BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цайвар өнгийн цамцан дээгүүр хар пиджак өмссөн богино буурал үстэй эр инээмсэглэн ярьж байна. Тэр хүзүүндээ оосортой. Түүний ард хэсэгчлэн харагдахуйц "BUSINESS.MN" гэсэн бичвэр бүхий арын дэвсгэр болон одтой график нь урам зоригтой энтрепренерийн сүнсийг шингээсэн байдаг. - Business.MN

Интернэт үүссэн түүхээс: Мэйлтэй хүмүүсийн хурал зохиодог байв

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-01-17
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Датаком компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат 1994 онд компьютерын чиглэлээр ажиллаж байсан 10 гаруй хүнтэй хамтарч компани байгуулахаар шийджээ. 16 хүн нийлж 4000 ам.доллар гаргаж, тэрийг нь Д.Энхбат халааслаад Москваг зорив. Тэнд очиход Оросын шинжлэх ухааны хүрээлэнгүүд цалингаа тавьж чадахгүй хэмжээнд байсан учир тэдний зарим технологийн патентыг нь боломжийн үнээр худалдан авсан байна.

Ийнхүү Монголд интернэт сүлжээний эхлэлийг тавьсан Датаком компани бий болжээ. Тухайн үед “Наадах чинь амьдралд ямар ч хэрэгцээгүй эрдмийн ажил” гэж хэлэх хүн цөөнгүй байсан ч тэд хийж буй ажлынхаа ирээдүйд итгэлтэй байв.

Эхэндээ банкны мэдээллийн сүлжээ байдлаар ажиллаж байгаад аяндаа интернэт сүлжээ рүү шилжсэн байна. Анхны электрон захидал /и-мэйл/ туршиж, анхны и-мэйл хэрэглэгчээ урьж авчрахад нөгөөх нь “Би тэгээд хэн рүү бичих юм бэ?” гэж асууж байв. Түүнээс гадна и-мэйлтэй хүмүүсийн уулзалтыг тусгайлан зохион байгуулж байсан нь өнөөдөр бодоход хачирхалтай санагдана.

Монголд байсан гадаадын бүх байгууллагын гадаад руу холбогдох суваг нь Датаком болов. Сансрын холбоогоор Америк руу ганцхан минут ярихад 5 ам.долларын үнэтэй байлаа. Гэтэл  Датакомынхон сансрын сүлжээнд бүтэн 24 цагаар шугам авч, 5 ам.долларын төлбөр аваад 50 ам.долларын зардал гаргах үе байсан нь одоо бодоход бараг санаанд багтамгүй зүйл.

1994 оны өвөл жижүүр нь “Тантай нэг гадаад хүн уулзах гээд доор ирчихсэн байна” гэхэд нь цонхоор хартал Америкийн далбаатай элчингийн машин зогсож байв. Тэр өдрөөс хойш АНУ-ын Элчин сайд Доналд Жонсон, Д.Энхбат хоёрын ажил хэргийн нөхөрлөл эхэлжээ. Хүү нь Америктаа интернэтийн чиглэлд ажилладаг байсан учир Датаком компанийнхны өдөр шөнөгүй зүтгэн хийж буй ажлын ач холбогдлыг сайтар ойлгож, эцэстээ байн байн компани дээр нь ирж ажлыг нь сонирхоно.

50 ам.долларын зээлийг сарын 4.8 хувь, жилд 60 орчим хувийн хүүтэй, дээд тал нь зургаан сарын хугацаатай доллароор авч байжээ.

Тэр үед АНУ нь Монголын маслын хомсдолыг багасгах зорилгоор хүнсний масло нийлүүлж, бий болсон орлогыг тусгай сангийн хэлбэрээр банканд байршуулдаг байв. Д.Энхбат компанидаа зээл авах гээд барьцаа хөрөнгө байхгүй учраас Элчин сайд Д.Жонсон түүнд туслан дээрх сангийн мөнгийг барьцаалан батлан даалт гаргаж Хотош банкнаас зээл гаргуулсан байна. Ингээд 50 ам.долларын зээлийг сарын 4.8 хувь, жилд 60 орчим хувийн хүүтэй, дээд тал нь зургаан сарын хугацаатай доллароор авчээ. “Огт мэдэхгүй зүйлээ тийм өндөр зардалтайгаар, өөрсдөө бүх программаа бичээд, Америк Монголыг холбоод хийсэн гэхээр тэнэг гэж хэлж болмоор дэндүү зоригтой байж” хэмээн Д.Энхбат дурсав.

Сансрын сүлжээг ашиглахын тулд цаад талын америк компаниудтай харилцах хэрэгтэй байв. Гэтэл саяхан коммунист байсан жижигхэн орны жижигхэн компанийг тоож харьцахгүй учраас Д.Жонсон Элчингийнхээ нэрийн өмнөөс захиа бичиж америк компаниудтай холбож өгч байжээ.

Датакомыг гаднаас нь харахад мөнгөтэй юм шиг харагдах ч цаанаа их өртэй байлаа. Тиймээс маш хурдтай ажиллаж, банкны зээлийг цаг тухайд нь төлөөд явахаас өөр аргагүй болж олсон мөнгөө зээл, зардалдаа зориулаад дуусна. Банкныхан заримдаа “Датаком мөнгөө өгөхөөр цалингаа тавина” гээд хүлээгээд суудаг байв. Ийм байдлаар компани эхний таван жилдээ огт мөнгө хийгээгүй өнгөрөөсөн байна.

1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсоноор интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон юм. Гэхдээ аливаа юмны эхлэлийг тавина гэдэг маш хэцүү. Программ хангамж боломжийн ч техникийн асуудал их байв. 1996 онд тун хүйтэн өвөл болж, шөнөдөө газрын антенн хөлдөж интернэт тасрах тохиолдол ч гарна. Интернэтээ тасалчихгүйн тулд Их дэлгүүрт байсан бүх үсний сэнсийг антеннаа тойруулан байрлуулан тогонд залгаад гадуур нь шуудайгаар боож хөлдөхөөс хамгаалах байдлаар өвлийг давсан удаа бий.

Монголд интернэт нэвтрүүлснээ зарлахаар яарч байх цагт тэр үеийн Засгийн газар Д.Энхбатыг төрийн зөвшөөрөлгүйгээр барууны технологи нэвтрүүлсэн, түүндээ Монголын аюулаас хамгаалах байгууллагад ч байхгүй сүүлийн үеийн сансрын холбоо ашиглаж, Монголын нууцыг гадагшаа задлах гэж байна гэсэн үндэслэлээр шүүхэд өгч байв. Шүүхийн асуудал хаашаа ч эргэж магадгүй байсан учир Д.Энхбат Ерөнхийлөгчийн тамгын газрынханд хандаж, П.Очирбат Ерөнхийлөгчийг сайд нарынх нь хамт нээлтэндээ урьснаар эрх баригчид өргөдлөө буцаан авчээ.

Эдүгээ бидний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол Улс мэдээллийн технологийн ашиг тусыг бүх талаар хүртэж, тэр нь хүн, байгууллагын өдөр тутмын ажил, амьдралын салшгүй хэсэг, эдийн засгийн тулах дэд бүтцийн нэг болоод байна. Д.Энхбат интернэтийг нэвтрүүлсэн тухайгаа ярихдаа “Цагаан Хэрэм, Сибирь хоёрын дунд мартагдах аюултай, далайд гарцгүй Монгол Улсаа дэлхийд гарцтай болгохын тулд үүнийг хийсэн” гэж ярьдаг билээ. Үнэхээр л өнөөдөр гурван сая гаруй монголчууд түүний бий болгосон гарцаар дэлхийгээр чөлөөтэй аялж байна.

bookzone.mn
Тагууд: ДатакомДижитал шилжилтинтернэт

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Illustration of a robotic arm interacting with a digital tablet displaying "Industry 4.0." Gears are scattered around the blue-toned workspace, symbolizing technology and automation in modern industry.
Дижитал эдийн засаг Монголыг шинэ торгоны зам руу хөтлөх жим болно
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00