Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалт 12 дугаар сард БИЗНЕСИЙН СТРАТЕГИ сэдвээр явагдаж байна. Энэ сарын 2 дахь сургалтаараа бид Орчны өөрчлөлттэй уялдуулан стратегиа тодорхойлох нь сэдвийг онцолж байна.
Хоёр дахь сургалтыг угтсан подкастын дугаараар Стратегийн зөвлөх, удирдлагын көүч Ц.Оюунгэрэл оролцож дараах агуулгаар ярилцлаа:
- Цар тахлын үеийн байгууллагын стратегийн өөрчлөлт
- Байгууллагын Стратегийн 5P тодорхойлолт
- Хөдөлмөрийн зах зээл дэх суурь өөрчлөлтүүд байгууллагын зах зээлд нөлөөлөх нь
Подкастаас онцлох санаанууд:
- Гүйцэтгэх захирлууд байгууллагын стратегиа үргэлж өөрчилж байх хэрэгтэй
- Өөрчлөлт бол хэзээ ч зогсдоггүй зүйл
- Стратегиа амжилттай хэрэгжүүлэхийн тулд компани нөөц боломж болон чадамжуудаа нэн тэргүүнд харах хэрэгтэй?
Стратегийн өрсөлдөх чадварыг тодорхойлох 3P буюу 3 хөлт стратеги
- Profit (Ашиг, орлого)
- People (Хүн буюу ажилчдадаа уян хатан хандах хандлага)
- Planet (Тогтвортой хөгжил )
Зочин: Ц.Оюунжаргал, Стратегийн зөвлөх, удирдлагын көүч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Хөтлөгч: Ш.Анударь, Business.mn. сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars