BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр Visa кредит карт солилцож буй хоёр гарыг ойрын зураг. Алтан бөгжтэй нэг гар нь бизнес эрхлэгч болон үйлчлүүлэгч хоёрын хоорондох бизнесийн гүйлгээг бэлэгддэг картыг гардуулж байна. Карт нь картын дугаар, хүчинтэй байх хугацаа, "КАРТ ЭЗЭМШИГЧИЙН НЭР. - Business.MN

Банкны нууц кодыг кассын ажилтан хийх нь ямар эрсдэлтэй вэ?

Japan Guide   Japan Guide
2023-02-13
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Монголын дэлгүүр супермаркет болон ресторан зоогийн газрын кассан дээр нийтлэг тохиолддог үзэгдлийн нэг бол банкны кодыг дэлгүүр, супермаркет болон ресторан зоогийн газрын кассын ажилтнууд хийдэг асуудал юм. Ялангуяа дэлгүүр, супермаркетад бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийгээд тооцоо хийх үед кассын ажилтан нь “Код нь хэд вэ?” гэж загнах шахуу асууж лавладаг. Зарим хүмүүс банкны нууц кодоо ямар нэг юм бодолгүй шууд хэлж байгаа харагддаг. Дэлгүүр, супермаркетын кассын ажилтан тухайн үйлчлүүлэгчийн өмнөөс хэдэн товч дараад л тооцооны баримтыг банкны карттай буцаан өгдөг.

Монголчууд бид ч сүүлдээ иймэрхүү үзэгдэлд дасал болж, банкны картын нууц кодоо олон хүмүүсийн өмнө шууд хэлдэг болчихсон. Дэлгүүр, супермаркетын ажилтнууд  зочин үйлчлүүлэгчийн хувь хүний нууц болон мэдээллийн аюулгүй байдалд халдаж буйгаа төдийлөн мэддэггүй бололтой. Жишээлбэл, тооцоогоо хийж буй хүний ард эвгүй нэг нөхөр зогсож байгаад банкны кодыг сонсож мэдээд араас нь гарч, банкны картыг булааж авах эрсдэл өндөр! Иймэрхүү аюул эрсдэл байгаа гэдгийг дэлгүүр, супермаркетын удирдлагууд болон ажилтнууд онцгойлон анхаарах ёстой! Өөр нэг анхаарах зүйл гэвэл зочин үйлчлүүлэгч банкны нууц кодоо  хийх үед нь дэлгүүр супермаркетын кассын ажилтнууд хараад зогсож байдаг. Ийм тохиолдолд  аль болох өөр тийш харцаа шилжүүлж, нууц кодыг нь харахаас татгалзах нь зүйтэй.

Хувь хүний нууцад хамаагүй халдаж болохгүй гэдгийг дэлгүүр, супермаркетын менежерүүд нь сайтар зааж сургах нь зүйтэй болов уу! Хэрэв танай дэлгүүр супермаркетаар үйлчлүүлээд гарсан нэг зочин банкны картаа дээрэмдүүлсэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ? Мэдээж зочин үйлчлүүлэгчийн банкны кодыг олон хүний өмнө асуусан кассын ажилтан болон дэлгүүр супермаркет хариуцлага хүлээнэ гэсэн үг.

Японд хувь хүний нууц өндөр хэмжээнд хамгаалагдсан байдаг. Японы дэлгүүр, супермаркетууд зочин үйлчлүүлэгчийн банкны нууц кодыг асууж лавлаад, зочны өмнөөс нууц кодыг нь хийх үйлдэл гаргавал цагдаа, шүүхэд дуудагдана. Хувь хүний нууцад халдсан гэсэн асуудал үүснэ. Японд хэн нэгэн хүний утасны дугаарыг танихгүй хүнд дур мэдэн өгдөггүй! Тухайн хүнээс нь утасны дугаарыг ийм хүнд зааж өгч болох эсэхийг заавал лавлаад дараа нь өгдөг. Энэ нь хариуцлагын системтэй холбоотой.

Тэгэхээр дэлгүүр, супермаркетын ажилтнууд болон үйлчлүүлж байгаа зочин худалдан авагч нарын аль аль нь хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн үг юм. Та зарим тохиолдолд дэлгүүр супермаркетын кассын ажилтнуудад шаардлага тавьж банкны нууц кодоо өөрөө хийж хэвших хэрэгтэй. Та ч мөн хариуцлагатай байх хэрэгтэй юм.

Эх сурвалж: japanguide.mn 

9905-7125, 9110-6861, 8010-3508

contact@japanguide.mn

bookzone
Тагууд: харилцагчхарилцагчийн үйлчилгээхэрэглэгчэрх зүй

Санал болгох:

Борлуулалтын туршлага таныг дараагийн түвшинд аваачна
Борлуулалтын туршлага таныг дараагийн түвшинд аваачна (№277)
Цэнхэр костюмтай эр подкаст бичлэгийн үеэр мэргэжлийн харилцааны талаар ярьж байна. Дэлгэцийн зүүн доод хэсэгт "Personal MBA Nº3" болон "Business Podcast" гарч ирнэ. Тэр гэрлийн туузаар тодруулсан бараан дэвсгэр дээр суугаад гараараа дохио өгдөг. - Business.MN
Маркетингийг хэрхэн сонирхолтойгоор хийх вэ? (№271)
Japan Guide

Japan Guide

japanguide.mn нь Монгол, Япон улсын соёл, нийгэм, олон талт боломжуудыг хоёр талд таниулах, солилцох гүүр болих зорилготой үүсгэн байгуулагдсан.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00