Хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэг дээшлэхийн хэрээр сонгон авч буй бүтээгдэхүүнийхээ орц найрлага, амин дэмлэг чанарт илүүтэй анхаарах болжээ. Тиймээс ч худалдан авалт хийхдээ аль болох органик, олон төрлийн амин, дэм эрдэс бодис агуулсан, нэмэлт орц бүхий бүтээгдэхүүнээс сонгох болсон байна.
Энгийн, өдөр тутмын хүнс дээр ч энэ хандлага ажиглагдах болсныг тун соргогоор мэдэрч хэрэглэгчдийнхээ тэрхүү хэрэгцээ шаардлагад яв цав нийцүүлэн үйлдвэрлэсэн шинэхэн брэнд саяхнаас худалдаанд гарч эхэлсэн нь АПУ Дэйри-ийн үйлдвэрлэсэн “Монгол” сүү, сүүн бүтээгдэхүүний брэнд юм.
Монгол брэндийн сүү тараг нь бидний өдөр тутамдаа сүүнээс авах A, B1, B2. B12, Mагни, Кали зэргийг агуулснаас гадна нэмэлтээр Кальц болон Д амин дэмээр баяжуулснаараа давуу талтай юм. Энгийн сүүтэй харьцуулахад кальцийн хэмжээ өндөр тул та нэг аяга Монгол тараг, сүүнээс өдөрт авах кальцийнхаа 30 хувийг бүрэн авах боломжтой юм.
Монгол хүн өтгөн шаргал, тослог өндөртэй сүүнд илүү дуртай байдаг. Харин “Монгол” сүү, тараг нь ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс тослогийн хэмжээ өндөр буюу сүү нь 3.8 хувь, тараг нь 3.2 хувийн өндөр тослогтой юм. Тослогийн хэмжээ өндөр хэр нь бусад сүүтэй харьцуулахад сахар болон нүүрс усны хэмжээ багатай юм. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллолтыг эрхэмлэж буй хүн бүрийн хамгийн чухал сонголт нь Монгол сүү тараг байх нь эргэлзээгүй юм.
Өглөө бүр малчны хотонд амталж буй мэт өтгөн шаргал сүүтэй цай уух, эсвэл зөв хооллолтыг эрхэмлэж овьёосны зутан идэхээр бол хамгийн тохиромжтой гол орц нь Монгол сүү, тараг байхаар аж. Эсвэл зүгээр л амттай халуун кофе дээрээ нэмээд уусан ч сэтгэлд өег. Ийм нэгэн шинэ брэнд бидний өдөр тутмын сонголтод нэмэгджээ.
Сав баглаа боодлын хувьд ч бидний уламжлалт хэв маягийг санагдуулам хэр нь өнгөлөг, артлаг бас орчин үеийн хэв маягийг шингээжээ.
Монгол хүн эрүүл байж урт насалж, Монголчуудын үнэт өв, уламжлалт идээ ундааны соёлыг дэлхийд гаргах эрхэм зорилгыг тээсэн “Монгол“ брэндийн дараагийн цуврал бүтээгдэхүүнүүд тун удахгүй худалдаанд гарч эхэлнэ.
Монгол амссу, Хүмүүн насалсу