BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр костюм, цагаан цамц өмссөн бизнесийн энтрепренер гар, бичиг баримттай ширээний ард сууж байна. Ширээн дээр хоёр жижиг туг байна. Тэр шууд камер руу хараад зургаа авахуулж байгаа бололтой. Түүний ард компанийнх нь амжилтыг илтгэх ном, гоёл чимэглэлийн зүйлс бүхий тавиурууд байдаг. - Business.MN

“Смарт Ложик” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Анхбаяр

Б.Анхбаяр: Харилцагчдынхаа бизнес мөрөөдлийг биелүүлэхэд тусалдаг

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2023-03-13
  Дижитал шилжилт, Онцлох
1
Share on FacebookShare on Twitter

Дотоодын технологийн салбарт анхдагчдын нэг төдийгүй хамгийн амжилттай тогтож чадсан “Смарт Ложик” ХХК-ийг онцолж байна. Тэд 3000 гаруй байгууллагад цогц системийг амжилттай нэвтрүүлэв. Тус компанийн статистик баримт, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ, технологийн шийдлүүдийг харвал, уншигч та  “Алтан таван хошуу” өгөх нь эргэлзээгүй.

-“Смарт Ложик” ХХК-ийн түүхээс та хуваалцахгүй юу?

-Манай компани 2014 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үед ERP систем буюу бизнесийн байгууллагад зориулсан цогц програм монголд дөнгөж хөгжиж эхэлж байсан. Дэлхий нийтэд бол 1960 оноос хойш хөгжөөд, одоо дөрөв дэх үе дээрээ явж буй. Миний хувьд мэдээллийн технологийн чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай байсан учир энэ бизнесийнхээ орон зай, хэрэгцээг хэдийн олоод харчихсан байлаа. Хамгийн анх “Core ERP” буюу Financial Accounting, HCM, CRM, SCM гэх мэт бүхий л байгууллагад ашиглагддаг үндсэн суурь системүүдийг хөгжүүлэх алсын хараатайгаар эхэлж билээ. Одоог хүртэл энэ зорилгодоо үнэнчээр зүтгэж, алхам алхмаар урагшилсаар байна. Мөн зөвхөн тухайн салбарт зориулсан системүүдийг ч бас хөгжүүлж байна.

-Яагаад технологийн салбарт хүч сорих болов?

-Компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьд, мэдээлэл технологи, программ хөгжүүлэлтийн чиглэлээр ажлын гараагаа эхэлж, энэ салбарт 10 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай хүмүүс. Тиймээс ч илүү мэргэжлийн байж, зах зээлд ERP цогц системийн шийдлийг бий болгож, байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах дэд системүүдийг хөгжүүлсээр байна.

-Компаниа байгуулахад хамгийн хүндрэлтэй зүйл юу байв?

-Технологийн компанийн хувьд хамгийн чухал зүйл бол хүний нөөц. Багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах хүртэл эхний хэдэн жил компанийн санхүүгийн нөхцөл байдал амаргүй байв. Санхүүгийн өндөр сахилга баттай байж, нөөцөө зөв хуваарилан ажиллах шаардлагатай тулгарсан. Тэр үед харилцагч олж, тэдгээрт санал болгон, системээ хэрэглүүлж үзэх л хамгийн чухал байлаа. Эхний харилцагчдийг олох амаргүй байв. Чанартай, шинэлэг шийдэл  хийж чадсан учир бүтээгдэхүүнээ борлуулж чадсан. Манай системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн харилцагч байгууллагуудын санал хүсэлтийг цаг алдалгүй сонсож, багаараа тэр асуудлыг хурдан хугацаанд шийдэж, системээ тасралтгүй сайжруулсаар өнөөг хүрлээ.

-Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн олсон бэ?

-Үүсгэн байгуулагч өөрөөсөө анхны 100 сая төгрөг хөрөнгө оруулаад эхэлсэн. Анхны бүтээгдэхүүн маань амжилттай болж, дараа дараачийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн нөөцийг бий болгосон. Бүтээгдэхүүнийхээ орлогоор дараагийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж, бага багаар ахисаар өнөөдрийг хүрлээ. Бидэнд итгэж, байгууллагынхаа үйл ажиллагааг автоматжуулах алхам хийсэн харилцагч байгууллагууд маань л манай компанид урагшлах, хөгжин дэвших боломжийг олгосон гэж боддог.

-Компани анх байгуулагдсан цаг үетэйгээ харьцуулахад хэр тэлсэн бэ?

-Анх 3-уулаа эхэлж байсан цаг үеэ бодвол, одоогоор бид 70 гаруй ажилтантай, 3000 гаруй харилцагч байгууллагатай компани болжээ. Энэ статистик тоо нь манай компанийн зах зээлд анх танилцуулсан үйл ажиллагааг автоматжуулах ERP цогц шийдэл нь үнэхээр цаг үеэ олсон сонголт гэдгийг харуулж байгаа.

-Танай компани өнгөрсөн есөн жилийн хугацаанд хэд орчим шинэ систем нэвтрүүлсэн бэ. Үүнээс онцлох систем нь юу байна?

-Есөн жилийн хугацаанд нийтдээ 60 гаруй дэд системийг зах зээлд нэвтрүүлжээ. Үүнээс Smart Accounting буюу санхүүгийн ахисан түвшний системийг онцолж хэлж болох юм. Тус систем нь Монгол Улсад дагаж мөрдөж буй нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,  Монгол Улсын татварын тухай хууль, Олон улсын Нягтлан бодох бүртгэлийн стандартууд, Нийслэлийн татварын алба, санхүүгийн мөрдөх ёстой дүрмүүдийг стандартын дагуу байнгын шинэчлэн, холболтуудыг хийдэг. Ингэснээр байгууллагуудын санхүү хариуцсан нягтлангуудын  ажлыг илүү хялбарчилж байгаа юм. Мөн НББ үйл ажиллагааг автоматжуулахаас гадна санхүүгийн удирдлагыг байгууллагын удирдлагуудад хялбар болгох боломжийг олгож байгаа юм.

-”Смарт Ложик” ХХК нь цаашдаа өөрсдийн амбицыг юу гэж харж байгаа вэ?

-Бид дэлхийн түвшний программ хангамж, IT сургалт, зөвлөх үйлчилгээний компани болохын тулд хөгжүүлж буй системдээ өдөр бүр шинэчлэл хийдэг. Тухайлбал, сүүлийн үеийн технологийн чиг хандлага болсон RPA, Cloud Computing, Blockchain, Speech recognition зэрэг технологийг ERP системдээ нэмж, шинэ боломжийг бий болгосоор байна. Гэхдээ бидний эцсийн зорилго бол  харилцагчдынхаа бизнес мөрөөдлийг биелүүлэхэд туслах явдал юм.

“Смарт Ложик” ХХК-ийн хамт олон

-Өдөр тутмын үйл ажиллагаагаа ямар арга барилаар явуулдаг вэ?

-Өдөр бүр багаараа ярилцан, стратегийн зорилго руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг. Бид дараах 5 үнэт зүйлсийг баримтлан ажиллаж байна. 

Шударга ёс зүйтэй- Бид аливаад хуулийн дагуу, шударга зан чанарыг эрхэмлэн мэргэжлийн ёс зүйтэйгээр  ажиллана.   

bookzone

Инновацыг хөгжүүлэх- Бидний бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажиллах орчин гэх мэт бүх зүйлд инновац шингэсэн байна.

Багийн ажиллагаа- Бид багаар ажиллаж хамгийн өндөр гүйцэтгэлтэй, хурдтай, чанартай бусдаас илүү хурдан урагшлах болно. Хамтдаа хүчтэй. 

Мэргэшсэн өндөр чадавх- Бидний бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад бүх зүйлсээс мэргэжлийн гэсэн үнэр үнэртэнэ.

Харилцагч болон ажилтнуудаа халамжлах- Биднийг сонгосон харилцагч нараа халамжилдаг байна. Үнэ цэнийг бүтээж байгаа ажилтнуудаа халамжилдаг байна.

-Танайхтай ижил бүтээгдэхүүн, үйлчилгээ компани хэд байгаа вэ, зах зээлийн өрсөлдөөн ихтэй юү?

-Гадаадад ERP систем хөгжүүлдэг маш олон компани бий. Энэ чиглэлийн компани Монголд харьцангуй цөөн. Гэхдээ шинэ шийдлийг танилцуулан, хүч түрэн тус зах зээлийн “хаалгыг тогшиж” буй компаниудыг үгүйсгэж болохгүй. Тэд ч мөн салбарынхаа нэг хэсэг нь. Бидний бусдаас ялгарах хамгийн гол давуу тал нь бид ганцхан систем санал болгодоггүй, байгууллагад зориулсан борлуулалт, санхүү, хүний нөөцийн системүүдийг хооронд нь холбож, нэгдсэн байдлаар дата анализ хийх боломжийг харилцагчдад санал болгодог.

-Технологийн салбарын цаашдын чиг хандлага ямар байгаа вэ. Манай дотоодын компаниуд ямар түвшинд байна вэ?

-ERP бүтээгдэхүүний түвшинг ярьвал дэлхийн чиг хандлагаас 10 жилийн хоцрогдолтой гэж хэлэхэд болно. Мэргэшсэн чадвартай хүний нөөц болон ашиглаж байгаа технологийн хувьд дутаад байх зүйлгүй болж байгаа. Гэхдээ дотоодын компаниуд харьцангуй хурдастайгаар өсөж RPA, Cloud, AI – технологи руу шилжиж байна.

-Анх бол зөвхөн худалдааны салбарт зориулсан систем хөгжүүлсэн гэж ярьлаа. Одоо үйл ажиллагаагаа өргөтгөн ямар салбаруудад явуулж байна вэ?

-Бид хамгийн анх ихэвчлэн худалдааны салбарт зориулсан санхүүгийн болон борлуулалт түгээлтийн системийг санал болгож байлаа. Smart Distribution ERP- Борлуулалт түгээлтийн цогц систем, Smart Retail ERP- Дэлгүүрийн цогц систем, Smart Hotel ERP- Зочид буудлын цогц систем, Smart Restaurant ERP- Рестораны цогц систем, Smart Pharmacy ERP-Эмийн сангийн зэрэг үйл ажиллагааг автоматжуулах цогц таван системийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд санал болгож байна. Одоогоор 3000 гаруй харилцагч байгууллага, 15 мянга гаруй хэрэглэгч бидний системийг өдөр бүр ажилдаа ашиглаж байна.

-Танай компани нийгэмд ямар үнэ цэн бүтээж байгаа вэ?

-Бизнесийн байгууллагыг хурдтай, өсөлттэй ажиллахад манай программ хангамжийн оролцоо багагүй бий. Мөн харилцагч бизнесийн байгууллагуудын ажилтнуудын мэдээллийг технологи, програм хангамжийн талаарх мэдлэгийг сайжруулж хөгжүүлэхэд оролцдог. Олон олон бизнесийн байгууллагууд программ хангамжийн тусламжтай хурдтай ажиллаж өсөлт үзүүлэхэд тухайн салбарыг хөгжүүлэхээс гадна улсын эдийн засагт өсөлт үзүүлдэг. Энэхүү үр дүн бол бидний бүтээж буй үнэ цэн юм.

-Зөвхөн танай компаниас авч болох бүтээгдэхүүн үйлчилгээ юу вэ?

-Зөвхөн манай компаниас гэвэл “Smart ERP цогц шийдэл” үйлчилгээг авч болно. Энэхүү үйлчилгээ нь мэргэжлийн чадварлаг багаар зөвлөх үйлчилгээ авч, тухайн байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусална. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс сервер түрээсийн үйлчилгээг харилцагч байгууллагад санал болгодог.  Smart ERP-н дэд системүүдийн мэдлэг авах, чадвар суулгах сургалт, шалгалт өгч гэрчилгээ авах боломжтой. Мөн тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон бүтээгдэхүүн хөгжүүлж, ERP-тайгаа холбон автоматжуулдаг.

-Харилцагч байгууллагууддаа ямар уян хатан нөхцөлийг санал болгодог вэ?

-Харилцагч байгууллагын санхүүгийн боломжид тулгуурлан төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгодог. Нэвтрүүлэлтийн үйлчилгээний явцад тухайн байгууллагын онцлогт тааруулан шаардлагатай нэмэлт тайлан мэдээ, баримтыг үнэ төлбөргүй хөгжүүлж өгдөг. Систем нэвтрүүлэлтийн үйлчилгээг зөвхөн манай байгууллагаас авахаас гадна хамтарч ажилладаг хамтрагч олон мэргэжлийн санхүүгийн, хүний нөөцийн зөвлөгөө өгдөг компаниас авч болох боломжийг бид олгодог.

Тагууд: Дижитал шилжилттехнологи

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Illustration of a robotic arm interacting with a digital tablet displaying "Industry 4.0." Gears are scattered around the blue-toned workspace, symbolizing technology and automation in modern industry.
Дижитал эдийн засаг Монголыг шинэ торгоны зам руу хөтлөх жим болно
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Axe
Axe
2 жил өмнө

goy edee bojee

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00