Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын 12 дугаар сарын бүртгэл явагдаж байна. 12 дугаар сарын сургалтаараа бид БИЗНЕСИЙН СТРАТЕГИ сэдвийг онцолж байна.
Энэ сарын эхний вебинарыг угтсан дугаараар Ганабелл институтын бизнесийн зөвлөх Т.Амарсанаа оролцож ирээдүй тодорхойгүй нөхцөлд амь үлдэхийн тулд ямар стратеги баримтлах талаар ярилцлаа.
Подкастын агуулга:
- Технологийн хөгжлийн экспоненциаль өөрчлөлт
- Зах зээлийн тодорхойгүй байдал ба тэндээс бий болж буй боломжууд
- Технологийн хэт их хүртээмж
- Байгууллагын тэсвэрлэх, өрсөлдөх чадвар
- Шинэ цаг үеийн бизнес моделиуд
Дугаараас онцлох санаа:
Орчин үеийн чиг хандлагыг илэрхийлж буй 4 D:
- Digitalization (Амьдралын хэв маяг дижиталчлагдаж байна)
- Disruption (Бүтээлч түйвээлт салбар болгонд боломжтой болж байна)
- Demonetization (Мөнгөнд тулгуурласан арилжааны үнэт зүйлээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй үнэт зүйлс чухал болсон)
- Democratization (Улам нээлттэй, хүртээмжтэй, либералчлагдсан шинжтэй болж байна)
Зочин: Т.Амарсанаа. Ганабелл институтын бизнесийн зөвлөх
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars