BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Солонгос, Ирланд, Канад улсад сурангаа ажиллах боломжууд

Солонгос, Ирланд, Канад улсад сурангаа ажиллах боломжууд

Анударь Ш   Анударь Ш
2023-01-03
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

 

Монголын Газарзүйн Боловсролын Нийгэмлэг

Солонгос улс

Монголчуудын хувьд сурч, ажиллах дуртай орнуудын нэг бол бол Солонгос улс юм.  Солонгос хэлийг шимтэн суралцаж буй залуусын хувьд хичээлийнхээ хажуугаар ажиллаж амьжиргааны зардал сургалтын төлбөрөө олох нь элбэг. Солонгос улсад 2 жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суралцдаг. Дундаж хэлний бэлтгэлийн төлбөр 1,500,000-1,700,000 мянган вон, дотуур байрны зардал хагас жилээр 1 сая вон /4сар /,  эрүүл мэндийн даатгал төлөхгүй ч байсан болдог байна.  Хэлний бэлтгэлээр суралцаж эхлээд 6 сарын дараа цагаачлалын албанд хандан ажиллах эрхээ нээлгэдэг байна.

Харин хөдөлмөр эрхлэх боломж гэвэл 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй байдаг. Эрэгтэй хүмүүсийн хувьд айл нүүлгэлт, барилга, үйлдвэрт ажиллах зэрэг ажлуудыг хийдэг. Эмэгтэйчүүд ихэвчлэн буудал, айл цэвэрлэж, гал тогоонд тусалж, зөөгч хийж, үйлдвэрт ажилладаг. Эрэгтэй хүмүүсийн өдрийн дундаж цалин 150 мянган воноос эхэлдэг бол эмэгтэйчүүдийн ажлын цаг, хэмжээнээсээ шалтгаалан 70 мянган воноос эхэлдэг байна.

Ирланд улсын түүхэн дэх хамгийн том хямрал болно гэж таамаглажээ

Ирланд улс

Сүүлийн жилүүдэд Ирланд улсыг зорин боловсрол эзэмшиж байгаа Монголчууд цөөнгүй болсон. Ирланд улс нь ажиллаж амьдрах нөхцөлөөрөө хамгийн тааламжтай улсуудын нэг юм. Тийм ч учраас  2022 оны дэлхийн Энх тайвны индексээр 3-т, дэлхийн Аз жаргалын индексийн 13-т жагсаж байна. Нийслэл Дублин хотыг Lonely Planet-аас 2022 оны дэлхийн 7 дахь шилдэг хотоор шалгаруулсан.

Ирланд улсад суралцангаа 7 хоногт 20 цаг, хичээл амардаг саруудад 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Харин нэг цагийн хөдөлмөрийн доод хөлс нь харьцангуй өндөр бөгөөд дэлхийд эхний 10-т жагсдаг, цагт хамгийн багадаа 10-20 еврогийн цалин авах боломжтой. Мөн сургалтын визээ 2 удаа сунгах эрхтэй бөгөөд суралцаад төгссөний дараа бакалавр 1 жил магистр 2 жилээр визээ сунгаж болдог байна. 

Ирландын олон бүс нутагт амьжиргааны өртөг сард дунджаар 2500 евро байдаг. Түрээсийн үнэ ойролцоогоор 350-450 евро хооронд байдаг. Дублины гадна, ногоон модтой хөдөө нутагт та 450 ам. доллар эсвэл түүнээс бага төлбөр төлөх боломжтой.

 

Канад Улсын Тухай ~ Edu Help Agency - Олон Улсын Боловсролын Агентлаг

Канад улс

Канад улсад ажиллаж амьдарч суралцаж буй олон улсын цагаачдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ Монголчууд ч Канад орныг зорих болсон. 

Канадад сурч буй оюутнуудын хувьд 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй бөгөөд энэ оноос хүссэн цагаараа хязгааргүй ажиллах боломжтой  болж байна. Канад улсад суралцах хэлний бэлтгэлийн 1 сарын төлбөр 1,250 CAD, дотуур байр болон хямд түрээсийн байр 500 CAD, жилийн амьдрах зардал 10,000 CAD байна. 

Тагууд: боловсролсанхүүцалин
Анударь Ш

Анударь Ш

Business.mn Сэтгүүлч

5 1 vote
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00