BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Урт хар үстэй эмэгтэй орчин үеийн оффис дээр таблет, зүү барин зогсож, цэнхэр, ногоон зүрхний лого бүхий хар цамц өмссөн байна. Түүний ард гурван хамт олон компьютер дээр ажилладаг. Том цонхоор байгалийн гэрэл тусах нь тэдний компанийн шинэлэг эрч хүчийг тусгах тусам гэрэлт оффис нь бизнесийн сүнсээр дүүрэн байдаг. - Business.MN

Шийдвэр гаргалтаа “Луужин”-д даатга

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2023-02-03
  Дижитал шилжилт, Онцлох
1
Share on FacebookShare on Twitter

Бизнесийн орчинд тулгардаг томоохон бэрхшээлийн нэг нь зах зээлийн судалгааг тогтмол авах явдал байдаг. Тухайлбал, бизнес эрхлэгчдэд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж буй хэрэглэгчийн бүлэг болон зах зээлээ судлаж, стратегиа зөв тодорхойлох хэрэгцээ шаардлага үүсдэг. Гэвч судалгааг тогтмол хийхэд нэгдүгээрт дотоод нөөц бололцоо, хүний нөөцийн дутмаг байдал үүсдэг. Хоёрдугаарт, дотооддоо хийж буй судалгаа нь процессын удаашрал ихтэй, итгэх магадлал багатай учраас тухайн судалгаанд тулгуурлан шийдвэр гаргахгүй байх тохиолдол цөөнгүй. Тиймээс зарим компани жилдээ 1-2 удаа судалгааны мэргэшсэн байгууллагад ханддаг. Судалгааны мэргэшсэн байгууллагууд дунджаар 500 хэрэглэгчийн судалгааг 15 сая төгрөгөөр гүйцэтгэж байна. Энэ нь жижиг, дунд бизнесийнхний хувьд санхүүгийн хүндрэл юм. Тэгвэл бизнесийнхний “тогоонд” тулгардаг дээрх бэрхшээлийг боломж болгон харж, хамгийн тохиромжтой бизнес моделийг “Макро Космос” компанийнхан хөгжүүлэн, эхний хувилбараа зах зээлд танилцуулав. Монгол дахь “McKinsey” болох том амбицийг өвөртөлж буй тус компанийнхан таны бизнесийн амжилтыг чиглүүлэх “Луужин” хэмээх судалгааны цогц, онлайн платформыг бий болгожээ.

“Луужин” нь зах зээлийн судалгааг хамгийн үр дүнтэйгээр, хялбархан хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд судалгаа захиалах хэрэгцээтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд www.luujin.mn сайтаар хандан, өөрт хэрэгцээтэй судалгааг маш хялбархан авч, үр дүнгээ real-time харах боломжтой. “Макро Космос” компанийнхан “Судалгаанд оролцогч, захиалагч болон гүйцэтгэгч” хэмээх гурван талыг хамарсан судалгааны суурь платформыг бий болгох зорилготой. Тэд хэн нэгний захиалгаар судалгаа гүйцэтгэж өгөх бус “google-forms/survey-monkey” зэрэг дэлхийд тэргүүлэх судалгааны платформын илүү дэвшингүй, хувилбарыг гаргаж буй гэдгээрээ Монгол Улсын судалгааны зах зээлд шинэ дэвшлийг авчирчээ. Судалгаа бөглөгч нь “Луужин” аппликейшныг гар утсандаа татсанаар судалгаа, санал асуулга, шагналт тэмцээнүүдэд оролцон мөнгөн болон бусад хэлбэрийн урамшууллыг авна. Жишээлбэл, таван асуулттай судалгаа бөглөөд 300-1000 төгрөг, 5 найзаа урьж бүртгүүлээд л 5000 төгрөгийг дансандаа шууд авах боломжтой юм.

Апп хэрэглэгчээс KYC баталгаажуулалт эсвэл Үндэсний дата төв “eMongolia” хандалтаар баталгаажилт хийхийг шаарддаг тул нэг хаягийн цаана баталгаат нэг л хэрэглэгч байх юм.

“Макро Космос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Жангармаа хэлэхдээ, “Одоог хүртэл бид нэг нэгэн рүүгээ онлайн судалгааны линк явуулж, бөглөж өгөхийг ятгах, эсвэл цаасан судалгаа бариад гадуур явах байдлаар судалгааны ажлыг гүйцэтгэсээр байна. Энэ нь процесс ихтэй, үр дүн багатай ажил болдгоос ихэнх менежерүүд судалгаанд суурилж бус мэдрэмжээрээ ажилласан хэвээр байгаа юм. Гэвч өнөөгийн өрсөлдөөнт нийгэмд судалгаа шинжилгээ нь нэг удаад хийгдээд орхигддог төвөгтэй асуудал бус тогтмол хийгдэж, шийдвэр гаргалтыг чиглүүлэх хамгийн чухал зүйл байдаг. Тиймээс хялбар аргаар, богино хугацаанд, өндөр үр дүнтэй зах зээлийн судалгаа хийх боломжийг бүрдүүлэхээр “Луужин” платформын хөгжүүлэлтийг эхэлж, эхний хувилбараа зах зээлд амжилттай танилцууллаа. Бид судалгаа захиалах хэрэгцээтэй хувь хүн, байгууллагын хэрэглээг хялбарчлах үүднээс платформдоо түүврийн тооцоолуур, жишиг загвар зэрэг нэмэлт боломжуудыг тусгаж өгснөөс гадна, төлбөрт панель датаг ашиглах эсвэл үнэ төлбөргүйгээр өөрсдийн сувгаар судалгаагаа авах байдлаар бүх төрлийн судалгааны дата мэдээллээ нэг дор удирдах боломжийг олгосон, цогц платформыг бүтээхийг зорьж байна” гэлээ.

“Луужин” нь зах зээлийн судалгааг хамгийн үр дүнтэйгээр, хялбархан хийх боломжийг бүрдүүлж буй бөгөөд судалгаа захиалах хэрэгцээтэй иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд www.luujin.mn сайтаар хандан, өөрт хэрэгцээтэй судалгааг маш хялбархан авч, үр дүнгээ real-time харах боломжтой.

Тодруулж хэлэхэд, апп хэрэглэгчээс KYC баталгаажуулалт эсвэл Үндэсний дата төв “eMongolia” хандалтаар баталгаажилт хийхийг шаарддаг тул нэг хаягийн цаана баталгаат нэг хэрэглэгч байх юм. Мөн судалгаанд оролцогчдыг үнэн зөв хариулсан эсэхийг “Шалгах асуулт”-ын зарчмаар хянадаг бөгөөд үнэн зөв бөглөсөн бол судалгаанд оролцогч шагналаа авч, буруу бөглөсөн бол дахин бөглөх байдлаар зохицуулалтыг хийдэг. “Луужин” аппликейшн нь “Таны санал бодол, эерэг өөрчлөлтийн эхлэл” гэсэн уриатай бөгөөд судалгаа бөглөснөөр тухайн нэг байгууллага, эсвэл компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү сайжруулахад та хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. “Макро Космос” компанийн Луужин аппликейшн нь хэдийн 20,000 гаруй хэрэглэгчдэд татагдаад буй бөгөөд ирэх онд 100,000 тогтмол хэрэглэгчийн баазыг бүрдүүлэхээр зорьж ажиллаж байна. Мөн хэрэглэгчийн оруулах мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд давхар серверийн системд дата баазаа байршуулж, менежмент талаасаа олон улсын ISO 27001 мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх юм.

bookzone
Тагууд: маркетингтехнологихэрэглэгч

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Gana
Gana
2 жил өмнө

Зүгээр санагдлаа

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00