BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Том чулуугаар хүрээлэгдсэн байгалийн нам гүм халуун рашаан, цэлмэг хөх тэнгэрийн доорх өтгөн ногоон ой нь завгүй бизнес эрхлэгчдэд хамгийн тохиромжтой амралтын газрыг бий болгодог. Уур нь бүлээн уснаас зөөлөн гарч, нам гүм мод, задгай зүлэгтэй газар холилдсон тайван, урам зоригтой уур амьсгалыг бий болгодог. - Business.MN

“Амин ус”-аар аялал жуулчлалыг усалъя

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2022-11-14
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Рашаан бол газрын гүнд хэдэн зуу, хэдэн мянган жилийн турш эрдэсжиж,  нүүрсхүчлийн хий, хүчилтөрөгч, азотын хий зэрэг бичил элементүүдийг агуулсан  “амин ус” юм. Хүний бие махбодод эмчилгээний нөлөө үзүүлдэг чанараараа энгийн уснаас ялгардаг нь рашааны гол онцлог, хосгүй үнэ цэн гэж тодотгож болно. 

Монгол орон рашаанаар арвин баялаг гэдэг. Нүүдэлчин Монголчууд байгалийн онцлогийг сайн мэддэг учраас рашааныг хаа газраас эрээд олчихдог, бас хэдий үед ямар өвчинд хэрэглэхийг ч анддаггүй байж. Ялангуяа хур бороо татарсны дараа намрын саруудад рашаан усанд орж биеэ эрүүлжүүлдэг байжээ. 

Монгол орны усны тооллогоор 2007 онд 429 рашаан рашаан бүртгэснийг 2009 онд дахин тоолж, 187 рашаан нь эмчилгээний шаардлага хангасан гэж үзсэн байна. Харин үлдсэн 242 рашааныг рашаан төст булаг гэж ангилжээ.

Монгол орны усны тооллогоор 2007 онд 429 рашаан рашаан бүртгэснийг 2009 онд дахин тоолж, 187 рашаан нь эмчилгээний шаардлага хангасан гэж үзсэн байна.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын рашаан эмчилгээний шаардлагыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байдаг. Үүний дотор нь халуун рашаан 42, халуун уур нэг, нүүрс хүчлийн хүйтэн рашаан 60 гаруй байдаг бол рашаантай төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байдаг аж. Түүнчлэн 270 гаруй рашаантай төстэй харз, булгууд байдаг гэсэн сүүлийн үеийн судалгаа бий. 

Монгол орны нийт рашааныг нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны, азотот халуун рашааны, метан, азотот давхарга ба шорвог рашааны хэмээн гурван мужид хуваадаг байна. Аль мужлалд багтаж байгаагаас шалтгаан найрлага бүр нь харилцан адилгүй байдаг аж. Халуун рашааны хувьд газрын гадарга дээрээ 21-94 градустай 42 халуун рашааны орд байгаа талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Д.Оюунцэцэг дурдсан байдаг. 

Монгол орны анагаах чадвартай халуун булаг рашаан нь олон жилийн буюу мөнх цэвдэгтэй нутагт тархсан гэдгийг тогтоожээ. Тиймээс олон жилийн цэвдэг халуун рашаан үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг байна. Агаар, усны солилцоо, тектоник хагарал, интрузив чулуулаг, олон жилийн цэвдэг зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр халуун булаг, рашаан газрын гадарга дээр илэрдэг байна. Монголын халуун рашаануудыг гүн рүү нь үндсэндээ судлаагүй аж. Зөвхөн ашиглах талаас нь Хужирт, Шаргалжуут, Шивэрт, Зарт, Гятруун зэрэг 5-6 рашаан дээр цөөн тооны цооног өрөмдөж байжээ. 

Ер нь рашааныг эхлээд гадаргаас нь агаарын сансрын зургийн тайлал хийх, дулааны, геологи-тектоникийн, геофизикийн нарийвчилсан зураглал хийх зэргээр сайн судалж, рашааны гарал, үүсэл, хоорондох холбоо зэргийг гидрогеологийн онолын талаас нь бодитой дүгнэж байж, ашиглалтын шинжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг Монгол Улсын зөвлөх инженер, геологич Д.Жавхланболд онцлон ярьсан юм. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд рашааныг эмх замбараагүй ашиглаж байгаагаас Хужирт, Шивэрт, Цагаан сүм зэрэг халуун рашааны байгаль орчин өөрчлөгдөж, намаг, халуун, хүйтэн рашаан булгууд устаж, эмчилгээний шаврын нөөц хомсодсон болохыг илрүүлжээ. 

Мөн хэдэн жилийн өмнө gogo.mn сайт “Оргил рашаан сувиллын газрыг эрх мэдэлтнүүд бялуу мэт хуваажээ” нэртэй Оргил рашаан сувиллын газрын асуудлыг хөндсөн цуврал сурвалжилга хийж энэ талаар олон нийтэд ил болгож байлаа. 

2014 оны байдлаар “Оргил” рашааны ундаргын бүст газар олгосон байдал (Эх сурвалж: gogo.mn)

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXI хороонд байдаг Дондогдулам хатны рашааны эргэн тойронд гэр хороолол хаяагаа тэлсээр удаж байна. Тэр ч байтугай рашааны ундарга дээр айлууд бууж, хашаанд ус туллаа хэмээн заргалдаж байсан удаатай. Рашааны ундарга үе үе хальж, тэр хавийн зөвшөөрөлгүй буусан айлуудын хашаанд тулж ирэх нь энүүхэнд. 

Түүнчлэн 2018 онд Архангай аймгийн БОАЖГ-аас Архангай аймгийн Цэнхэрийн халуу рашааны даацыг тодорхойлуулахад даац хэтэрсэн гэсэн дүгнэлт гарч байж. Тухайн үед малын зохист хэмжээ 110 мянга байхаас 320 мянгад хүрсэн байсан гэдэг. 2019 оны байдлаар Цэнхэрийн халуун рашааныг түшиглэн 14.5 га газарт таван жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг байснаас гадна, 30 орчим эко гэр амрагч,жуулчдыг хүлээн авдаг байжээ. Иймд нутгийн иргэд халуун рашааны эко систем жилээс жилд дордож, эко гэрүүд модон жорлон хэрэглэдгийг байнга шүүмжилдэг байна. 

Архангай аймаг, Цэнхэрийн халуун рашааны орчим, 2019 он

Байгал эх дэлхийгээс бидэнд өгсөн “амин ус”-ыг ариг гамтай хэрэглэх шаардлагатайг, байгалийн эко системийг алдагдуулж болохгүйг ухамсарлах хүн тийм ч олон биш байгааг дээрх жишээнүүд илтгэж буй. Тиймээс мэргэжлийн байгууллагууд, судлаачид хамтран Монгол орныг тойрсон олон зуун рашааныг шинэчлэн судлан нөөцийг тогтоож, эко системийг алдагдуулалгүйгээр ариг гамтай ашиглах талаар санал зөвлөмж гаргах шаардлага үүсээд байна. Мөн рашааныг зохистой ашиглахын тулд ямар стандарт баримтлах талаар иргэд, олон нийтэд  мэдээлж,  мэдлэг ойлголтыг нь тэлэх хэрэгтэй байна. 

Монгол орныг тойрсон олон зуун рашааныг шинэчлэн судлан нөөцийг тогтоож, эко системийг алдагдуулалгүйгээр ариг гамтай ашиглах талаар санал зөвлөмж гаргах шаардлага үүсээд байна.

Манай улсад “амин ус”-ыг судалж, хамгаалах ажил энэ мэтээр орхигдож байгаа бол олон улсад рашаан сувиллыг байгалийн эко системийг алдагдуулахгүйгээр аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлсэн туршлага олон бий. Тухайлбал, халуун рашаан ихтэй Япон улс олон улсын стандарт, шаардлагад нийцсэн жуулчны бааз, сувиллууд байгуулж гадны хэдэн сая жуулчныг татаж байна.  Жилд 12 сая жуулчин Японы халуун рашааныг зорьдог гэсэн тоо ч бий. Тус улсын 2983 хот тосгонд 27 мянга гаруй “онсен” буюу халуун рашаан байдаг аж. Өдгөө халуун рашаан нь Япон улсыг тодорхойлох “брэнд” болж аялал жуулчлалд нь сайнаар нөлөөлж байна. Тэр дундаа Японы Шизүока мужийн Изүнокүни хот жилийн аль ч улиралд дотоод, гадаадын жуулчдын хөлд дарагддаг рашаанаараа алдартай газар болжээ. Изүнокүни хотод халуун рашаанаараа алдартай 30 гаруй дэн буудал, зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. 

Рашаан сувиллаа үндэсний хэв шинж, ёс заншилтай хослуулан хөгжүүлсэн Японы туршлагаас гадна БНХАУ-ын Хянган аймгийн Рашаант хот нь эмчилгээний чанартай халуун, хүйтэн рашаанаараа алдартай.  Тийм ч учраас тус хотыг “Рашаант” гэж нэрлэжээ.  Цөөн хүн амтай, улсын хотгорт орших энэ жижиг хотод рашаанд орж амрах хүсэлтэй гадны жуулчид хэдэн саяараа цугладаг. 75 төрлийн халуун, хүйтэн рашаанаараа улсдаа алдартай энэ хот 30 гаруй аялал жуулчлалын компанитай бөгөөд зуны улиралд л гэхэд дотоодын  2.4 сая орчим жуулчин амарч, сувилуулах зорилгоор Рашаантыг зорьдог  байна. 

Түүнчлэн Тайвань улсын Тэйпэй хотод байрлах “Бэйтоу” халуун рашаан нь 1896 онд нээгдсэн цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл дотоод, гадаадын жуулчдын хөлд дарагдсаар байна.  “Бэйтоу”-г рашаан сувилал төдий бус парк, амралтын ногоон байгууламж бүхий  цогцолбор байдлаар хөгжүүлжээ. 2015 оноос эхлэн Тайваний топ аялал жуулчлалын бүсийн нэг болж чадсан. Жилд дунджаар 12 сая жуулчин Тайпэй хотод ирж эл халуун рашааныг заавал зорин очдог байна. Тайвань Улс Ковид-19 цар тахлыг үеэр аялал жуулчлалаас олох орлого нь буурсан ч 2020 оны байдлаар жилд 2.5 тэрбум тайван долларын ашгийг уг салбараас олжээ. Олон улсад энэ мэт рашаан сувиллыг аялал жуулчлалын салбартай хослуулан амжилттай хөгжүүлж чадсан сайн жишиг олон бий. Рашаан сувиллын буюу алжаал тайлах аялал жуулчлал дэлхий даяар хурдацтай хөгжиж 2015-2017 онд энгийн аялал жуулчлалаас хоёр дахин өсөж, нийт мөнгөн эргэлтээрээ 639 тэрбум ам.долларт хүрч байжээ. 

Манай улсын аялал жуулчлалын салбарынхан 2023 нэг сая жуулчин хүлээн авах том “амбиц” тээж байгаа. Үүнд хүрэхийн тулд рашааныг алжаал тайлах аялал жуучлалтай хослуулбал ихээхэн амжилт олох нь эргэлзээгүй. Тиймээс манай улс рашаан сувиллаа түшиглэн олон улсын стандартад нийцсэн аялал жуулчлалын “брэнд” бий болговол энэ салбараас хүртэх эдийн засгийн үр өгөөж улам нэмэгдэх боломжтой. 

Манай улс рашаан сувиллаа түшиглэн олон улсын стандартад нийцсэн аялал жуулчлалын “брэнд” бий болговол энэ салбараас хүртэх эдийн засгийн үр өгөөж улам нэмэгдэх боломжтой. 

Манай улсын рашааны тоо хэмжээ чамлагдахааргүй боловч ашиглах хууль эрхзүйн зохицуулалт хангалтгүй, нөөц ямар хэмжээнд байгааг нарийн тогтоогоогүй байна. Геологи-эрдэсийн ухааны доктор З.Нарангэрэл “Монголын рашааны тухай миний ойлголт” номдоо манай орны халуун хүйтэн рашаан сувиллын байршил зөвхөн нутгийн төв хэсэгтээ төвлөрсөн. Тиймээс Монгол орны зах хэсэгт байгаа рашаан булгуудыг ордын хэмжээнд нарийвчлан судалснаар шинэ рашаан сувилал, амралтын газруудыг байгуулж, аялал жуулчлалын зорилгоор  хөгжүүлэх бололцоо улам нэмэгдэнэ” хэмээн онцолсон байдаг. 

Рашааны ордыг эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглах бол байнгын хяналт тавих шаардлагатай. Гэтэл манай улсад рашаан ус дагасан аялал жуулчлалыг хөгжүүлж, нэгдсэн бодлогоор зангидахад менежментийн төлөвлөгөө батлах, рашааны нөөцийг тодорхойлох зэрэг суурь ажлууд орхигдсоор байна. Мөн хүний буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдлын уршгаар  “амин ус”-ны амь тасарч, ширгэх аюул нүүрлээд байна.

Mongolian Economy. Сэтгүүлч Б.Шүрэнчимэг

bookzone
Тагууд: аялал жуулчлалбайгаль орчинбрэндус

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
People walk past a building with a "MONGOLIA" sign. Traditional Mongolian mannequins are displayed at the entrance. The scene includes a large screen displaying various images.
“Далий” Давос
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00