Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын нэгдүгээр сарын бүртгэл явагдаж байна. Энэ сарын сургалтаараа бид ҮР ДҮНТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ сэдвийг онцолж байна.
Үр дүнтэй ажиллаж, бүтээлч чанараа алдахгүй байх нь зөв, үр дүнтэй, тодорхой төлөвлөлттэй салшгүй холбоотой. Тиймээс шинэ оны эхний сарын цуврал вэбинараа бид энэ сэдвийн хүрээнд хүргэхээр бэлтгэлээ. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн хийх ажлуудаа эхнээс нь зөв төлөвлөж, эмх цэгц, эрэмбэ дараалалд оруулах нь эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлж, улмаар зорилгодоо хүрэх шилдэг алхам болж чадах билээ.
Дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
1 сарын 10. ӨНӨӨДРИЙН ТӨЛӨВЛӨЛТ, МАРГААШИЙН АМЖИЛТ
“Натори” төвийн захирал, сургагч багш Д.Наранцэцэг
Хувь хүний алсын хараанд суурилсан зорилт, төлөвлөлтийг гаргах, түүнийгээ үйлдэл болгох хялбар аргуудад суралцахад тань энэхүү вэбинар тусална. Ингэснээр 2023 оноо төлөвлөхдөө амьдралын талбар бүртээ бодит үйлдэл гаргах боломжид та суралцах болно. Өөрийн алсын хараанд суурилсан зорилго тавьж, түүүнийгээ төлөвлөж, тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэл гаргаж, тодорхой үр дүнд хүрэх нь ажил хэрэгч хүмүүсийн нийтлэг эрмэлзэл төдийгүй амжилтын гол үндэс билээ.
1 сарын 17. ТӨЛӨВЛӨЛТӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ
Ганабелл институтын сургагч багш Л.Ундармаа
Зорилгоо биелүүлж, төлөвлөгөөгөө ажил хэрэг болгоход бидэнд ямар саад бэрхшээлүүд тулгардаг вэ? Хүн бүрийн өмнө тулгамддаг уг асуултад хариулт авахыг хүсвэл энэ удаагийн вэбинар яг л танд зориулагдсан гэдгийг дуулгая. Мөн жилийн эхэнд төлөвлөсөн зорилго, зорилтоо нэг хавтгайд буулгаж цэгцлэхийн ач холбогдол болон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд ашиглах “Нэг хуудас төлөвлөлт” -ийн аргачлалыг уг вэбинараар танилцуулна.
1 сарын 24. 6 SIGMA АРГАЧЛАЛААР БИЗНЕСНЭЭ ЧАДАВХЖУУЛАХ НЬ
Observe Consulting ЗҮБ -ын үүсгэн байгуулагч Д.Отгонбат
6 sigma аргачлал нь чанар, бүтээмж, процессын удирдлагын хүрээнд бий болсон бүхий л онол, тэргүүн туршлагууд, арга хэрэгслүүдэд үндэслэдэг. Энэхүү вэбинараар чанарыг хадгалангаа зардлаа бууруулж, санхүүгийн бодит үр дүн гаргах цоо шинэ аргачлал Lean менежментийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулна. Уг менежментийн аргачлалыг тодорхой системтэйгээр хэрэгжүүлбэл хэмнэлт үүсэж, зардал буурах, үйл ажиллагааны хурд нэмэгдэх, далд алдагдлууд буурах ач холбогдолтой.
1 сарын 31. АМЬДРАЛЫН ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ НЬ
Стратеги судлаач Д. Цэцэнбилэг
Зорилго, амьдралын зорилго хоорондоо ямар ялгаатай вэ? Амьдралын зорилгодоо хүрэх хүчин чадал, нөөц боломжоо хэрхэн тодорхойлох вэ? Хүний нас болон тэрхүү онцлог амьдралын зорилгод хэрхэн нөлөөлж болох вэ? зэрэг асуултад уг вэбинараар дамжуулан хариулт авах боломжтой. Үүний үр дүнд, та илүү утга учиртай амьдрах сэдлийг авч, ажил, амьдралын нийцлээ олж харахаас гадна өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чадах юм.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 4 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital,
Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/
Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.