BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хоосон зам дээр хүүхэлдэйн киноны дүрс дуран бариад алсыг харан зогсож байна. Зам дээр "VIZION" гэдэг үгийг тод томруун үсгээр тод харуулдаг. Зам нь үүлэрхэг тэнгэрийн дор тэнгэрийн хаяа чиглэн сунаж тогтсон бөгөөд энэ нь энтрепренерийн цэцэглэн хөгжиж буй компани байгуулах аяныг бэлэгддэг. - Business.MN

Компанийнхаа алсын хараа, эрхэм зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2022-11-15
  Answered, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Business.mn сайтаас бизнесийн эзэд, удирдлага, менежер, ажилтнуудад зориулаад стратеги, санхүү, хүний нөөц, менежмент, маркетинг, дижитал шилжилт, хувь хүний хөгжилтэй чухал асуултуудын хариултыг #Answered булангаараа цувралаар хүргэж байна. 

Эрхэм зорилго. Таны оршин буй шалтгаан, амьдрах хугацаандаа ямар үнэ цэнийг бий болгож, юу бүтээх вэ гэдгээр тодорхойлогдоно. Эдгээр асуултад хариулж чадвал эрхэм зорилгоо хялбархан тодорхойлж чадна. Нэгэнт эрхэм зорилгоо тодорхойлсон бол түүндээ хүрэх алхмуудаа тодорхойлж, түүнийгээ урт хугацааны, богино хугацааны, жил, сар, долоо хоног, өдөр гэх мэтээр нарийвчлахад илүү дөхөм болно.   

Алсын хараа. Та хаана хүрэхийг зорьж байна? Аль уулын оргилд гарахыг эрмэлзэж байна вэ? Үүний хариулт бол таны алсын хараа гэсэн үг. Эрхэм зорилго, алсын хараа тодорхой болсон нөхцөлд төлөвлөгөө боловсруулахад харьцангуй хялбар бөгөөд түүнийгээ 7-14 хоногийн хооронд хэрэгжүүлж, хянаад явах зуураа шаардлагатай бол бага зэрэг өөрчлөх ч боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, зорилго өөрчлөгдөхгүй, зөвхөн төлөвлөгөө л өөрчлөгдөх юм. 

“Өөрийн компанийн алсын харааг хэрхэн бүтээх вэ? нийтлэлийг Jim Collins, Jerry Forrest нар анх бичжээ. Менежментийн ухаан дөнгөж хөгжиж байсан үед өөрийн компанийн зорилго, алсын хараагаа тодорхойлж, өнөөдрийг хүртэл амжилттай яваа компаниудын түүхийг богино хүрээнд бичсэнээрээ энэ нийтлэл гайхалтай бүтээлүүдийн нэг болж чадсан юм. Эрхэм зорилгыг 100 жил өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй байх ёстой гэж үздэг байна. Харин алсын харааг зорьж тэмүүлж хүрч болдог зүйлтэй холбон ойлгодог. Тухайлбал,  уулын оройд авирахтай зүйрлэж болох юм. Энэ хоёр хэдийгээр ялгаатай ч арга билиг шиг бие биеэ нөхөж, уялддагийг нийтлэлд тайлбарлажээ.

Алсын хараатай компаниуд эрхэм зорилгоо хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

“Visionary Wallmart”- Энгийн хүнд баян хүмүүстэй адил зүйл худалдан авах боломжийг олгох

“3М”-Шийдэгдээгүй асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх

“HP”-Хүн төрөлхтний сайн сайхан өсөж дэвжихэд техникийн туслалцаа үзүүлэх

“Nike”-өрсөлдөгчдөө ялах, сүйрүүлэх өрсөлдөөний мэдрэмжийг мэдрэх

 “Уолт Дисней”- Хүмүүсийг аз жаргалтай болгоход анхаарч эрхэм зорилгоо тодорхойлсон. Хэрвээ энэ компани маш сайн хүүхэлдэйн кино хийж, хүүхдэд хүргэх зорилгоо гол болгосон бол ажилчдынхаа хувьд мотиваци болж чадах уу? Хүүхэлдэй 100 жилийн дараа байх уу, үгүй юу гэдгийг бид сайн мэдэхгүй. Тухайн байгууллагын ажилчид өөр салбарт шилжсэн ч хүнд аз жаргал бэлэглэж чаддаг хэвээрээ байвал энэ компанийн эрхэм зорилго биеллээ олж байгаа аж.

10-30 жилийн хугацааг тооцоолж “Алсын хараа”-гаа тодорхойлох хэрэгтэй

“Visionary” компаниудын хувьд алсын хараагаа зүгээр нэг тодорхойлдоггүй. Илүү их хүч чармайлт шаардсан, өнөөдрийн бий болгосон үйл ажиллагааны чадамжаас давсан алсын харааг тогтоож өгдөг. Илүү холоор сэтгэх, богино хугацаанд ямар томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэх зэрэг зоримог алхмуудыг оруулсан нь эдгээр компанийн давуу тал юм. Түүнчлэн эдгээр байгууллага  хэзээ ч ханадаггүй, зогсдоггүй тийм байдлыг бий болгодог учраас маш том зоримог алсын харааг тогтоодог.

 “Visionary” компаниудын алсын харааг тогтоохдоо эхний бүлэгт, ямарваа нэг зүйлийг зорьж, алсын хараагаа тогтоодог. Тухайлбал, “Ford” компани автомашины ардчиллыг авчирна  гэж зорьсон байхад “Nike” компани ижил дайсны алсын хараа хэмээн алсын хараагаа тогтоожээ. Тус компани салбарын өрсөлдөгчөө давж тэднээс илүү хүчтэй чадалтай компани болно гэх зорилгыг тавьж байсан бөгөөд “adidas”-ыг сүйрүүлнэ хэмээж байв. Энэ чиглэлээр ч гэсэн ажилчдаа тэмцэгч, өрсөлдөөнд ялагч байдлаар сургаж, хөгжүүлдэг. Дараагийн арга бол үлгэрлэн загварчлах арга юм. 1940-өөд онд Стенфорд их сургууль баруун эргийн Харвард болно гэсэн зорилго тавьж байжээ. Тэд үлгэрлэн загварчлахын хажуугаар өрсөлдөгчөөсөө илүүтэйгээр өөрийн суралцагсад, ажилчдаа хөгжүүлэх алсын харааг бий болгох зорилттой тавьсан байв. Сүүлийн бүлэгт дотоод трансформ буюу өөрчлөлтийг бий болгох. Энэ арга томоохон компаниудын хувьд тохиромжтой. Салбараа өргөжүүлэх, салбарынхаа үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх компаниудад илүү тохиромжтой байдаг. Алсын харааг тодорхойлсны дараа үүнийгээ хүний нүдэнд харагдтал дүрслэл болгон буулгах нь чухал юм. “Visionary” буюу алсын хараатай компаниудын үүсгэн байгуулагчид үүнийг мэддэг байснаар зогсохгүй бусдын нүдэнд харагдтал сурталчилгаа хийдэг байжээ. Тухайлбал, Хенри Форд хэлэхдээ “Намайг зорилгодоо хүрэх үед би маш их машин үйлдвэрлэх хүчин чадалтай, хямд борлуулах болохоор хүн бүр худалдан авч, зам дээр морь явахаа больж, оронд нь машин эзэлнэ итгээрэй” гэх зэргээр хүний тархи, нүдэнд харагдтал ярьдаг байсан байна.

“Sony” компани 1950-ээд оны эхээр бүс нутгийн жижиг компани байхдаа алсын хараа, эрхэм зорилгоо хэрхэн тодорхойлж, алсын хараагаа хэрхэн хүний нүдэнд буутал тайлбарладаг.

Эрхэм зорилго-Нийтийн тав тухтай байдал, сайн сайхны төлөө техник технологийн шинэ шийдэл бүтээж, аз жаргалыг мэдрэх.

Алсын хараа-Дэлхий дахинд Япон бүтээгдэхүүний чанар муутай гэх үнэлэмжийг өөрчилж чадсан компани гэдгээрээ танигдах. Одоогоос 50 жилийн дараа гэхэд бидний нэр дэлхий дахинд түгж, хүн бүр мэддэг болно. Бид инноваци болон чанарын хувьд дэлхийн тэргүүлэгчидтэй эн тэнцүү өрсөлдөнө. “Япон Улсад үйлдвэрлэв” гэсэн шошго чанаргүй хуурамч гэсэн ойлголтыг илэрхийлэх бус, сайн чанартай гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлэх болно.

Алсын хараа, эрхэм зорилгоо зөв тодорхойлох нь таны хийх, амжилтад хүрэх зүйлийн нэг хувь нь юм. Харин та үүнийгээ хэрэгжүүлэх тал дээр, үүнтэйгээ илүү уялдах стратеги төлөвлөгөө, өөрчлөлтийг хийх нь 99 хувь байдаг.

 

bookzone
Тагууд: алсын хараазорилгокомпани

Санал болгох:

A man and woman are sitting indoors, smiling and conversing. The man wears a white shirt, and the woman is in a white checkered blazer. The background has patterned cushions and frosted glass. Text in the top left corner reads "Cappuccino Time Podcast.
Зорилготойгоо хэрхэн ажиллах вэ? | Cappuccino Time Podcast | EP14
Бэрхшээл бол амжилтад хүрэх урьдач нөхцөл
Бэрхшээл бол амжилтад хүрэх урьдач нөхцөл
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00