Монголчууд бидэнд өсөж төрсөн гэр бүл, унасан газар угаасан ус, хайрлаж нандигнах түүх соёл, өвлүүлж үлдээх өв уламжлал бий.
Эх нутгаараа бахархан, өв соёлоо орчин үеийн чиг хандлагатай хослуулан амьдардаг эрхэм хэрэглэгчдэдээ зориулаад АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрээс “Монгол” нэрийн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндээ гаргасан байна.
Чанарыг эрхэмлэдэг, гэр бүл хайртай бүхэндээ хамгийн сайн бүхнийг зориулахыг хүсдэг, эрүүл идэвхтэй амьдрал, зөв хооллолтыг эрхэмлэдэг хүн бүрд энэхүү бүтээгдэхүүнүүд зориулагджээ.
Хүүхдэдээ өглөөний цайнд өгөх, жирэмсэн болон хөхүүл ээжүүд, өндөр настай хүмүүст эсвэл бүх залуу үеийнхэн кофе цайнд шууд хэрэглэх гээд бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой.
Монгол сүү, таргийн тослогийн хэмжээ өндөр, олон төрлийн амин дэм, уургаар баялгаас гадна сүү, таргаа кальци болон Д витаминаар нэмж баяжуулсан. Фермерүүдээс шууд сүүгээ нийлүүлэн авч орчин үеийн технологийн дагуу хэт өндөр температурт ариутган савласан тул чанарын өндөр шаардлага хангасан аюулгүй бүтээгдэхүүн юм.
Эх орныхоо бахархал болсон бүхнийг нэг дор шингээсэн “Монгол” сүү тараг нь айл бүрийн өдөр тутмын эрхэмлэн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болж Монгол улсыг эрүүл, идэвхтэй иргэдтэй байхад үнэт хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.