүй, AR, метаверс ертөнц зэрэг шинэ өнцгийг агуулгад багтааснаараа салбарын түүчээлэгчдээс суралцах боломжийг бүрдүүлээд байна.

Digital Product Conference –г Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёлын бүтээлч сарын хүрээнд, хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.

Үүний зэрэгцээ Digital Product Conference –ийн үеэр Монголд анх удаа хамгийн шилдэг UXUI шийдэл бүхий мобайл аппликэйшныг шалгаруулж, шагнал гардуулах юм. Ингэснээр ирэх жилүүдэд салбарын хөгжлийг хурдасгах, байгууллагууд UXUI шийдэлдээ илүү анхаарч, хэрэглэгч төвтэй дизайн шийдэл бүхий дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэхэд түлхэц болно гэж зохион байгуулагчдын зүгээс итгэж хүлээлгэж буй.

Та энэхүү арга хэмжээнд ирснээр Монголын топ UXUI дизайн агентлагуудын мэдээллийг нэг дор авахаас гадна тэдний хийсэн бүтээсэн ажил, кэйсүүдтэй танилцаж, мэргэжилтнүүдтэй уулзан зөвлөгөө авч, тухайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй академи болон сургалтын төвүүдийн мэдээллийг давхар авах боломжтой. Мөн нэтворкинг хийх үеэр та илтгэгч, панелистуудаас хүссэн асуултаа асууж, туршлага судлах боломж нээлттэй.

Хэрэв та бүхэн өөрсдийн хөгжүүлсэн гар утасны аппликэйшнээ Awards-т бүртгүүлж, хүчээ сорих хүсэлтэй бол яг одоо энэ холбоосоор орж материалаа бөглөөрэй. Огтхон ч оройтоогүй гэдгийг дуулгая.

Бид Digital Product Conference –г Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёлын бүтээлч сарын хүрээнд, хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эвентийн цахим хуудас болон фэйсбүүк эвентээс авах боломжтой.

Digital Product Conference арга хэмжээ нь өнгөрсөн жил Procraft agency -ээс санаачлан Digital Product Design Conference нэрийн дор зохион байгуулагдаж, нийт 200 орчим дизайнер хуран чуулсан билээ. Харин энэ жилийн Digital Product Conference III -ийн гол онцлог нь салбартаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг UXUI дизайн агентлагууд, академиуд хамтран зохион байгуулж буйгаас гадна АНУ-аас дөрөв, Канадаас нэг нийт 5 оролцогч live байдлаар шууд холбогдон оролцож, дижитал бүтээгдэхүүний зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар 500+ зочидтой мэдлэг мэдээдэлэл солилцохоор бэлтгэлээ хангаад байна. Microsoft, Google зэрэг олон улсын корпорациуд хэрхэн ажилладаг талаар үнэ цэнтэй мэдээлэл авч, салбарын шилдгүүдтэй уулзахыг хүсвэл арваннэгдүгээр сарын 17 –нд Зайсан Хилл цогцолборт уулзацгаая.

bookzone

Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00