BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нэг хүн зөөврийн компьютер дээрээ дэвтэр, харандаа барин бичдэг бөгөөд энэ нь магадгүй дараагийн бизнесээ тоймлон харуулах болно. Данте Алигеригийн "Инферно" номын хуулбар зүүн талын ширээн дээр хэвтэж байна. Навчны сүүдэр нь энтрепренерийн гар, ширээн дээр хэв маягийг бий болгодог. - Business.MN

Хиймэл оюуны эринд хүн байхын тулд дараах чадваруудад суралц

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2023-02-28
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн зуны Colorado State Fair арга хэмжээний тэргүүн байрыг хиймэл оюунаар бүтээсэн зураг эзлэв. Тэрхүү зураг надад дуурийн театрын тайзны ар талаас харж байгаа мэт санагдсан. Гурван дуучин, тэдний цаадах ойлгомжгүй том цагариг, хэлбэр дүрсүүд нь үзэгч ч юм шиг, үгүй ч юм шиг, тэрхүү гурван дуучны дуулж буй газар нь “Бөгжний эзэн” киноных мэт санагдана.

Эл бүтээлийг анх харахад гайхалтай ч хэдэн хормын дараа нэг л амьгүй мэт санагдана.

“Уг зургийг сонирхохоор урд нь хэсэг зогссоны эцэст түүнтэй сэтгэлийн гүнээсээ холбогдох гэсэн оролдлого маань бүтэлгүйтсэн. Зургийг улам гүнзгий судалж эхлэхэд тийм зүйл болсон юм. Тиймээс би уг зурагтай холбогдох бус харин ч хөндийрч эхэлсэн” гэж технологи, урлагийн талаарх цахим товхимол гаргадаг Л.М.Сакасас бичжээ.   

Хиймэл оюуны бүтээсэн зураг, шүлгээс ихэнх хүн яг ийм зүйлийг буюу сонирхолгүй, тодорхойгүй байдлыг олж мэдэрдэг. Хүмүүнлэг утга учир тэдгээрт байдаггүй. Тухайн хүний тэмүүлэл, зовлон, хүсэл, хувь хүнд гүнзгий ул мөрөө үлдээсэн дурсамж зэрэг дутагддаг. Мөн хүний бүтээлч байдлыг харуулсан аливаа сод бүтээлийн амин зүрх болсон төсөөлөл, саруул ухаан, зовнил, баяр хөөр ийм бүтээлд байдаггүй.

Айсуй хиймэл оюуны эрин нь бодит байдал дээр ийм байх магадлалтайг дээрх санаанууд илэрхийлж байна. Оюуны олон хөдөлмөрийг хөнгөвчлөх, аутсорсинг хийх олон гайхалтай хэрэглүүрээр хиймэл оюун хүмүүсийг хангаж чадна. Үүний хажуугаар зөвхөн хүнд л байдаг ур чадвар, авьяасаа улам сайжруулж, төгс болгохыг хиймэл оюун биднээс хүссэн хүсээгүй шаардах болно.

Хиймэл оюуны тухайд хамгийн чухал нь юу хийж чадахгүй вэ гэдгээ харуулж байгаа нь бөгөөд ингэснээр хүмүүс бид хэн болох, юу хийж чадахыг илүү тодоор илрүүлэн гаргаж ирж байгаа юм.

Хиймэл оюун хүчээ авах дэлхийд амьдрахаар зэхэж буй их сургуулийн оюутан та өөрөөсөө “Машинаар орлуулж болохгүй, намайг хүн гэж ялгаруулах ур чадварыг ямар хичээл өгөх вэ?” гэж асуух хэрэгтэй. Өвөрмөц биш, шугаман, ерөнхийлөх байдлаар сэтгэдэг буюу хиймэл оюун таныг “бут ниргэх” чиглэлийн хичээлд суухаас шууд татгалзах хэрэгтэй. Харин шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг зөвхөн хүнд л байх ур чадварыг хөгжүүлж өгөх хичээлийг сонгосон нь зүйтэй юм. Тэдгээр ур чадвар бол:

Хувь хүний ялгаатай үзэл бодол. Компанийн танилцуулга, маркетингийн материал эсвэл судалгааны сэтгүүлд ажиглагддаг өвөрмөц бус, хүнд сурталтай гэмээр бичлэгийн хэв маягаар хиймэл оюун ихэвчлэн бичдэг. Жорж Орвелл, Жоан Дидион, Том Вольф, Жэймс Болдвин нарынх шиг өвөрмөц үзэл бодолтой болохыг хичээх ёстой тул эрс ялгаатай, хэт содон гэмээр үзэл бодлыг бий болгож, хөгжүүлэх ангийг оюутан та сонгох ёстой юм.

Танилцуулга хийх чадвар. “Мэдээллийн технологийн өмнөх үе нь интровертүүдэд талтай байсан бол шинэ хиймэл оюуны бот нь экстровертүүдэд илүү таатай хандах шинжтэй. “Тэдний нэг” бус харин илүү гэдгээ хүмүүс цаг үргэлж харуулж байх шаардлагатай болно. Сайн бичих, сайн илтгэл тавих, үзэгчидтэй холбогдох, хөгжилтэй бөгөөд үр дүнтэй бүтээлч уулзалт зохион байгуулах нь хиймэл оюуны хийж чадах ур чадвар огт биш” гэж Жорж Мэйсоны их сургуулийн эдийн засагч Тайлер Ковэн бичжээ.

Хүүхэд мэт бүтээлч байх авьяас. “GPT-3 зэрэг системтэй удаан ажиллаад ирэхээр улиг болсон уйтгартай байдлаас бүр ямар ч утга учиргүй болж хувирахыг нь анзаарна. Гэтэл хүүхдүүд яаж ийгээд л илэрхий болон галзуу солиотой зүйлсийн хоорондох сонирхолтой цэгийг олж чаддаг” хэмээн хүүхдийн сэтгэхүйг судалж алдаршсан Алисон Гопник өгүүлэв. Хүүхдүүд өгөгдлийг зөвхөн дуурайх, идэвхгүй шингээж авдаг бус харин эрэн хайж, бүтээлч онол, төсөөллийн санааг бий болгох замаар дэлхийг судалдаг аж. Кодчлол, уран зургийн гээд юу ч байсан гэсэн бүтээлч занг тань илрүүлэн гаргах, төсөөллийн ур чадварыг сайжруулж, нэмэгдүүлэхэд туслах хичээлийг сонгон суралцаарай.

Ертөнцийг үзэх этгээд үзэл. Хиймэл оюун нь зөвхөн текст үйлдвэрлэдэг машин биш бөгөөд дараа нь бичигдэх үгийг таахдаа үнэхээр сайн. Тиймээс та тааварлашгүй, уламжлалт бус аргаар сэтгэдэг байхыг хичээх хэрэгтэй. Эрт дээр цагийн, ер бусын хүмүүс, огт мэдэхгүй улсын ертөнцийг үзэх үзлээр, тухайлбал Эпикурианизм, Стойцизм, Томизм, Таоизмаар өөрийгөө цэнэглэ.

Нигүүлсэл. Хүмүүсийн нийтлэг зан характерыг загварчилж ойлгохдоо хиймэл оюун маш сайн. Харин өмнөө байгаа цор ганц хүнийг ойлгохдоо тийм ч сайн биш. Хэрэв та ийм чадварт суралцахыг хүсэж байгаа бол хүмүүнлэгийн чиглэлийн сайн хичээлүүд яг тохирно. Уран зохиол, жүжиг, намтар, түүхийг судалснаар та бусад хүмүүсийн бодолд юу өрнөдгийг мэдэх юм. Хэрэв та бусад хүний бодол, сэтгэхүйг гадарлаж чадах юм бол ямар ч хүнийг ялгаж, онцлолгүйгээр асар их мэдээлэл цуглуулсан машинаас ч илүү үнэ цэнтэй ур чадвартай болно гэсэн үг.

Нөхцөл байдлыг ухамсарлах. Ийм ур чадварыг эзэмшсэн хүн ямар ч орчин нөхцөлд орсон түүнийгээ мэдэрч, ойлгож чаддаг. Хэзээ нь дүрэм журмыг дагах, хэзээ нь дагахгүй байх вэ, үйл явдлын өрнөлийг мэдрэх, хэзээ нь мэдрэмждээ, хэзээ нь ухаандаа захирагдах, ямар үед хурдан хөдлөх, буруутахааргүй ямар шийдвэр гаргах зэрэг онцгой мэдрэмж тухайн хүнд байдаг. Ийм мэдрэмж нь туршлага, түүхийн мэдлэг, тодорхойгүй үед даруу байх, олон юм үзсэн, сонирхолтой амьдралыг туулснаас ургаж бий болдог. Энэ бол биед төдийгүй тархинд оршдог мэдлэг юм.

Хамгийн шилдэг багш өөртөө заадаг. Миний хувьд хамгийн шилдэгт тооцогдох багш нараа бодохоор тэдний намтар нь бус харин хэн байсан нь илүү тод дурсагддаг. Нийгмийн эсвэл байгалийн ухааны хичээлийн аль нь байснаас үл хамаарч тэдгээр багш нар маань мэдлэгт дурлахыг өөгшүүлж, хөгжилтэй бөгөөд динамик байдлаар сурагчидтайгаа харилцаж байсан нь сэтгэлд тод үлджээ. Мөн нотолгоог нугаршгүй хамгаалах, алдаагаа хүлээн зөвшөөрөх, сурагч нараар өөрсдөөр нь нээлт хийхэд хөтлөх зэрэг сэтгэлгээний онцлог шинжийг тэд бидэнд суулгаж өгсөн юм. Тэдгээр багш нараа биширч, тэдэн шиг болохыг хүсэж байснаа санаж байна. Чухам ийм мэдлэгийг хүмүүс бид ботоос хэзээ  ч авч чадахгүй билээ.

Хиймэл оюун хүчээ авах эринээс би нэг л зүйлийг хүснэ: хүмүүсийг улам ухаалаг, шинэлэг болоход нь туслах хүмүүнлэг мэдлэгийг байдаг л нэг хэрэгцээт мэдлэгээс ялгаж салгаж чадах ухаантай болоход нь туслаасай.

Дэвид Брукс. Nytimes.com

bookzone
Тагууд: өрсөлдөх чадварур чадвархиймэл оюун

Санал болгох:

A dark speech bubble is centered against a gradient background transitioning from light pink and orange on the left to deep purple on the right. The bubble is empty, suggesting communication or conversation.
Хиймэл оюуныг юу хязгаарлаж байна вэ?
A hand holding a remote control points towards a large screen, suggesting the versatility of Ухаалаг ТВ, displaying multiple channels with different blurred images in a grid pattern, offering a variety of viewing options.
Ухаалаг ТВ таныг хэрхэн тагнадаг вэ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00