BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Богино үстэй, янз бүрийн хувцаслалт, фонтой эрэгтэйн дүрс бүхий зургаан дижитал хөрөг зургийн эвлүүлэг. Зүүн дээд ба баруун доод талын зургууд нь алтан титэмтэй, нарийн дэгжин хувцастай тансаг дүр төрхийг харуулдаг бол бусад нь бизнес эрхлэгчдийн эрч хүчтэй дүр төрхийг дүрсэлж, бизнесийн энгийн байдлыг эрчимтэй төвлөрүүлдэг. - Business.MN

ChatGPT, Lensa: Яагаад хүмүүс хиймэл оюунаар тоглох болов?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-01-31
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Интернэтийн хоёр гайхалтай программ нь жирийн хүмүүст хүчирхэг программ ашиглах боломжийг өгснөөр итгэмээргүй зүйл, ер бусын аватарыг бий болгож байна.

Хиймэл оюуныг ийм зугаатай гэж хэн мэдэх билээ?

Үүнийг батлах нэг жишээ бол сүүлийн үед нийгмийн бүхий л сүлжээнд моод болж буй хиймэл оюуны үнэгүй чатбот болох ChatGPT юм. Гэрийн даалгавраа хийх гэж байна уу? “Жорж Вашингтон Карвер гэж хэн бэ?” гэж асуухад Wikipedia шиг сайн хариултыг ChatGPT танд хэлж өгнө. Гэхдээ хавьгүй сонирхолтой, бүтээлч хариулт гэдгийг нь дурдах хэрэгтэй. “Далайн эрэг дээр тако болон хот-дог зодолдож байгаа тухай кино зохиол бич” гэсэн даалгавар өгвөл Netflix-ийнх шиг биш юм гэхэд YouTube-д алдаршихаар хэмжээний харилцан яриа,  хошигнол, тулаан бүхий хэдэн хуудас зохиол биччихнэ.

Тако: Тэгэхээр чи намайг дийлж чадна гэж бодоо юу, хот-дог оо? Чи бол ямар ч амтгүй боловсруулсан махнаас өөр юу биш.

Хот-дог: Чамайг амттай, тансаг орцоор хийсэн байж болох ч намайг ганц гараар идэж болдгоороо би чамаас илүү шүү.

ChatGPT бол Google-ээс юм хайхтай огт адил биш. Хэрэв хариулт нь таалагдахгүй бол дахин асууснаар арай өөр хариулт авах боломжтой. Яагаад гэвэл ChatGPT хариултаа хаа нэг газраас хайдаггүй бөгөөд судлаачдын 2021 он хүртэл интернэт болон бусад эх сурвалжаас цуглуулсан асар их өгөгдөл дээр ажилладаг хиймэл оюун юм. Тэр бээр асар их (гэхдээ хязгаарлагдмал) мэдлэг дээрээ тулгуурлан хамгийн боломжит, зөв гэж үзсэн хариултаа танд хэлж өгнө. ChatGPT бол “DALL-E 2 урлагийн хиймэл оюун бүтээгч”-ийн хөгжүүлсэн компанийн бүтээл юм.

Дурдах ёстой өөр нэг программ бол хүн бүрийн хамгийн дуртай хөрөг зураач нь болоод буй iPhone, андройд утсанд зориулсан зураг янзлагч Lensa апп билээ. Чухам түүнээс шалтгаалж нийгмийн сүлжээ, танилцах вэбсайт дээрх хүмүүсийн профайл зургууд гэнэт л тулааны баатар, үлгэрийн гүнж, тосон будгаар зурсан аймшгийн амьтан болж хувираад байгаа юм. Уг апп нь DALL-E 2-ийн өрсөлдөгч, зураг үүсгэгч Stability AI стартапын бүтээсэн технологийг ашигладаг. Тус апп руу зургаа оруулахад таныг үзэсгэлэнтэй эсвэл айдас хүргэм аватар болгон хувиргана.

Эдгээр программ нь сүүлийн үеийн хиймэл оюуны хөгжлийн төлөөлөл болоод зогсохгүй компьютер ашигладаггүй хүмүүсийг өдөр тутамдаа хиймэл оюун ашиглахад нь хялбар болгож байна. Lensa апп нь Apple-ийн App Store чансааны тэргүүн байрт заларч, 12 дугаар сарын эхний байдлаар АНУ-д хамгийн их татагдсан апп болжээ. 11 дүгээр сарын 30-нд вебд зориулсан хувилбараа гаргасан ChatGPT 12 дугаар сарын 5 гэхэд нэг сая хэрэглэгчтэй болсныг Open AI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман мэдээлсэн.

“Та өнөөдөр огт хараагүй гайхалтай зүйлээ зургаан сарын дараа олж харах болно” гэж хиймэл оюуны судалгаа, инженерчлэлийн чиглэлээр ажилладаг Allen Institure for AI  ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Орен Этзиони өгүүлэв.

Хиймэл оюун хэзээ ч таны төсөөлж, хүлээж байгаа шиг хариу үйлдэл гаргадаггүй гэдгийг санах хэрэгтэй. Ингээд ChatGPT, Lensa-г ашиглахаас өмнө мэдэх ёстой зүйлсийг танилцуулъя.

ChatGPT-тай чатлая

ChatGPT-ийг ашиглахад үнэгүй бөгөөд OpenAI дээр аккаунт үүсгэхэд хангалттай. Интерфэйс дээр нь асуултаа бичихэд чатбот хэдхэн секундын дотор хариуг өгнө.

-Хүн чононууд байдаг уу?
– Хүн чоно буюу ликантроп нь чоно, эсвэл нохойны төрлийн амьтан болж хувирдаг хэмээн ардын үлгэр домог, аман ярианд гардаг домгийн амьтан юм. Ихэнх түүх домогт хүн чоно нь чоно болон хувирахаа хянах чадвартай гэж дүрсэлдэг бол заримд нь бүтэн сарны үеэр ийн хувирахаа хянах боломжгүй гэж дурддаг. Хэдий түүх домог болон аман ярианд хүн чонын тухай олонтоо гардаг ч хүн чоно бодитоор оршдог гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаггүй.

 

Харилцан яриа мэт та сэдвийн дагуу нэмж асуулт тавьж болох бөгөөд тус программ тантай үргэлжлүүлэн ярилцдаг. ChatGPT алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, зохисгүй асуултад хариулахаас татгалзаж, хайлтын стандарт сайттай харьцуулбал тухайн хүнд илүү тохирсон хариултыг өгдөг.

“Би хэн бэ?” гэж асуухад ChatGPT “Таны хэн болох тухай асуултад би хариулж чадахгүй. Зөвхөн та л өөрийгөө мэдэж, өөрийгөө тодорхойлж чадна” гэж хариулав.

ChatGPT нь эсээ, нийтлэл, дууны үг, зохиол бичиж, тоо бодож, нарийвчилсан заавар гаргах чадвартай. Интернэтээс хайж бус харин өөрийг нь сургасан түвшинд үндэслэж хариултаа гаргаж ирдэг учраас 2021 оноос хойших ямарваа зүйлийн талаар огт мэдэхгүй. Жишээлбэл, алдартай поп дуучдын шинэ дууны талаар мэдээлэл өгч чадахгүй. “Тэйлор Свифт болон түүний цомгийн талаар надад ямар ч мэдлэг алга” гэж ChatGPT хариулсан юм.

“Арай өөрөөр сэтгэхэд туслах брайнстормын арга хэрэгсэл гэж үүнийг хэлж болох юм” хэмээн Fidelity Investment-ийн хиймэл оюун, машин сургалтын судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Сара Хоффман дурдав. Тэрбээр уг апп-ийг ашиглан судалгааны жишиг танилцуулга бичүүлсэн бөгөөд ChatGPT-ийн зарим хариулт нь хуучирсан мэт түүнд санагджээ. “Таван жилийн өмнө бичигдсэн юм шиг харагдсан” гэж тэр бээр дүгнэсэн юм.

ChatGPT харин олоход хэцүү кодны шийдлийг олж өгөх замаар программистуудад ихээхэн туслах болжээ. Программ хангамжийн инженер, Португалийн иргэн Хави Рамирес “кодны адармаатай асуудлыг” шийдүүлэхээр хиймэл оюунд хандахдаа тийм ч өндөр хүлээлттэй байгаагүй аж.

I’m MIND BLOWN 🤯

An AI just did my job.

I asked ChatGPT to help me fix a technical issue.

It understood exactly what I was trying to do and demonstrated impressive proficiency with the tools I was already using.

I used verbatim every command it said.

IT WORKED JUST FINE pic.twitter.com/vtdoeK19sw

— rameerez (@rameerez) December 1, 2022

“Энэ апп намайг аварсан. Нэг цагийн турш гүүглдэх ажлыг минь ChatGPT ердөө таван минутын дотор хийсэн” гэж тэр бээр өгүүлсэн юм. Гэхдээ ийм арга хүн бүрд тус болохгүй байна. ChatGPT-ийн үүсгэсэн ихэнх хариулт буруу байсан учраас кодчлолын Stack Overflow вэбсайт тус апп-ын хариултыг ашиглахыг хоригложээ.

bookzone

Хиймэл оюуны дуулиан болон Хиймэл оюуны бодит байдлын хоорондох маргааны төвд нь ChatGPT-ийг бүтээгч компани бий. OpenAI бол 2015 онд Илон Маск зэрэг дэмжигчдийн тусламжтай байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Харин 2019 онд ашгийн төлөө компани болон өөрчлөгдөж, Microsoft Corp-оос нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт (сүүлд 10 тэрбум) татжээ. Wall Street Journal-ийн өнгөрсөн 10 дугаар сард мэдээлснээс үзвэл тэд нэмж хөрөнгө оруулахаар ярилцаж байгаа аж.

DALL-E 2, ChatGPT зэрэг программын суурь технологийг хөгжүүлэхийн зэрэгцээ тус компани арилжааны ашигтай шийдэл гаргахыг зорих болов. Цаашид ChatGPT-ийг үнэгүй ашиглах эсэх талаар лавлахад С.Альтман “Хэзээ нэгэн цагт төлбөртэй болгохоос өөр аргагүй. Тус апп-д бидний зориулж буй хугацаа дэндүү их” гэж өгүүлсэн юм.

Lensa болон лайкууд

Хэрэглэгчийн оруулсан зургийг төрөл бүрийн уран санаагаар баяжуулан дахин өөрчилдөг Magic Avatars-аараа Lensa өнгөрсөн 11 дүгээр сард нийгмийн сүлжээг доргиосон билээ.

Prisma Labs-ийн бүтээсэн уг апп нь Stability AI-ийн текстийг зураг болгодог Stable Diffusion-ийг ашигладаг. Хэрэглэгч 10-20 зургаа оруулсны дараа апп тэдгээрийг ашиглаад цоо шинэ зургууд үүсгэдэг юм. Хэрэв та Lensa-ийн үнэгүй захиалгад бүртгүүлбэл 50 зургийг 3.99 ам.доллароор авч болох бол бүртгэлгүй хэрэглэгч нар 50 зургийг 7.99 ам.доллароор “өөрчлүүлж” болдог.

Lensa апп 2018 онд анх зах зээлд гарсан бөгөөд зурагт эдит хийх, эффект болон анимэйшн нэмэх зорилготой юм.

The AI generator on Lensa is seriously wild pic.twitter.com/xmIIQfAzqr

— Bianca (@ParmaJawnCheese) December 5, 2022

Хиймэл оюуны сул тал

Эдгээр хэрэглүүр нь цоо шинэ боловч тун удахгүй Google-ийн хайлт, сельфи хийх шиг түгээмэл зүйл болно гэж шинжээчид үзэж байна. Ийн алдаршихын хэрээр хувь хүний нууц, худал мэдээлэл, контекст дутуу байх зэрэг бэрхшээл үүсэж болзошгүй.

Яаруулсан тохиолдолд ChatGPT доромжилсон, гутаасан коммент үүсгэж байсан гэж нийгмийн сүлжээнд зарим хэрэглэгч өгүүлсэн байна. Мөн туршлагагүй, мэдлэггүй хүнд зөв мэт санагдах буруу хариултыг гаргадаг аж. “Буруу байгаа гэдгээ чи яаж мэдэх вэ?” гэж асуухад бот “Намайг сургасан өгөгдөлд үндэслэн би үнэн зөв, тус болох мэдээллээр таныг хангаж чадна. Гэхдээ өөрийн хариултынхаа үнэн зөвийг би тодорхойлж, мөн үнэлж чадахгүй” гэж хариулсан юм.

Хэрэглэгчийн санал хүсэлтийг тусгахын тулд программдаа шинэчлэл хийхээр судлаачдын баг нь төлөвлөж буй талаар OpenAI компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн. Мөн зөв хариулт өгөх боломжгүй бол хариулт өгөхөөс татгалзах боломжтой болгох ажээ.

Lensa-г моодонд орсны дараа өөрсдийнх нь гэрэл зураг, зургийг хэрхэн ашиглаж, хадгалж буй талаар хүмүүс санаа зовж буйгаа илэрхийлэх болсон. Өмнө нь олныг шуугиулж байсан апп-ууд ч мөн ийм түгшүүрийг төрүүлж байсан түүхтэй билээ. Гэхдээ аватарыг үүсгэснээс 24 цагийн дараа сайтад оруулсан зургуудыг Prisma Labs устгадаг гэж тус компанийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Андрей Усольцев хэлсэн.

“Хэрэглэгчдийн зургийг зөвхөн тэдний аватарыг үүсгэх цор ганц зорилгоор ашигладаг” гэж тэр бээр нэмж өгүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн биеийн зарим хэсэгт хэт өөрчлөлт оруулдаг, нүдний өнгийг өөрчилдөг, арьс өнгө, үндэстний өвөрмөц онцлогийг арилгахын тулд нүүрний төрхийг өөрчилдөг хэмээн зарим хэрэглэгч Lensa-ийн сул талыг дурдаж байв.

“Хиймэл оюун нь хэт ил задгай, эсвэл тачаангуй зураг заримдаа үүсгэдэг нь үнэн. Ийм хандлага аль аль хүйс дээр, гэхдээ ялгаатай байдлаар ажиглагдсан. Уг моделийг бүтээсэн Stability AI компани интернэтээс огт шүүлт хийгээгүй асар их өгөгдөл дээр тулгуурлан тус программыг сургасан. Бид болон Stability AI-ийн аль нь ч санаатайгаар ямар нэг өөрчлөлт оруулдаггүй” гэж А.Усольцев хэлжээ.

“Үүн шиг хэрэглүүрүүд нь хэт онцгой байдаг. Заримдаа зөв үйлдэл хийдэг ч тодорхой зааг, хязгаарлалт хийхгүй бол хэрэглэгчээ их олон асуудалд унагаж магадгүй” гэж Stanford Institute for Human-Centered Artificial Intelligence-ийн хувийн мэдээлэл болон өгөгдөл судлаач Женнифер Кинг өгүүлэв.

Дэлвин Браун, Анн-Мари Алкантара. The Wall Street Journal

Тагууд: контенттехнологихиймэл оюун

Санал болгох:

A dark speech bubble is centered against a gradient background transitioning from light pink and orange on the left to deep purple on the right. The bubble is empty, suggesting communication or conversation.
Хиймэл оюуныг юу хязгаарлаж байна вэ?
A hand holding a remote control points towards a large screen, suggesting the versatility of Ухаалаг ТВ, displaying multiple channels with different blurred images in a grid pattern, offering a variety of viewing options.
Ухаалаг ТВ таныг хэрхэн тагнадаг вэ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00