Дэлхий дээр сая сая хүмүүс хэт боловсруулсан хүнснээс татгалзаж аль болох байгалийн “амьд” хүнсийг эрхэмлэх болжээ. Эрүүл хооллох, зөв хүнсээ сонгох хэрэглэгчдийн энэ хандлага ялангуяа жилийн эхний саруудад илүү идэвхэждэг байна. Ирэх жилүүдэд ч эрүүл мэндийн ач холбогдол өндөртэй, “байгалийн” гаралтай хүнсний бүтээгдэхүүний зах зээл өсөлттэй байх аж.
Эрүүл хооллолтыг сонгосон, биеийн галбираа хадгалахыг хүсдэг эсвэл жингээ хасах хүсэлтэй хүмүүст зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүний нэг нь тараг юм.
Учир нь ямар нэгэн нэмэлтгүй тараг нь маш бага калори агуулдгаас гадна уураг, шим тэжээл ихтэй байдаг. Доктор Зейкийн тараг дээр суурилсан хоолны дэглэм ч байдаг бөгөөд энэ дэглэмээр 10 хоногт 5 кг хүртэл жин хасах боломжтой байдаг аж.
Ялангуяа дэлхий дээр хамгийн алдартай болгар тараг витамин, микро элементийн агууламж өндөртэй бөгөөд кальци, кали, фосфор, рибофлавин, иод, цайр, В витамин, витамин D болон бусад ашигтай бодисуудыг агуулдаг байна.
Харин манай зах зээлд шинээр танилцуулагдсан АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн PRO+ болгар тараг бол яг дээрх орнуудад хэрэглэдэг иогурт хийх уламжлалт арга технологи, орц найрлагыг тэр чигээр нь шингээсэн бүтээгдэхүүн юм.
Болгар тарганд байх гол ашигтай бактери нь Lactobacillus Bulgaricus бөгөөд энэ нь хоол боловсруулах замд байдаг ашигтай бичил биетүүдийн үндсэн бүрэлдэхүүн болдог байна.
Тослог багатай нэг аяга тарагт нь ойролцоогоор 240 мг кали агуулдаг. Кальци, магни, ашигтай бактеритай учраас хүнсэндээ тараг хэрэглэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулж, цусны даралт ихсэхээс сэргийлж цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг байна. Мөн тарганд байх В бүлгийн витаминууд нь зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмжиж цусны эргэлтийг сайжруулдаг байна.