BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цагаан, хөх, ягаан зэрэг янз бүрийн өнгөт өндөр давхар орон сууц зэрэг олон төрлийн орон сууцны барилгуудыг багтаасан хотын дүр төрх. Энэхүү барилгууд нь орчин үеийн болон уламжлалт архитектурын хэв маягийг хослуулсан тул бизнес эрхлэхэд тохиромжтой орчинг бүрдүүлдэг. - Business.MN

Ипотекийн зээлийн төлөлт хийгдсэнээр барилгын салбар сэргэнэ

Ж.Батзул   Ж.Батзул
2022-12-02
  Онцлох, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улс орон эдийн засгийн хямралтай
нүүр тулгарч шаардлагатай шийдвэрүүдийг гарган хойшлуулшгүй арга хэмжээ авч ирсэн
билээ. Тэдний нэгэн адил Монгол Улс шат шатны цөөнгүй тогтоол шийдвэрийг гарган
хэрэгжүүлсний нэг нь залуу гэр бүлийг орон сууцжуулах зорилгоор хэрэгжүүлсэн
ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан явдал юм.
Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү зээлийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн
газар болон Монголбанк хамтран санхүүжүүлсэн. Хөтөлбөрт арилжааны банкууд хамтран
ажиллаж улмаар өнөөгийн байдлаар 109.8 мянган өрхөд нийтдээ 6.6 их наяд төгрөгийн
зээлийг олгожээ. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилт Засгийн газар, банкнуудын зээл хэдий
ч иргэдийн зээлийн эргэн төлөлт хөдөлгөх гол хүч нь болж ирсэн. Гэтэл цар тахлын
улмаас энэхүү гол хөдөлгөх хүч нь зогсонги байдалд орж, улмаар банкуудын зээл олголт
буурсан нь хөтөлбөр хэрэгжилтэд ихээхэн хүндрэлийг авчирсан. Гол шалтгаан нь цар
тахалтай холбогдуулан Засгийн газрын зүгээс иргэдийн нуруунд ирэх санхүүгийн
хүндрэлийг бууруулах зорилгоор зээлийн эргэн төлөлт болон хүүг хуримтлуулж
тооцолгүйгээр хойшлуулах шийдвэр гаргасан явдал.

Талуудын санал зөрөлдсөн хэдий ч Засгийн газрын саналыг даган мөрдөнө.

Энэхүү шийдвэр нь 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж улмаар энэ оныг дуустал
буюу таван удаа сунгагдаад байсан юм. Хэдийгээр энэ нь зээлдэгчдэд ирэх дарамтыг
бууруулсан хэдий ч дараа дараагийн зээл хүсэгчдийн боломжийг хаасан шийдвэр болсон.
Үүний улмаас олон зээл хүсэгчийн материал банкнуудын ширээн дээр шийдвэрээ хүлээн
хэвтэж буй.
Зөвхөн тав дахь удаагийн эргэн төлөлтийн хугацаа сунгагдсанаар 3.4 их наяд гаруй
төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгч төлбөрөө хүүгийн хамтаар
хойшлуулжээ. Улмаар 195.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хойшлогдсоны 77.9 тэрбум
төгрөг нь үндсэн төлбөрөөс, 117.3 тэрбум төгрөг нь хүүний төлбөр болж байгаа юм.
Гэхдээ хөтөлбөрийн хэрэгжилт тэг зогсолт хийгээгүй, энэ оны эхний есөн сарын байдлаар
5.9 мянган өрхөд 494.8 тэрбум төгрөгийн зээлийг төв банк болон арилжааны банкуудын эс
үүсвэрийн дагуу олгоод буйг дурьдах нь зүйтэй.

Дүрслэл 1. Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгах эсэхийг судалж байна хэмээн ажлын
хэсэг мэдэгдсэн нь шинээр зээл хүсэгчдэд ихээхэн хүндрэл дагуулсан. Улмаар зургаа дахь
удаагаа сунгагдаж магадгүй хэмээн яригдаж байсан хөтөлбөрийн эргэн төлөлт энэ оноор
дуусгавар болж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдааны
дараа мэдэгдлээ. Тэрбээр, “Засгийн газар ипотекийн асуудлыг оруулж ирэхдээ 2023 оны
нэгдүгээр сараас зээл төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхээр тусгасан. УИХ-аас
байгуулагдсан ажлын хэсэг үүнийг судалж улмаар 2023 оны нэгдүгээр сарын нэгний
өдрөөс зээлээ төлөх шийдвэрийг Засгийн газрын зүгээс гаргасан” гэв. Энэхүү мэдэгдэл нь
банкуудын ширээн дээр хэвтэж буй олон иргэдийн хүсэлтүүд удахгүй хөдөлгөөнд орох
боломжийг бүрдүүлж байгаа юм.

Дүрслэл 2. Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)

УИХ-ын зүгээс Төрөөс мөнгөний бодлогын талаарх зарчмын тухай хуулийг батлахдаа
2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн ипотекийн зээлийн эргэн төлөлт хийхээр
баталсан. Гэвч УИХ-ын ажлын хэсэг ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах
шийдвэр гаргасан ч Засгийн газрын зүгээс ирэх оноос зээлийн эргэн төлөлтийг хийх санал
оруулжээ. Засгийн газрын энэхүү шийдвэр нь хөтөлбөрийн хэрэгжилтэд эерэгээр нөлөөлж
эдийн засгийн эргэлтийг хурдасгах, зогсонги байдалд буй барилгын салбарт сэргэлт
авчрах боломжийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж болох юм.
Үүнээс гадна Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар
батлагдсан төлөвлөгөөний дагуу уг хөтөлбөрийг 2023 ондоо багтаан Монголбанкаас
Засгийн газарт үе дараатайгаар шилжүүлэхээр болсон байна. Одоогоор хөтөлбөрийн
хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуурт өөрчлөлт оруулаагүй бөгөөд
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл
ажиллагааны журам”-ын дагуу хэрэгжих юм.

bookzone
Тагууд: ЗГипотекийн зээл

Санал болгох:

A collage for 2024 оны учиртай 10 тоо showcases passports, coal, apartments, electricity pylons, a hand with ore, people in traditional attire, a government building, and currency notes.
2024 оны учиртай 10 тоо
Хар цамцтай хүн ширээний ард дэвтэр, аяга устай урдаа суугаад ярьж байна. Арын дэвсгэр дээр шөнийн цагаар хотын өнгө үзэмж, "BUSINESS" болон "karakoum.academy" гэсэн логонууд байгаа нь түүнийг хамгийн сүүлийн үеийн компанийхаа талаар ярилцаж буй энтрепренер гэдгийг харуулж байна. - Business.MN
Орон нутагт барилгын компаниудад зах зээлийн том боломж бий (№229)
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00