BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
“ӨВ СОЁЛ”-той цагаан сар

“ӨВ СОЁЛ”-той цагаан сар

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2023-02-06
  Брэндийн түүх, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголчуудын хувьд, уламжлалт баяр болох сар шинийн өдрүүдэд тавгийн идээ, шүүсээ хэрхэн засахаас ирж буй жилийн өнгө тодордог хэмээн бэлгэшээдэг. Иймээс эцгийн гэрээс тооно өргөж, гал голомтоо бадраасан гэр бүл болгон тавгийн идээгээ засаж, шинэлдэг ёс бий. Гэвч сүүлийн үед залуу гэр бүлүүд цагаан сарын баярт төдийлөн ач холбогдол өгөхөө больж, тавгийн идээ бэлдэхгүй өнгөрөөдөг болов. Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр мартагдаж, алдагдаж буй энэхүү өв соёлоо сурталчлан түгээх, таниулах зорилгоор “Талх Чихэр” ХК нь залуу гэр бүлд зориулан “Түмэн насан” брэндийн “Өв соёл” хэвийн боовыг 2021 оноос хойш үйлдвэрлэж байна. Залуу гэр бүлд зориулсан учраас өвгөдөөс эрхэмлэн ирсэн гал голомтыг бэлгэдэн, гурван хөлт тулгыг төгсөшгүй үргэлжлэхийн бэлгэдэл түмэн насан хээтэй хослуулан урлажээ. Хэвийн боов нь монголын уламжлалт бүтээгдэхүүний нэг учраас тодорхой орц технологийн дагуу үйлдвэрлэдэг. Энэ ч утгаараа “Талх Чихэр” ХК Итали улсын CEPI компаниас 500 тн гурил вакум орчинд хадгалах, дамжуулах зориулалт бүхий иж бүрэн системээр бүтээгдэхүүний түүхий эдийг битүү вакум орчинд дамжуулан хүргэдэг. Гурил хадгалах, дамжуулах автомат CEPI-ээс ирсэн гурил силосоор дамжин зуурах төхөөрөмж рүү ордог. Амттай, чанартай, онцгой хэвийн боов хийхэд бэмбээ (хэвийн боовны гурил нухах) хамгийн чухал. Иймээс “Талх Чихэр” ХК ажилчдынхаа ариун цэврийг онцгой анхаарч, бэмбээ сайтар нухсаны дараа шар тосоор өнгөлөн амрааж, хэв даран тусгай урсгал шугамаар пийшинд оруулж, цэвэр шар тосонд чанадаг байна. Ийнхүү шугамаар гарч ирсэн хэвийн боов 30-40 минут хөргөх конвериор урсан, савлагддаг.

“Талх Чихэр” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан ерөнхий менежер Ч.Энхтуяа

Энэ тухайд, “Талх Чихэр” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан ерөнхий менежер Ч.Энхтуяа, “Уламжлалт хэвийн боов 400-600 гр жинтэй байдаг. Харин “Өв соёл” хэвийн боов харьцангуй жижиг буюу 250 гр юм. Залуу гэр бүлүүддээ зориулан анх удаагаа ийм хэмжээгээр үйлдвэрлэсэн. Мөн “Талх Чихэр” ХК-ийнхан “АТАР”, “ТҮМЭН НАСАН”, “ЯЗГУУР” гэсэн гурван брэндийн дөрвөн төрлийн хэмжээтэй, зүсэлттэй болон уламжлалт хэвийн боовыг хийж байна. “АТАР” брэндийн хэвийн боовыг бид уламжлалт орц найрлагаар 400 гр хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг бол “ТҮМЭН НАСАН” брэндийн хэвийн боовыг төрийн хүндэтгэл, настан буурлын сар шинийн тавгийн идээнд зориулан 400 гр, 600 гр, 1300 гр гэсэн гурван төрлийн хэмжээтэйгээр төгсөшгүй үргэлжлэхийн бэлгэдэл түмэн насан хээгээр хэвлэн, хийж байгаа” хэмээв.

Уламжлалт хэвийн боов 400-600 гр жинтэй байдаг. Харин “Өв соёл” хэвийн боов харьцангуй жижиг буюу 250 гр юм. Залуу гэр бүлүүддээ зориулан анх удаагаа ийм

хэмжээгээр үйлдвэрлэсэн.

 

Угсаа гарал, язгуур үндсээ мэдэх нь улс гүрэн өнө мөнхөд оршихуйн дархлаа юм. Тиймээс “Талх Чихэр” ХК-ийнхан хэвийн боовны хээ угалз, өнгө үзэмж, амт чанарт анхааран, олон төрлөөр урлаж буй. Энэ жилийн хувьд, тэд өнөд оршихуйн бэлгэдэл болгон гэрийн тооно болон ханан хээтэй “ЯЗГУУР” брэндийн зүсэлттэй хэвийн боовыг 400 гр гэсэн уламжлалт хэмжээтэйгээр шинээр худалдаанд гаргаж, захиалга авч эхэлжээ. “Талх Чихэр” ХК-ийн “Атар” брэндийн хэвийн боовыг улаан буудайн дээд гурилыг ургамлын шимт чанар шингэсэн шар тосоор багсарч, уламжлалт технологийн дагуу хийдэг. Харин “Түмэн насан” брэндийн хэвийн боовыг хийхдээ ширхэгтэй дээд гурил,  өрөмтэй холин багсарч, цэвэр монгол шар тосонд чанадаг билээ. “Өв соёл” хэвийн боов ч мөн адил “Түмэн насан” брэндийн орц найрлагаар хийгддэг байна. Уг брэндийн хэвийн боов нь бусдаасаа сав баглаа боодол, савлагааны хувьд онцгой ялгардаг. Тухайлбал, хэвийн боов бүрийг тусдаа уутанд савладаг бөгөөд энэ нь тээвэрлэлтийн явцад хоорондоо үрэгдэх, цуурах, хагарах эрсдэлийг бууруулж өгдөг байна. Мөн баярын дараа хэвийн боовоо тухайн уутандаа хийн, хадгалах зэргээр дахин ашиглах боломжтой байдлаар шийдэж өгчээ. 

“Талх Чихэр” ХК-ийнхан түүхий эд материал хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэлх үйлдвэрлэлийн бүх шат дамжлагадаа, Чанарын менежментийн тогтолцоо MNS /ISO 9001:2016 стандарт/, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 22000:2018 стандартыг салбартаа анх удаа нэвтрүүлжээ. Тэд ашиг, орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд ач холбогдол өгч, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэвшсэн байна. Энэ хүрээндээ компанийн төв болон үйлдвэрийн гэсэн хоёр лабораторид хэвийн боовны орц найрлагад орж байгаа түүхий эдэд химийн болон микро биологийн шинжилгээ хийж, өдөр бүр бүтээгдэхүүний дээжээс сорьц аван шинжилдэг нь хэрэглэгчдийн гарт эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хүргэхэд онцгой анхаарч буйг илтгэнэ. Мөн зөвхөн хүнсний аюулгүй байдлаас гадна ажилчдад аюулгүй, таатай ажлын байр бий болгох нь чухал. Иймээс өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS /ISO45001:2018/ стандартыг  хэвшүүлэн ажиллаж буй.

“Талх Чихэр” ХК 1984 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан, одоогоор 39 жил хэрэглэгчдэдээ өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг хүргэж байгаа билээ. “Эрүүл хүнс-Таны сонголт” уриан дор тус компани талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх зургаа, нарийн боов үйлдвэрлэлийн дөрөв, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг шугамтай, жигнэмэг, чихрийн шугам бүхий “Томбат” ХХК, бялуу, бэйкери төрлийн нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хотол” бялууны үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

bookzone
Тагууд: маркетингүйлдвэрлэлхэрэглэгч

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00