BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр судалтай цамц өмссөн урт хар үстэй залуу эмэгтэй хажуу тийшээ хараад цагаан аяга барьдаг. Түүний хажууд ногоон өнгийн логоны доор англи бус үсгээр бичсэн нэг аяга банштай ногоон өнгийн чимэн гоёг харуулсан нэгэн бизнесийн сурталчилгаа байна. - Business.MN

“Алтан медаль”-ийн болзол хангасан Боргоцой брэнд

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2023-01-11
  Брэндийн түүх, Онцлох
1
Share on FacebookShare on Twitter

Мах, гурилаа бэлтгэн бууз, банш хийх зав чөлөөгүй тохиолдолд бид ихэвчлэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн авч хэрэглэх нь олонтоо. Худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэсэн хугацааг харж, шошго уншдаг ч үйлдвэрлэлийн орчин нөхцөл  эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэх, элдэв төрлийн амтлагч бодис хийсэн үү, мах нь баталгаатай юу гэдгийг төдийлөн анзаардаггүй. Тиймээс энэ удаад хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авалтад тус болохуйц, элдэв зүйлд санаа зовохгүйгээр шууд худалдан авч болох  Боргоцой брэндийн тухай бичье.

Боргоцой брэндийн үүсгэн байгуулагч А.Отгончимэг

Жижигхэн зах зээлийн орчинд томоохон тоглогч болж, үнэнч хэрэглэгчдээсээ “Алтан медальтай хүнс” гэсэн талархлыг хүртээд буй Боргоцой брэнд нь дөрвөн жилийн турш хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Зүүн гурван аймгаас авсан үхрийн махаа гараар татаж, элдэв төрлийн амтлагч, нөөшлөгч бодис холихгүйгээр Улаанбаатар дээд гурилаар чимхэн, сэтгэлээ шингээн урладаг нь эдний гол онцлог. Мөн үйлдвэрлэлийн бус, гар аргаар бүтээгдэхүүнээ боловсруулдаг учраас амт чанарын хувьд, яг л гэртээ хийгээд идэж буй мэт санагдана. Тиймдээ ч 2017 онд байгуулагдаж, жижигхэн гэр үйлдвэрлэл өдгөө 32 дэлгүүрийн 100 гаруй салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулж, хүнсний манлай үйлдвэрлэлүүдийнхээ эгнээнд “зогсож” байна. Аливаа бизнес оршин тогтнох гол зүйл нь өөрсдийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчдээ бэлтгэх байдаг. Тэгвэл Боргоцой брэнд нь үүнийг соргогоор мэдэрч, хэрэглэгчдэдээ найз нөхдийн сэтгэлээр хандан, хамгийн эко, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хүргэдэг байна. Эл брэндийг үүсгэн байгуулагч А.Отгончимэг “Анх бууз, баншаа хийчхээд л дэлгүүрт гуйгаад л хоёр, гурван уутыг тавьж, эсвэл айлуудаар явж, захиалга аваад л гүйдэг байлаа. Эхний хоёр жил хамгийн хэцүү байсан. Сүүлдээ хоёр хүн ажиллуулж, бага багаар ажилтныхаа тоог нэмсээр ирсэн. Гэр бүлийн дэмжлэг сайтай байсан учраас энэ хүртэл явж чадсан болов уу. Нөгөөтээгүүр, Монголчууд маш завгүй болж байна. Хайртай хүмүүстэйгээ цагаа үр дүнтэй өнгөрөөх үү, эсвэл өөрийгөө хөгжүүлэх үү гэх мэт чухал зүйл их болсон. Тиймээс захаас очиж махаа аваад, гэртээ ирээд махаа татаж, гурилаа зуурч, чимхээд бууз, банш хийнэ гэвэл хэдэн цаг зарцуулах вэ, мөн хэдэн төгрөг үрэх бол.  Бууз, баншны бизнес гэж хэлэхэд уйтгартай санагдах боловч, хүмүүсийн хэрэглээ болчихсон, цаашид сайтар хөгжих ёстой салбар юм. Энд орон зай байгаа учраас бизнесээ эхлүүлсэн юм” хэмээв.

Аливаа бизнес оршин тогтнох гол зүйл нь өөрсдийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчдээ бэлтгэх байдаг. Тэгвэл Боргоцой брэнд нь үүнийг соргогоор мэдэрч, хэрэглэгчдэдээ найз нөхдийн сэтгэлээр хандан, хамгийн эко, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хүргэдэг байна.

Одоогоор Боргоцой брэнд нь 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй. Өдөрт 300 кг банш, бууз үйлдвэрлэж, борлуулдаг аж. Харин сард 6000 ширхэг бүтээгдэхүүн худалдаалдаг гэх тооцоолол бий. Дөрвөн жилийн хугацаанд Боргоцой брэндийн бүтээгдэхүүний амт, орц, чанарт өөрчлөлт ороогүй байна. Учир нь хамгийн анх ажилд орж байсан хүмүүс нь одоо хүртэл ажиллаж байгаа холбоотой. Удирдлагын зүгээс өөрийнхөө оронд тухайн хүнийг тавьж, үзэн нийгмийн асуудалд нь анхаарлаа хандуулж, тогтвортой удаан ажилуулах боломжийг эрэлхийлдэг  тухайгаа хэлж байлаа.

Боргоцой брэнд брэндийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж эхлэхдээ зах зээлдээ хамгийн үнэтэйд тооцогддог байжээ. Харин юм үнэд орж буй хэрээр нэмж чадахгүй явсаар саяхнаас доогуур үнэлгээтэй бүтээгдэхүүний тоонд багтсан байна. Сайн чанарын үхрийн мах сонгож хийдэг учраас хямдхан байх боломжгүй талаар үйлдвэрлэгчид хэлж байв. Эл брэнд нийт 13 төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд айлын хэрэгцээнд тулгуурлан 900 граммаар савлаж, 18 мянган төгрөгөөр худалдаалдаг аж. “Ажилчдын цалин, ажлын байрны тог цахилгаан, ус, түгээж буй бензин тос, нэмүү өртгийн албан татвар гэх мэтээр зардалаа хасаад сарынхаа орлогыг харахаар зарим үед “Би юу хийж байгаа юм бол” гэж боддог ч хэрэглэгчид маань байгаа учраас үнэ цэн бий гэж өөрийгөө тайвшруулдаг” хэмээн үүсгэн байгуулагч А.Отгончимэг хэлж байлаа. Өөрсдийн гэсэн нөөцлөх зоорь байхгүй учраас хямдхан үед нь махаа олноор нь авч чаддаггүй аж. Дэлгүүрт худалдаалахдаа зургаан сар үнээ нэмж болдоггүй. Тиймээс махны үнэ нэмэгдсэн гээд бүтээгдэхүүний үнийг шууд өсгөх боломжгүй тул тухайн үед гарах зардлаа өөрсдөө хариуцдаг байна. Түүхий эдээс хамааралтай энэ төрлийн бэрхшээл нь хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлийг урагшлахад тээг болж буй.

 

1 of 2
- +
Боргошой бор хуушуурын багцыг үзүүлэв. Тунгалаг уутанд дотор нь монгол баншны хэд хэдэн хэсэг илэрсэн байна. Урд талд нь чанасан буузны зураг, кирилл болон англи хэл дээр бичсэн бичвэрүүд нь амжилттай бизнес хийж байгааг харуулсан байна. - Business.MN
Нэг аяганд чанаж болгосон буузны дүрс бүхий цагаан ногоон шошготой хөлдөөсөн банш. Шошгон дээрх бичвэр нь олон хэл дээр байгаа нь компанийг олон улсын зах зээлд гарахын төлөө зүтгэж байгааг онцлон харуулж байна. - Business.MN

Боргоцой брэндийнхэн Монгол болон Герман улсын хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлийг харьцуулан судалж үзжээ. Германд энэ төрлийн зах зээл дээд түвшиндээ хөгжсөн аж. Тиймээс тэдний туршлагыг судлан, үйлдвэрлэлээ томруулах, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, цаашдын бодлогоо тодорхойлсон байна. Энгийнээр хэлбэл, нийлүүлэлтээ сайжруулж, хэрэглэгчтэйгээ илүү ойртон, айл бүрийн доор байдаг дэлгүүрт очих зорилгыг тэд өмнөө тавьжээ. Мөн сав баглаа боодлын хувьд, байгаль хордуулж, хог хаягдал үүсгэхгүйгээр илүү минимал эрүүл болгох үүднээс ажиллаж байна.

 

bookzone
Тагууд: үндэсний үйлдвэр

Санал болгох:

Өдөр тутамд өмсөх өв соёл
Өдөр тутамд өмсөх өв соёл
Богино хар үстэй хүн ширээний ард сууж байна. Тэр хар Nike хүрэм өмсөж, камер руу харж байна. Түүний өмнө зөөврийн компьютер байгаа нь бизнесээ удирдаж буй энтрепренер байж магадгүй юм. Түүний ард хүрэн өндөр түшлэгтэй сандал байгаа бол арын дэвсгэр нь цайвар, бүдгэрсэн хэвээр байна. - Business.MN
Дарьганга гоёл: Өсөх үнэ цэн
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Батжаргал
Батжаргал
2 жил өмнө

Сайн хэрэгч бүсгүй байна Амжи

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00