BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хуулийн ном, шанага, жинлүүрийн арын дэвсгэр дээр эрэгтэй хүний толгойны сум байрлуулсан байна. Богино хар үстэй энтрепренер эр цагаан цамц, хар пиджак өмссөн байна. - Business.MN

Жижиг, дунд компаниуд Зөрчлийн хуулиас юу анхаарах вэ?

С.Баярхүү   С.Баярхүү
2022-12-26
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа болон байгуулагдаж буй жижиг, дунд компаниудад Зөрчлийн хуультай холбоотой татвар, санхүүгийн ямар эрсдэлүүд байна вэ?

Аливаа хэлбэрийн хуулийн этгээдүүд болох ААН-үүд нь нийгэм эдийн засаг чухал оролцогч этгээд бөгөөд бизнес ажил хэргийн харилцаанд орохдоо олон төрлийн бусад оролцогч талуудын өмнө эрх үүрэг хүлээдэг субъект. Өөрөөр хэлбэл ААН-үүд нь компанийн, иргэний, нягтлан бодох бүртгэлийн, татварын, нийгмийн даатгалын, зөрчлийн хууль гэх мэт маш олон хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх шаардлага үүсдэг.

Тухайлбал, Жижиг дунд бизнесийн хувьд НББ-ийн хуулийн дагуу Санхүүгийн тайлан бэлтгэж жилээр тушаах, Татварын хуулийн дагуу ААНОАТ-ын, Цалин хөлсний суутганы, НӨАТ-ын тайлангууд, Нийгмийн даатгалын хуулиар НДШ-ийн тайланг сар улирал жилээр бэлтгэж тушаах гэх мэт. Үйл ажиллагааны чиглэл, цар хүрээнээс хамааран бэлтгэх тайлан тоо мэдээний нэр төрөл харилцан адилгүй.

Хэрэв дээр дурдсан мэдээ тайланг бэлтгэж тушаагүй бол Зөрчлийн хуулийн дагуу, тухайлбал:

  • НББ-ийн тухай хуулийн нийтлэг зөрчил болох Санхүүгийн тайлан бэлтгэж илгээгүй бол хувь хүн албан тушаалтныг 400 нэгж (400,000₮)-р, хуулийн этгээдийг 4,000 нэгж (4,000,000₮)-р тус тус торгох
  • Татварын тухай хуулиудын нийтлэг зөрчил болох Татварын тайланг бэлтгэж илгээгүй бол тайлангийн төрөл тус бүр дээр хувь хүнийг 150 нэгж (150,000₮)-р, хуулийн этгээдийг 1,500 нэгж (1,500,000₮)-р тус тус торгох заалттай.

Зөрчил торгууль зөвхөн энүүгээр хязгаарлагдахгүй, төлбөрийн баримт үйлдээгүй, удаа дараа тайлан мэдээгээ илгээгүй, хоцроосон, эсвэл буруу дутуу бол уг татвар төлөгчийг эрсдэлтэй гэж үзэн хяналт шалгалт хийж татварын нөхөн ногдуулалтын акт тавигдах, торгууль алдангид унах гэх мэт олон эрсдлүүд бий.

Цаашдаа ЖДҮ-үүд татварын албаны үйл ажиллагаа, татварын бодлоготой холбоотой юуг анхаарах хэрэгтэй вэ?

Жижиг дунд бизнесийн эздүүд, удирдлагууд, ажилтнууд бизнесийн эрхзүйн орчноо судлах, ялангуяа татварын эрхзүйн мэдлэг мэдээллээ дээшлүүлэх,  НББ-ийн хуульд заасанчлан мэргэжлийн орон тооны нягтлантай байх, тун боломжгүй бол мэргэжлийн гэрээт нягтлан бодогч хүн хувь юм уу, аутсорсингийн байгууллагуудтай хамтарч ажиллах замаар санхүү, татварын эрдслээ бууруулах, мөн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасанчлан Татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, ААН-үүдтэй хамтран ажиллаж хуулийн хүрээнд хамгийн бага татварын ачаалал авах боломж нөхцлүүдийг судлах зэрэгт анхаарал хандуулах нь зүйтэй.

ЖДҮ-үүд ямар нийтлэг шалтгаанаас болж торгууль, алдангид ордог вэ?

Бизнес эрхлэгчид маань дээр дурдсан хууль дүрэм журмуудыг мэдэхгүй, эсвэл дутуу дулимаг хэрэгжүүлсний улмаас эрсдэлд орж байна. Тухайлбал:

  • Орлого олох бүрдээ и-баримт бичиж өгөөгүйгээс болоод ААНОАТ ба НӨАТ ногдуулах орлого нуун дарагдуулсан зөрчил торгуульд унах,
  • Худалдан авалт хийх буюу зарлага гаргах бүртээ и-баримт бичүүлж аваагүйгээс болоод зардлуудаа нотолж чадахгүй болж ААНОАТ ба НӨАТ төлбөл зохих дүнгээсээ илүү татвар төлөх.
  • Хувь хүмүүсээс ажил үйлчилгээ авахдаа Иргэний хуульд заасан Хөлсөөр ажиллах гэрээ болон Ажил гүйцэтгэх гэрээний цалин хөлснөөс Нийгмийн даатгалын хуульд заасан шимтгэл суутгалыг тооцоогүй зөрчил торгуульд унах
  • Мөн санхүүгийн болон татварын тайлангуудыг хуулийн хугацаандаа бэлтгэж илгээхгүй байх, илгээсэн тайлан мэдээ нь буруу зөрүү байх зэрэг нийтлэг шалтгаан нөхцлүүд байна.

Сайнбаярын Баярхүү 

Монголын үндэсний тайлагнал аудитын фирмийн партнер

Бизнесийн удирдлагын магистр, Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх

 

bookzone
Тагууд: ЖДҮзөрчилтатварторгууль

Санал болгох:

A man in a suit crawls on all fours beneath large red letters spelling "HOAT," with the letter "O" replaced by a slashed zero. The background is a beige grid pattern.
НӨАТ-ын босго доогуур шургахуй
A group of people sits at a long conference table, attentively listening. In the foreground, a screen displays information in Mongolian about tax reforms from 1990 to 2020, using icons and colorful graphics.
Татварын багц хуулийн төслүүдийн онцлох өөрчлөлтүүд
С.Баярхүү

С.Баярхүү

Бизнесийн удирдлагын магистр, Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00