BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Монгол ба Японд шинэ бизнес эхлэх ялгаа

Монгол ба Японд шинэ бизнес эхлэх ялгаа

Japan Guide   Japan Guide
2023-02-15
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

А.Галбадрах

Монгол улсад ажил бизнесийн шугамаар байнга ирдэг япон танил маань надад анзаарсан нэг зүйлээ  хэлж байсан. Япон хүний нүдээр харахад Монгол захирлуудын нэг нь шинэ бизнес хийж ашигтай ажиллаж эхлэнгүүт бусад нь дуурайж яг адилхан юм хийж эхэлдэг. Ийм байдлаар бүгд ижил төрлийн ажил бизнес хийж байвал бизнесийн орчин болон өсөлт хөгжилт нь удаашрах байх гэж байсан. Жишээ нь хэн нэгэн хүн аялал жуулчлалын баазтай болоод  ашигтай ажиллаж байна гэж сонсвол бусад захирлууд дуурайж аялал жуулчлалын бааз барьж эхэлдэг.

Монголчууд тухайн бизнесийг хийх нь ашигтай эсэхийг нарийн судалж үздэггүй сул талтай. Харин эсрэгээр жуулчны баазад нь жуулчин авчрахаас гадна тухайн баазын хими цэвэрлэгээ гэх мэт бусад туслан гүйцэтгэх нэмэлт үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий болвол зүгээр юм. Ингэснээр компаниуд харилцан хамааралтай болж бие биенээ дэмжих систем бий болно. Мөн жуулчны баазууд үйлчилгээний маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанитай хамтран ажиллаж үйлчилгээгээ илүү сайн болгох шаардлагатай. Харин японы бизнесмэнүүд бол хэн нэг нь зочид буудал ажиллуулвал тэр зочид буудлын ойролцоо өөр бизнес эхлүүлж харилцан хамааралтай ажиллаж бие биенээ дэмжих системийг бүрдүүлдэг. Нэг нь махны дэлгүүр ажиллуулж байвал нөгөө нэг нь далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалах гэх мэтээр өөр өөр төрлийн бизнес хийх зарчмыг баримталдаг. Ижил төрлийн бизнес хийхээс илүү өөр олон төрлийн жижиг дунд бизнес эрхэлдэг байвал Монгол улсын хөгжилд хэрэгтэй болов уу! Одоогийн байдлаар Монголын томоохон компаниуд уул уурхай болон барилгын бизнес рүү хошууран орцгоосон. Японы барилгын компаниуд маш олон туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч ажилладаг.

Тухайлбал дотор болон гадаад засал, барилгын цэвэрлэгээ гэх мэт. Эдгээр жижиг компаниуд нь тус тусын үүрэгт ажлаа 100 %-ийн өндөр гүйцэтгэлтэй хийдэг. Харин барилга баригдсаны дараа тухайн барилгын өдөр тутмын үйл ажиллагаа буюу СӨХ маягийн ажлыг өөр нэгэн мэргэжлийн компани гүйцэтгэнэ. Тэгэхээр нэг компани бүх зүйлийг хийх шаардлагагүй болж, мэргэжлийн компаниудаар гүйцэтгүүлж, мөн жижиг компаниудаа дэмжин явах систем бий болдог гэсэн үг юм. Монголын хувьд том компаниуд нь жижиг компаниудын хийдэг ажил руу орж ирж дээрэмдэх маягийн үзэгдэл нийтлэг ажиглагддаг. Уг нь том компаниуд нь өөрсдийн хийдэг ажлаа хийж, харин жижиг компаниуддаа боломж олгох хэрэгтэй мэт санагддаг. Машинаар зүйрлэн хэлвэл Ланд круйзер болон приус хоёр ялгаатай харагддаг шиг. Монголчууд бид бие биенээ дэмжин ажилладаг болсон цагт хөгжил рүү ойртох болов уу!

Эх сурвалж: japanguide.mn

9905-7125, 9110-6861, 8010-3508

contact@japanguide.mn

 

Тагууд: бизнес-загварстратегиЯпон
Japan Guide

Japan Guide

japanguide.mn нь Монгол, Япон улсын соёл, нийгэм, олон талт боломжуудыг хоёр талд таниулах, солилцох гүүр болих зорилготой үүсгэн байгуулагдсан.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00