BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хоёр хүн гадаа зогсож, гэрэл зураг авахуулж байна. Зүүн талд байгаа эмэгтэй лабораторийн цагаан цув өмсөж, ном барьдаг. Баруун талын хүн, энтрепренер, нүдний шил зүүж, ажил хэргийн хувцас өмсдөг. Тэдний ард "Алиман сар талх нарийн боовны . - Business.MN

Хөгжин дээшлэхийн “Бэлгэдэл”

Ж.Батзул   Ж.Батзул
2023-02-03
  Made in Mongolia, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Өөрийн өвөрмөц амт, чанар бүхий бүтээгдэхүүнээрээ салбартаа хэдийнэ танил болсон “Алиман сар” компанийн үүсгэн байгуулагч Н.Дулмаатай ярилцлаа. Хэрэглэгчдэд эрүүл, чанартай бүтээгдэхүүн хүргэхийг чухалчилдаг тэрбээр өөрийн тууштай зан чанар, хичээл зүтгэлээр компаниа салбар, нийгэмдээ хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

Монголчууд бидний уламжлалт сар шинийн баяр өдөр өдрөөр ойртон ирлээ. Жилдээ ганцхан тохиох энэхүү баярын өдрүүдэд та бидний ширээг олон олон амттан дүүргэн гоёно. Өрх бүрийн ширээн дээр цэгцтэйгээр өрөгдөн тавьсан уламжлалт хэвийн боов нь тэдгээр гоёлуудын нэгэн гол илэрхийлэл төдийгүй баярын үнэ цэнийг илэрхийлэх амттан. Жилээс жилд нэр төрөл, хийх аргачлал олширч буй хэдий ч “Билигт” хэвийн боов нь цөөнгүй айлын уламжлалт сонголт болсоор ирсэн. Өөрсдийн олон амттанаар хүлээн зөвшөөрөгдөж чадсан “Алиман сар” бэйкерийн хамт олон та бидэнд хэвийн боовоо хүргэхээр тун завгүй. Бид бүхний өдөр тутмын хэрэглээг хангахаар цаг наргүй ажилладаг ч жил бүрийн баярын өмнөх энэ л өдрүүд тэдний оргил ачааллын үе болдог. Найрсаг зантай, огт завгүй тэднийг “Бамбууш” үйлдвэрт борлуулалтын менежерээс гүйцэтгэх захирал хүртэлх бүхий л албан тушаалыг хашиж явсан Н.Дулмаа бүсгүй удирдан ажилладаг. Нэн тэргүүнд хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, эрх ашгийг тавьдаг бэйкерийн хамт олон та бидэнд эрүүл, органик бүтээгдэхүүнээ хүргэхээр уйгагүй хөдөлмөрлөж байна. Тэгээд ч өнгөрсөн жилүүдэд тархсан цар тахал зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий дахинаа хүнс үйлдвэрлэл ямар үнэ цэнтэй чухал салбар болохыг ойлгууллаа. Цөөн жилийн дотор олон олон үйлдвэрлэгч хаалгаа барьж байхад хүнсний үйлдвэрлэлийн салбар л өдөр шөнө, өглөө оройгүй ажиллаж, та бидний хэрэглээг тасралтгүй хангаж ажилласан. Хүнс гэдэг хүний тасралтгүй хэрэглээ бөгөөд үйлдвэрлэл явуулахад маш их хариуцлага шаарддаг салбарын нэг болохыг бүгд хүлээн зөвшөөрөх болсон.

Хэдийгээр нарийн боовны үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд ерөнхийдөө адил боловч бүтээгдэхүүн бүрийн орц найрлага, технологи, үйлчилгээнээс хамаарч өөр өөрийн ялгарах амттай байдаг. Харин “Алиман сар”-ынхан үйл ажиллагаа явуулсан арав гаруй жилийн хугацаандаа өөрийн гэсэн амт, чанар бүхий брэндийг бүтээж, байнгын хэрэглэгчидтэй болж чаджээ. Нийгэм хөгжихийн хэрээр кофе шоп, түргэн хоолны сүлжээ олноор байгуулагдаж, үүнийг даган төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хурдацтай нэмэгдэж, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж байна. Өрсөлдөөн ингэж ширүүссэн ч хэрэглэгчид “Алиман сар” -аас татгалзаагүйн нууц бол тус компанийн нэрийн хуудас болсон шар тост “Билигт” хэвийн боов болон арав гаруй нэр төрлийн амттан байнгын хэрэглээ нь болж чадсантай холбоотой. Өнгөрсөн арван жилийн туршид олон талын хөгжүүлэлт хийж буй ч тэд өөрсдийн өвөрмөц орц, жороо огт өөрчлөөгүй учраас  хэрэглэгчдээ “уяж” чаджээ. Тиймээс ч “Билигт” хэвийн боовныхоо орц найрлагад илүүтэй анхаарч, үндсэн түүхий эдийг эрүүл, химийн орцгүй жороор гарган авч хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог. Энэ зорилго нь тэднийг хэрэглэгчдийн итгэлийг улам бүр батжуулах гол хүчин зүйл болсон байна. Тиймээс ч үйлдвэрлэгчдийн зүгээс ирэх хорь, гучин жилд ч бүтээгдэхүүнийх нь эрэлт буурахгүй гэдэгт итгэлтэй байдгаа онцолсон юм.

БИД ГАДНЫН ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ХЭМЭЭН ГОМДОЛЛОХООС ИЛҮҮ ДОТООДЫНХОО НӨӨЦ БОЛОЛЦООГООР ХЭРЭГЛЭГЧДИЙГ ХАНГАН АЖИЛЛАХЫГ ЗОРЬДОГ.  

Бүхий л талх, нарийн боовны үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд бол гурил. Гурилын цавуулаг чанар нь тухайн жилийн ургацын байдлаас шууд хамааралтай байдаг. Хэрэглээгээ дотоодын зах зээлээс бүрэн хангах боломжтой болсон нь үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, өргөжин тэлэх нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Хэдийгээр “Алиман сар” бэйкэр дотоодын хэд хэдэн найдвартай гурилын ханган нийлүүлэгчтэй болсон ч амтлаг бүтээгдэхүүнийхээ ихэнх түүхий эдийг гаднаас авдаг хэвээрээ л байна. Гэтэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас түүхий эдийн үнэ огцом өсөж, эцсийн хэрэглэгчид хүрч буй бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх зайлшгүй шаардлага тэдний өмнө тулгарчээ. Ямар ч бизнес ашигтай байдлаар тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд өсөн дэвждэг. Аль нэг бүтээгдэхүүний үнэ өсөхөд бусдын нь үнэ даган өсөх гэдэг чөлөөт зах зээлийн хууль. “Алиман сар” бэйкэри зах зээлийн энэ хуулийг дагахын оронд, бүтээгдэхүүнийхээ үнийг байж болох хамгийн бага хэмжээнд нэмэгдүүлж, хэрэглэгчдэд ирэх дарамтыг багасгахыг  хичээнэ.

Эрүүл органик хүнс үйлдвэрлэгч тэдний хувьд хэрэглэгчдээ алдаагүй бас нэг шалтгаан бол дараагийн гол түүхий эд болох тос. “Тос нь дотроо хоёр төрөл бөгөөд эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд сайн чанарын тос заавал ашиглах шаардлагатай” хэмээн үүсгэн байгуулагч Н.Дулмаа онцолж дараах байдлаар тайлбарлав. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд сошиал ертөнцөөр бидний хэрэглэж заншсан өөхөн тос шиг муу зүйл гэж үгүй хэмээн ухуулж, улмаар иргэд ч хэрэглээнээсээ хассан. Уламжлалт хэрэглээнийхээ оронд орц найрлага, хаана үйлдвэрлэсэн нь бүрэн тодорхойгүй, бидний хэлж дадсанаар “есийн тос” гэх зэрэг олон төрлийн тосны хэрэглээнд шилжсэн. Харин “Алиман сар” бэйкэрийн хамт олон импортын тосыг бус уламжлалт өөхөн тосоо ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буйгаараа ялгардаг. Энэхүү сонголтоо “Дотоодод үйлдвэрлэж буй тосны эх сурвалж тодорхой, хэрэглэхэд найдвартайгаас гадна боловсруулах, хадгалах хугацаа, чанарт нь бид огт эргэлздэггүй. Гаднын тосыг амталж үзэхэд хэдий гоё ч биед ямар нөлөөтэй эсэх нь ихээхэн эргэлзээ төрүүлдэг” хэмээсэн юм. Монгол шар тос бол органик, хамгийн сайн чанарын тос болох нь өдгөө хүлээн зөвшөөрөгдөж, иргэдийн хэрэглээ ч сэргэх хандлагатай болсон билээ. “Бид импортын тосноос татгалзаж, зөвхөн дотоодын зах зээлээс түүхий эдээ авч байгаа учраас энэ бол дотооддоо үлдээж буй баялаг” гэх Н.Дулмаагийн яриа үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч нэгэн болохыг давхар илтгэнэ. Цар тахлын хүндхэн үед адуу, үхрийн тос боловсруулах дотоодын үйлдвэрүүд үүдээ нээсэн нь “Алиман сар” бэйкэрийн үйлдвэрлэлийн хангамжид эерэг нөлөө үзүүлэх бас нэгэн алхам болсон юм.

Тухайн компанийн өсөлт, бүтээмжид нөлөөлж, үйл ажиллагааг жигд урагшлуулах хүч бол ажилтан, тэдний хичээл зүтгэл. “Алиман сар” бэйкэри анх ажилд орж буй залууст бага цалин олгож, өөрсдийн ашгаа өсгөхөөс илүүтэй хөдөлмөрийн зах зээлд зөв замаар төлөвшсөн боловсон хүчин бэлтгэхийг зорьдог. Зорилгодоо хүрэхийн тулд ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, боломж бололцоог нь бүрэн дайчлах үүднээс сургаж, дадлагажуулах шаардлага мэдээж тулгарна. Иймээс залуучуудыг эхний жилдээ цалинтай суралцуулж, төлөвшүүлдэг нь хамт олны зүгээс талархал хүлээх шийдвэр болж чаджээ. Дээр нь талх нарийн боов зэрэг хүнсний бүтээгдэхүүн бол хүний өдөр тутмын хэрэгцээ учир залуус өөрсдөө л хичээвэл байнгын ажлын байртай байх боломж манай зах зээлд бий.

ХЭРЭГЛЭГЧИД “АЛИМАН САР”-ААС ТАТГАЛЗААГҮЙ НЬ ТЭДНИЙ НЭРИЙН ХУУДАС БОЛСОН ШАР ТОСТОЙ “БИЛИГТ” ХЭВИЙН БООВНООС ҮҮДЭЛТЭЙ. 

Үүнээс гадна Н.Дулмаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ төлөөлөн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” хуулийн төсөлд гар бие оролцон өөрийн санаа бодлыг тусган боловсруулалцаж явна. Энэ талаар тэрбээр “Ажил олгогч, ажилтан гэдэг нэг л зүйлийн хоёр тал. Өөрөөр хэлбэл, нэг зорилгын төлөө урагшилдаг гэсэн үг. Ер нь ямар ч компанийн хувьд хамгийн чухал соёл бол хамт олноороо зөв, ёс зүйтэй ажиллаж бусдад хэрэгтэй зүйлийг хийж бүтээх юм” хэмээн тайлбарлалаа.

Өнөө цагт аливаа бизнесийн байгууллагын ашиг, орлогыг “эзэн, үүсгэн байгуулагч” л авдаг, “хадны мангас” мэт ойлголт үгүй болж “хамтын өсөлт, хамтын амжилт”-ыг ажилтан, ажил олгогч нар бүгд хуваалцахыг эрмэлзэх болсон. Өмнө нь өөрийн ажиллаж, удирдаж явсан байгууллагаас ихээхэн дадал, туршлага хуримтлуулж чадсан тэрбээр “Алиман сар” бэйкэрийг анх байгуулсан 2012 оноос хойш нийгэмд энэ хандлагыг үгүй болгохын төлөө хичээж, хийсэн ажлынхаа үр шимийг бүгд шударгаар хүртэх зарчмыг баримталсаар ирсэн. Тэгээд ч байгууллага удаан хугацаанд тогтмол амжилттай ажиллаж, нийгмийн өсөлт өөрчлөлтөд өөрсдийн хувь нэмрээ оруулахад ажилтны гүйцэтгэх үүрэг, хариуцлага өдрөөс өдөрт нэмэгдэж буй нь ч энэхүү өөрчлөлттэй холбоотой. Улмаар компанийнхаа энэ л соёлыг даган тэдний хэтийн зорилго ч хувьсан өөрчлөгдөж, нийгэмдээ чиглэсэн бодлогыг илүүтэй барих болсон байна.

Хүнс гэдэг хүний байнгын хэрэгцээ учир зах зээл бага, хэрэглэгч хязгаарлагдмал гэх ойлголт энэ салбарт үгүй. Тиймээс ч гадны хүчин зүйлүүдийг шийдэж чадахгүй хэмээн гомдоллохоос илүүтэй дотоодын нөөц бололцоог илүүтэй эрэлхийлэх нь чухал. Өөрсдийн бололцоогоор боловсон хүчнээ сургах зэрэг асуудлуудаа  шийдвэрлэхээр хүчин зүтгэж буй үндэсний үйлдвэрлэгчийн дараагийн арван жил тоологдож эхэллээ. “Билигт” хэвийн боов болон бусад бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн танил болж чадсан тэд дараагийн арвандаа олон шинэлэг бүтээгдэхүүнийг танилцуулахаар төлөвлөсөн. “Алиман сар” бэйкерийн энэхүү хичээл зүтгэлийнх нь илэрхийлэл болсон олон амтлаг бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн байнгын сонголт хэвээр үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

bookzone
Тагууд: madeinmongoliaүндэсний соёлүндэсний үйлдвэрлэл

Санал болгох:

ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
A woman in traditional attire, embodying Үе дамжсан уран шаглаа, sits at a table with a thermos and snacks. Behind her, tapestries depicting horses and other designs fill the space. A mannequin dressed in similar traditional clothing adds to the scene's timeless ambiance.
Үе дамжсан уран шаглаа
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00