BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Монголын хөрөнгийн биржийн барилгын гадна тал нь монгол, англи хэлээр нэрээ харуулсан баганаар чимэглэгдсэн байдаг. Цэлмэг хөх тэнгэрт Монгол улсын төрийн далбаа зэрэг хоёр далбаа тод харагдав. - Business.MN

Хөрөнгийн бирж 34 хувиа 11.9 тэрбум төгрөгөөр үнэллээ

Ж.Батзул   Ж.Батзул
2022-12-22
  Онцлох, Санхүү, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьцааг 2022-2023 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гаргасан билээ. Одоогоор төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяат 12, Сангийн яамны харьяат 5, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газраас энэ оны төсвийн тодотголын хуулийн төслийг дагалдуулан барьсан хуулийн төсөлд 36 төрийн өмчит компани тус бүрийн 34 хүртэлх хувийг нь олон нийтэд санал болгон арилжаалах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан. Уг хуулийн хүрээнд хувьцааг олон нийтэд арилжихдаа нэг иргэн, хуулийн этгээдэд хамгийн ихдээ таван хувиас илүү хэмжээний хувьцаа худалдахгүй байх зохицуултыг тусгасан. Энэ нь улс төр, эдийн засгийн нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн оролцоог хязгаарлах, хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох болон шудрага өрсөлдөөнийг хангахад эерэг нөлөө үзүүлэх юм. Эхний ээлжинд хуулийн хүрээнд хувьчлагдах 36 аж ахуйн нэгжийн нэрс хагас жил гараны өмнө батлагдсан хэдий ч өдгөө хүртэл хэрэгжиж эхлээгүй байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн Зохицуулах Хорооноос 36 аж ахуйн нэг Монголын Хөрөнгийн Биржийг хувьчлах зөвшөөрлийг олголоо. Ингэснээр МХБ нь эхний ээлжинд хувьчлагдах аж ахуйн нэгжүүдийн салхийг хагалах болж байгаа юм.

Өдгөөгөөс гуч гаран жилийн тэртээ Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн төлвөөс чөлөөт эдийн засагт шилжиж, төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах зорилгоор МХБ-ийг анх 1991 онд үүсгэн байгуулсан. Биржийг байгуулснаар улсын 475 үйлдвэрийн газрыг хувийн өмчлөлд шилжүүлж, тухайн үеийн нийт хүн амын талаас илүү нь тэдгээрийн хувьцаа эзэмшигч болсон. Өөрөөр хэлбэл, бидний хэлж заншсанаар цэнхэр, ягаан тасалбарын эзэн болсон гэсэн үг.  Сүүлийн жилүүдэд биржээр дамжуулан арилжаалж буй хувьцаа, бондын эргэлт сайжирч,  үнэт цаас шинээр болон нэмж гаргах үйл ажиллагаа эрчимжиж байгаа билээ. Улмаар Их Британийн “FTSE Russell” групп хөрөнгийн зах зээлийн индекс тооцоолол, судалгаа хийсний үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийг “Ажиглалтын жагсаалт”-аас  ахиулж “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлд оруулсан.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ХУВЬЧЛАЛЫН САЛХИЙГ МХБ ХАГАЛНА.

Үнэт цаасыг арилжаалахтай холбогдол бүхий харилцаа нь СЗХ-ны “Үнэт цаасны бүртгэлийн журам”, МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д заасны дагуу эрх бүхий байгууллагын батлан гаргасан дүрэм, журмаар зохицуулагддаг. МХБ нь 34 хувийн хувьцаагаа нэгж бүрийг нь 100 төгрөгөөр үнэлэн хөрөнгө оруулагчдад нээлттэй хүрээнд санал болгожээ. Компанийн хувьд нэгж бүр нь 100 төгрөгөөр үнэлэгдэж буй 231,305,936 ширхэг энгийн хувьцаатай. Харин хувьчлал явагдснаар  119,157,603 ширхэг энгийн хувьцааг арилжаалж 11,915,760,300 төгрөгийг татан төвлөрүүлэх юм. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд бүхий л үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авахаар төлөвлөсөн. Энэхүү хувьчлалын үндсэн андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК, тусдах андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК болон “Голомт Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.   

Одоогоор МХБ нь нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгчээр Сангийн яам ажилладаг. Учир нь тус байгууллагын хувьцааг бүхэлд нь Үнэт цаас гаргагчийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хуулийн хүрээнд Сангийн яам эзэмшдэг аж. Компанийн ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулга ажилладаг бол гишүүнээр найман хүн ажиллладаг. Харин эрх барих дээд байгууллагаар Хувьцаа эзэмшигчдийн хурал, Гүйцэтгэх захирлаар Х.Алтай томилогдон ажиллаж байгаа билээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 11.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  “Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах зорилгоор тэдгээрийг олон нийтэд нээлттэй компани болгох нь цаг үеэ олсон зайлшгүй асуудал хэмээн мэдэгдсэн. Төсвийн зорилтыг харахад, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй  төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах  орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Хэдийгээр олон төрийн өмчит компаниудын хувьчлал явагдсанаар байгууллагын хяналт сайжирч улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хэдий ч бид 1990 оны өмч хувьчлалын алдаагаа давтах ёсгүй гэдгийг сануулах нь илүү мэт санагдана.

 ТУЗ-ийн дарга:

  • С.Тулга /Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга/

ТУЗ-ийн хараат гишүүд:

  • Д.Баянзул /Монголбанкны Эрсдэлийн удирдлагын албаны захирал/
  • Д.Энхбаатар /Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/
  • С.Энхзориг /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч, улсын ахлах байцаагч/
  • М.Санжаадорж /Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга/
  • Л.Наранчимэг /Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн дарга/

ТУЗ-ийн хараат бус гишүүд:

  • А.Батпүрэв /“Скайтел групп” ХХК-д Стратеги удирдлага, төлөвлөлтийн захирал/
  • Р.Гандиймаа /МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал/
  • А.Анар /“Мик ОССК” ХХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал/
bookzone
Тагууд: монгголын хөрөнгийн биржүнэт цаасхөрөнгө оруулалт

Санал болгох:

Бонд форум
ТОП-100 бонд гаргахад юу саад болоод байна вэ?
Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00