BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"Хэрэглэгчийн туршлага" гэсэн бичвэрийг цагаан тоосгон ханан дээр гараар зурсан гаджет, баримт бичиг, диаграмм гэх мэтчилэн бичнэ. Дээш чиглэсэн шар сум нь зургийг гаталж бизнесийн өсөлт, сайжруулалтыг бэлэгддэг. - Business.MN

CX(си экс) буюу Customer Experience гэж юу вэ

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2022-12-07
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Бизнесийн орчинд трэнд болж буй Customer Experience(CX) буюу хэрэглэгчийн туршлага гэх ойлголтын тухай  энд бичье.

CX(си экс) буюу Customer Experience гэж юу вэ? 

Хэрэглэгч тухайн компанийн нэрийг сонссон цагаас эхлээд бие махбод, далд ухамсар, сэтгэл санаа, мэдрэмж, оюун ухаан зэрэгт үүсэж буй мэдрэмжүүдийн цогц нийлбэрийг хэрэглэгчийн туршлага (CX си экс буюу Customer Experience)  гэж нэрлэнэ. Тодруулбал, хэрэглэгчийн тархинд тухайн компанийн талаарх мэдээлэл үргэлж хуримтлагдаж, биежсээр байдаг. Үүнийг хэрэглэгчийн туршлага гэж ойлгож болох бөгөөд 2000-гаад оноос маркетингийн салбарт үүссэн харьцангуй шинэ ойлголт. Энэ ч утгаараа бизнес эрхлэгчдэд хэрэглэгчийн туршлагыг судлах, ойлгох, үйл ажиллагаандаа ашиглах сорилт тулгарч буй. Үүнтэй уялдуулан хэрэглэгчийн хүлээлтийг давж, тэдний сэтгэлд хоногшсон үйлчилгээг үзүүлж, мэдрэмжийг өгөх гэсэн нэн тэргүүний зорилгоо ямар сувгаар дамжуулан хүргэх вэ гэдэг менежментийн шинэлэг арга барил урган гарсан. 

СХ нь брэндийн, үйлчилгээний, бүтээгдэхүүний туршлагаас бүрдэж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдал, бусдад санал болгох магадлал зэрэг зан төлөвт нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. 

CX яагаад чухал вэ? 

Хэт их төвлөрөл, дуу чимээний бохирдол, зав чөлөөгүй байдал, нийгмийн бухимдал зэргээс үүсэж буй стресс нь бидний амьдралын чанарыг бууруулдаг. Ийм учраас өдөр бүр эерэг энерги, зөв туршлагыг хуримтлуулж, эрүүл мэнд, гэр бүл, өөртөө анхаарах нь сэтгэл зүйн чухал хэрэгцээ болж байна. “Ковид-19”-ийн дараах уг зан төлвийн өөрчлөлт нь бүх улсад ижил сорилтыг авчирч байна. “Илүү сайн туршлагын төлөө илүү зардал гаргахад бэлэн”, эсвэл “Ганцхан муу туршлагаас улбаалан тухайн брэндийг солих болно” гэж судалгаанд хариулах хүний тоо нэмэгдсээр буй. Мөн шинэлэг зүйлсэд өөрсдийгөө сорих дуртай Z болон түүний дараах үеийнхэнийг үнэнч хэрэглэгч болгох гол стратеги нь хэрэглэгчийн туршлагад тулгуурлан ялгарал бий болгох юм. 

CX-ийг яаж сайжруулах вэ? 

Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах арга нь зөвхөн үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн асуудал биш. Тухайн байгууллагын удирдлагаас эхлээд бүхий л ажилтны сэтгэлгээг хэрэглэгч төвтэй болгож нэгтгэх байгууллагын соёл, үйл ажиллагааг дараагийн түвшинд хөгжүүлэх технологи болон тэдгээрийг амьдрал дээр ашиглах  ур чадвар гэсэн гурван үндсэн ойлголтоос бүрдэнэ. Эдгээрийг нэгэн жигд, уялдаа холбоотойгоор хөгжүүлэхийн тулд байгууллагын бүх алба нэгж хамтран СХ-ийн алсын харааг тодорхойлж, төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатайг харуулж байна. 

Сүүлийн үед байгууллагын СХ-ийн бодлого, менежментийг хариуцахаар “CX department (Харилцагчийн туршлагын газар, хэлтэс, алба) байгуулагдаж, CX аналист, СХ дизайнер, СХ хөгжүүлэгч, СХ мэргэжилтэн, CX хариуцсан захирал зэрэг шинэ албан тушаал, мэргэшлүүд шинээр үүсэж байна. 

ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн хамтрагч, Зөвлөх үйлчилгээний байгууллага болох REBERU консалтингийн зөвлөгөөг танд хүргэлээ. 

Манай Ребэрү (REBERU) нь 2021 онд байгуулагдсан СХ консалтинг компани юм. Хэрэглэгчийн туршлагаа хурдтай сайжруулахад туслах зорилготой бөгөөд СХ-ийн судалгаа, сургалт, консалтинг, аутсорсинг гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Байгууллагууд REBERU-г Монголын анхны салбарын чуулган болох “The Future of CX 2022”-ийг энэ жил санаачлан, Анстак компанитай хамтран зохион байгуулснаар нь мэдэх байх.

ХААН Банкны “Бизнесийн менежментийн цогц хөтөлбөр” -ийн хүрээнд хамтран бэлтгэв.

bookzone
Тагууд: консалтингменежментстратеги

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00