BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Нийслэлийн Засаг даргын нэгэн хүсэл

Нийслэлийн Засаг даргын нэгэн хүсэл

Батзул Ж   Батзул Ж
2023-02-27
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Үндсэн хуулийн 57.1 дэх заалтад өөрчлөлт оруулж улсын нийт хүн амын тал нь оршин суудаг нийслэлийг ганц дүүргийн хэмжээнд хүрдэггүй аймгуудтай харьцуулахыг зогсоох шаардлагатай гэж тэрээр үзэж байна.

Учиртай тоо: Үндсэн хуулийн 57.1 дэх заалт

***

Монголчууд та нар энэ их баялаг дээр эзэн суучихаад яагаад хөгжиж чаддагүй юм бэ хэмээн манай хамгийн том хандивлагч Япон улсын иргэн асуусан. Анх нийслэлийн Засаг даргаар томилогдохдоо “Би амлалтаа биелүүлж чадахгүй бол зургаан сарын дараа өөрийн саналаар огцорно” хэмээн амлаж байсан Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэдийгээр амалсан хугацаа нь дууссан ч тэрээр би дараагийн Засаг даргад амлалтаа биелүүлэх боломжийг нь бүрдүүлж өгөхийг хүсч байна гэх тэрээр өөрийн амлалтаа биелүүлэх төсвийг бүрдүүлэх шийдэл олсноо танилцуулсан юм.

Тун удахгүй Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар УИХ-аар хэлэлцэхээр яригдаж буй. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар улсын ДНБ-ийн 65 орчим хувь, дотоодын худалдааны орлогын 84 хувийг  дангаар бүрдүүлэгч Улаанбаатар хотыг статусын хувьд бие даасан байдалтай болгох ёстой гэж үзэж байна. Өөрийн саналаа Үндсэн хуулийн 57.1 дэх заалтад өөрчлөлт оруулж улсын нийт хүн амын тал нь оршин суудаг нийслэлийг ганц дүүргийн хэмжээнд хүрдэггүй аймгуудтай харьцуулахыг зогсоох шаардлагатай хэмээн тайлбарласан юм. Хэрэв энэ хүсэлтээ биелүүлж чадвал нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын толгойн өвчин болсон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.

“Эрдэнэс Баянбогд” төслийн 66 хувийг нийслэл эзэмших бол 34 хувийг нь IPO гаргаж бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Тэрээр уг төсөлтэй зэрэгцүүлэн нэгдүгээр сарын сүүлээр төрийн сан нээгдмэгц нэгэн санал өргөн өргөн барина хэмээн мэдэгдэж, танилцуулсан юм. Ерөнхий сайдын зүгээс түүнд үүрэг өгч нийслэлийг метротой болгох үүрэг өгсөн болохыг мэдэгдлээ. Ерөнхий сайдын өгсөн үүргийг биелүүлэхийн тулд багагүй хөрөнгө оруулалт татах шаардлагатай тулгарна. Тиймээс тэрээр уг төслийн хөрөнгө оруулалт, нийслэлийг төсвийн хувьд бие даасан байдалтай болгохын тулд EBB буюу “Эрдэнэс Баянбогд” гэх төсөл хэрэгжүүлэхээр шийджээ. Уг төсөл нь нүүрсний уурхайн төсөл бөгөөд 11 тэрбумаар үнэлэгдэх 66 хувийг нийслэл эзэмшинэ. Харин  үлдсэн 34 хувийг нь ирэх оны тавдугаар сард IPO гаргаж бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор хэсэгчилсэн хайгуулын хэмжээнд явагдаж буй болохыг мөн дуулгасан юм. Нэрэнд нь Эрдэнэс гэсэн үг орсон төслүүд байнга бүтэлгүйтэж байна хэмээн ундууцаж “Би яамны нь сайд байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах саналыг  зургаан сарын дотор 24 удаа УИХ-д оруулаад батлуулж чадаагүй” гэх түүний дээрх хоёр саналыг УИХ батлах эсэхийг харзная.

Гэтэл олборлосон нүүрсээ экспортлохоор төлөвлөсөн өмнөд хөрш улс манайхаас авч буй нүүрсний хэмжээгээ бууруулаагүй ч өрсөлдөгч Австралийн дөрвөн том компанид нүүрс экспортлох эрхийг олгоод удаагүй байна. Монгол Улсын хувьд Хятадыг өрсөлдөгч гэхээс илүүтэй найз хэмээн хүлээн авч худалдааны ухаанаар экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг тэрээр онцолсон юм.

Тагууд: төсөвУлаанбаатарҮндсэн хууль
Батзул Ж

Батзул Ж

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00