BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Улбар шар өнгийн пиджак өмссөн эмэгтэй гэрэлтүүлэг сайтай үйлдвэрийн орчинд өөртөө итгэлтэй зогсож байна. Энтрепренер нэг гараа машин дээр тавиад камер руу инээмсэглэнэ. Арын дэвсгэр дээр янз бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл багтсан бөгөөд дээр нь "DEGUANG" гэсэн бичээстэй байгаа нь түүний цэцэглэн хөгжиж буй бизнесийг илтгэнэ. - Business.MN

“Царамтайн арвай” ХХК -ийн үүсгэн байгуулагч Э.Жавхланбаяр

Э.Жавхланбаяр: ХААН Банк зөвхөн зээл олгох бус мэдлэгээр цэнэглэж чаддаг

Business.mn   Business.mn
2022-12-05
  Made in Mongolia, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

ХААН Банкны “Бизнесийн менежментийн цогц хөтөлбөр” -ийн хүрээнд хамтран бэлтгэв.

“Царамтайн арвай” ХХК өмнө нь зөвхөн импортоор авдаг байсан сав баглаа боодлын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох матте, гялгар хосолсон хэвлэлтэй технологийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлж зах зээлд нийлүүлж байна. Тус компанийн үүсгэн байгуулагч Э.Жавхланбаяртай ярилцлаа.

Бизнесийн гараагаа эхэлж байсан түүхээсээ хуваалцана уу? 

Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, компаниа өсөж хөгжихийг бэлгэдэн төрсөн нутгийнхаа хайрхны нэрээр “Царамтайн арвай” гэж нэрлэсэн. Би эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Одоо сав баглаа боодол, гялгар уутны үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхэлж, удирдан ажиллуулж байна.

Хүнсний сав баглаа боодол, гялгар уутны үйлдвэрлэлийг судалж эхлэхдээ Ард санхүүгийн нэгдэлд аудитор хийдэг байсан. Энэ чиглэлийн үйлдвэрлэл нь миний эзэмшсэн мэргэжил, хийж гүйцэтгэж байсан ажил албанаас тэс өөр. Тиймээс эхлээд өөрөө хүнсний болон ахуйн хэрэглээний сав баглаа боодлын зах зээл, тоног төхөөрөмж, хамгийн сүүлийн үеийн технологи, импортоор орж ирж буй бүтээгдэхүүний судалгаа гэх мэтээр гурван жил судалж, өөрийгөө бэлтгэж эхэлсэн. 

Хятад болон Япон улс руу үүргэвчээ үүрэн аялж, энэ чиглэлийн үйлдвэрүүдтэй танилцаж, тоног төхөөрөмж болон түүхий эд материалаа судалж, гэр бүлийнхээ хүний хамтаар олон газраар явсан. Хэл мэдэхгүй учир Өвөрмонгол орчуулагчтай гурвуулаа бадарчин шиг хэссэн дээ. 

Үйл ажиллагаагаа эхлэх санхүүгийн эх үүсвэрээ олох гэж зургаан арилжааны банканд материалаа өгч татгалзсан хариу авсан ч, долоо дахь банк хөрөнгө оруулалт хийсэн.

Үйл ажиллагаагаа эхлэх санхүүгийн эх үүсвэрээ олох гэж зургаан арилжааны банканд материалаа өгч татгалзсан хариу авсан ч, долоо дахь банк хөрөнгө оруулалт хийсэн. Нэг банкнаас татгалзсан хариу аваад төслөө дахин сайжруулж, илүү судалгаа хийж дараагийн банканд хандаж байлаа. Энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх боломж байгааг олж харсан учир шантрахгүйгээр өөр шийдэл, өөр гарцыг тасралтгүй хайсаар санхүүжилт авч чадсан. 

Үүний дараа олон хоног олон хот, мужаар явж судалгаа хийсэн. Тийм ч хангалттай мөнгөтэй биш хэрнээ энэ үйлдвэрлэлийг Монголд бий болгох гэж зорьсондоо ар гэр, үр хүүхдээ орхин явж байсан тэр зориг тэвчээрээ одоо бодохоор заримдаа эмээдэг. 

Ингээд тоног төхөөрөмж, түүхий эдээ авчраад, тоног төхөөрөмжийн үйлдвэрээс мэргэжилтнийг нь Монголд урьж, угсралт хийлгээд одоо л нэг боллоо гэж бодсон. Гэтэл энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг газар нэг ч байхгүйг мэдэж, гуравхан хүнтэй, мэдэхгүй чадахгүй зүйл ихтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Үйлдвэрийн үйл ажиллагаа тоног төхөөрөмж, түүхий эд материал байхад болно гэж бодож байсан маань ямар ч туршлагагүй, бодит байдлаас хол тооцоо, төсөөлөлтэй байсныг маань баталсан. Энэ бүхэн надад маш том сургамж болсон. 

ХААН Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ бидний санхүүгийн хэрэгцээнд тохирсон, уян хатан, амьдралд нийцсэн нөхцөлтэй.

Үүний дараа хэрэглэгч олно, зах зээлд өөрийн гэсэн байр суурийг бий болгоно гэдэг том сорилтыг хамт олны хүчээр давж өнөөдрийг хүрлээ. Бидний амжилт ямх ямхаар урагшилсаар л байна. 

Ийм байдлаар Монголын бусад үйлдвэрлэгчийн адилаар цуцахаа мэдэхгүй давааны цаадах давааг давж, шалгуур сорил бүрд унаж, босож тэр бүхнээс туршлага, хөгжил дэвшил, зөв шийдэл, тодорхой хэмжээний ахиц бий болгож, компаниа өөрийн гэсэн соёлтой, ялгаралтай, системтэй хамт олныг бүрдүүлж ажиллаж байна даа.

Таны бизнесийн онцлог юу вэ. Хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэж чадсан бэ?

Хүнсний сав баглаа боодол болон гялгар уут шошгын үйлдвэрлэлд хамгийн чухал нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг сонсож, ямар бүтээгдэхүүнийг ямар хэмжээтэй савлах вэ, сав баглаа боодлоор дамжуулж бүтээгдэхүүний давуу талыг хэрхэн харуулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй болдог. Мөн тухайн бүтээгдэхүүний сав баглаа боодлын чиг хандлага ямар байгааг харгалзан үзэж, тохирох шийдлийг зөвлөж, түүнийг үйлдвэрлэх нь манай компанийн онцлог юм.

Манай үйлдвэр өмнө нь зөвхөн импортоор авдаг байсан сав баглаа боодлын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох матте, гялгар хосолсон хэвлэлтэй технологийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлж зах зээлд нийлүүлж чадсан.

Таны бизнестээ баримталдаг зарчим юу вэ?

Ажлын чанар. Хэрэглэгчийн хүлээлтэд 100% нийцэх чанарыг тогтвортой хадгалсан ажлын систем, стандарттай байхыг хичээн ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд олж авсан сургамж, туршлагаа эргэж харвал шинээр бизнес эрхлэхээр шийдсэн залууст та ямар зөвлөгөө өгч чадах вэ?

Томоор мөрөөдөж, жижгээс эхэл гэж хэлэх байна. Гэхдээ хамгийн чухал нь эхлэх л ёстой. Зорилгоо тод хараад, түүнийхээ төлөө зүтгэж чаддаг, унаж чаддаг, учирч болох эрсдэлээ даана гэсэн сэтгэл зүйн хаттай, алдахаас айдаггүй, гэхдээ алдаанаасаа суралцдаг байх ёстой. Цаг бол хязгаарлагдмал нөөц. Хамгийн чухал зүйлдээ үр бүтээлтэйгээр үнэт цагаа зарцуулж, бүтээмжтэй ажиллах шаардлагатай байдаг. Эцсийн эцэст хүн ямар амьдрах, ямар замаар явах, юу бүтээх вэ гэдэг нь тухайн хүнээс л хамаарна. Асуудлыг боломж гэж харвал түүнийг шийдэх арга замаа олж, өөрийн гэсэн орон зайг үүсгэж чадна гэж боддог.

Яагаад ХААН Банкийг сонгосон бэ? 

bookzone

ХААН Банкны алсын хараа, зорилго надад ойр байдаг. Нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, амьдралд эерэг өөрчлөлт авчрах хүсэлтэй харилцагчдаа илүү ойлгож ажиллаж чаддаг гэж боддог. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бидний санхүүгийн хэрэгцээнд тохирсон, уян хатан, амьдралд нийцсэн нөхцөлтэй. ХААН Банкны дэмжлэгээр бид байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бизнестэй болж чадсан. 

Мөн ХААН Банк зөвхөн зээл олгох бус мэдлэгээр цэнэглэж чаддаг гэж хувьдаа үздэг.  Тус банкны Жижиг, дунд бизнесийг дэмжих төвийн үйл ажиллагаа буюу санхүүгийн бус дэмжлэг, сургалт, хөгжлийн үйлчилгээг авах миний хувьд хамгийн дуртай үйлчилгээнүүдийн нэг. ЖДБ-ийг дэмжих төвөөр дамжуулан мэргэжлийн зөвлөх компаниудын сургалтаар маш олон талын мэдлэг мэдээлэлтэй болж, бизнесийн үйл ажиллагаандаа үр дүнтэй өөрчлөлтийг хийж байна. Үр шимтэй өсөлтийг хамтын хүчээр бий болгоно гэсэн амлалтдаа хүрч чаддаг хамт олон гэж дүгнэдэг.

ХААН Банкны ЖДБ-ийг дэмжих төвийн үйл ажиллагаа таны бизнест хэрхэн тусалсан гэж бодож байна? 

Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, бизнесээ илүү амжилттай удирдахад, үйл ажиллагааны цар хүрээг томруулж, дараагийн шатанд гарахад тусалж хөгжүүлэх өндөр үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулдагт маш их талархаж явдаг. ЖДБ-ийг дэмжих төвийн сургалтад хамрагдах хугацаанд суралцаж хөгжихөөс гадна бизнесийн хамтран ажиллах түншүүдийг бий болгож борлуулалтаа нэмэгдүүлж чадсан.

Миний бизнест хамгийн их тусалж буй сургалтууд гэвэл нэгдүгээрт, “Гүрэн” академийн Дэлхийн түвшний менежер 1, 2 дугаар хичээлийн модулиудыг хэлэх байна. Энэ сургалтад бизнесийн үйл ажиллагааны явцад өдөр тутамдаа үүсдэг харилцааны асуудлуудыг шийдвэрлэж, удирдахад бие хүнд болон удирдагчид хэрэгтэй чухал чадваруудыг олгосон үр дүнтэй хичээлүүд багтдаг. 

Хоёрдугаарт, “Содура консалтинг”-ийн бизнесийн менежментийн цогц сургалтууд. Эдгээр сургалтаас бизнесийн оношилгоо, судалгаа, шинжилгээний сургалт нь хамгийн их таалагдсан. Эндээс олж авсан мэдлэг, мэдээллээр компанийнхаа үйл ажиллагаа, стратегийг оношилж, өөрийн салбараа таньж мэдэх арга зүйд суралцсан. Алсын хараа болон зорилго, зорилтууддаа нийцүүлэн стратегийн төлөвлөгөөг зөв оновчтой хийхэд шууд ашиглах боломжтой ажлын файлуудаар хангаж байсан нь үр өгөөжтэй байлаа. 

Технологийн дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсноор харилцагчдадаа ямар давуу тал, боломж олгож байна вэ?

Манайх дотоодын 50 гаруй үйлдвэрлэгчийн 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж байна. Өмнө нь импортоор захиалж хийлгэдэг байсан сав баглаа боодол, гялгар уутыг дотооддоо хийх болсноор харилцагчдад маань олон давуу тал бий болж байна. Тухайлбал, богино хугацаанд санхүүгийн боломждоо тохируулан захиалга өгөх, компанийн брэнд өнгө эсвэл өөрсдийн хүссэн өнгөө сонгож, хэвлэх явцад нь хянах зэрэг олон боломж бүрдсэн. Эрүүл ахуйн хувьд илүү баталгаажсан учир бүтээгдэхүүний үнэ цэн өсөх зэрэг олон эерэг үр дүн харилцагчдын маань бизнест бий болж байна. 

Монголд үйлдвэрлэл эрхлэхэд давуу болон бэрхшээлтэй талууд юу вэ?

Үндэсний үйлдвэрлэгчид, хувь хүмүүс дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, хамтран ажиллах хандлагатай болсон нь үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, чадавхжуулж байна. Харин хууль эрх зүй, татварын бодлогын хувьд дэмжлэг байхгүй, эсрэгээрээ дарамт ихтэй нь шударга бус санагддаг. Татварын хуулийн хэрэгжилт болон тэгш оролцооны хяналт байхгүйгээс үйлдвэрлэгчид өндөр ачаалал үүрдэг. Далд эдийн засгийн орчинд татвар төлдөггүй хэсгийн хүрээ нэмэгдэж байна. Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахын тулд импортын бүтээгдэхүүнд ногдох татварын хувийг өсгөх шаардлагатай гэж хардаг. Импортыг орлох үйлдвэрүүдийн түүхий эд материал болон тоног төхөөрөмжийн татварыг бууруулснаар Монголд үйлдвэрлэл хөгжих бололцоо бүрдэнэ. 

ХААН Банкны “Бизнесийн менежментийн цогц хөтөлбөр” -ийн хүрээнд хамтран бэлтгэв.

Тагууд: бизнес эрхлэгчдэдЖДҮкомпанистратеги

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00