BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ханан дээрээ Монголын төрийн далбаа, сүлд бүхий өрөөнд костюм өмссөн хоёр эрэгтэй зогсож байна. Энтрепренер байж магадгүй нэг эр овоолсон цаас барьсаар бие бие рүүгээ харан ширээн дээрх гоёмсог чимэглэсэн хайрцагны өмнө зогсож байна. - Business.MN

Гучин хоёр дахь удаагаа “сэрж” буй Нийгмийн даатгалын тухай хууль

Ж.Батзул   Ж.Батзул
2023-03-13
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Нийгмийн даатгалын тухай хуулийг анх 1994 онд баталж, 1995 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн. Үүнээс хойш 31 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас хамгийн сүүлчийн өөрчлөлтийг нь бид өнгөрсөн оны хоёрдугаар сараас даган мөрдөж байна. Уг нь “хууль унтаж” л байвал сайн хууль болсон гэж хуульчид өөрсдөө дүгнэдэг. Тэгвэл олон удаа “сэрсэн” уг багц хуулийг дахин “сэрээхээр” ХНХЯ-наас УИХ-д өргөн барьж, эрхэм спикер ч ирэх чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад орууллаа. Түүнд өргөн барихдаа Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг татан авч, үүсэх нөхцөл байдалд нийцүүлэн дахин боловсруулсан болохоо ХНХ-ын сайд Т.Аюурсайхан онцгойлон мэдэгдсэн.

Шинээр боловсруулаад буй хуулийн өгөөж бол хуулийн хийдлийг арилгах. Хэдийгээр Нийгмийн даатгалын хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэдий ч зарим нэг салбар өөрсдийн хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох зэрэг асуудлыг зохицуулсан байдаг нь хийдэл үүсэх гол шалтгаан болж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын иргэн багадаа 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, эрэгтэй бол 60 нас хүрснээр өндөр настны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. Гэхдээ энэхүү насны хязгаарыг 2018 оноос жил тутамд гурав гурван сараар нэмэгдүүлж байгааг сануулах нь зүйтэй. Гэтэл Монгол Улсын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Дипломат албаны тухай хууль, Гаалийн тухай хууль, ҮХЦ-ийн тухай хууль, Хилийн тухай хууль зэрэг бусад зарим хуульд шимтгэл төлсөн хугацаа, өндөр настны тэтгэвэрт гарах нас, тэтгэвэр бодох хугацаа, хувь хэмжээг тусгайлан зааж өгсөн. Энэ нь эдгээрийг зохицуулах үүрэг бүхий нийгмийн даатгалын хуулиудтай зөрчилдөж байдаг.

НДС-аас жилд 749.0 мянга орчим хүн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж, үйлчилгээ авч байна.

Үүнтэй холбогдуулан нэгэн тохиолдлыг хүргэе. Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгогддог цэргийн албаны тэтгэврийн хэмжээг 15-43  хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлсэн. Улмаар нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 000 төгрөг болгон шинэчлэн тогтоосон. Гэтэл энэхүү тогтоол нь нийгмийн даатгалын сангийн зарлагын өсөлтөд нөлөөлж, алдагдлыг улам нэмэгдүүлсээр байгаа тул өдгөө буцаан өөрчлөхөөр холбогдох албаныхан ажиллаж байна. Мөн цаашид Монгол насжилттай орнуудын тоонд элсэх магадлалтай бөгөөд 2021 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр өссөн болохыг ҮСХ-ны судалгаанаас харж болно. Үүнийг даган тэтгэвэр авагчдын тоо ч даган өснө. Иймээс бүгдийг нь зохицуулсан ганц л хууль баталж хийдлийг арилгахаас гадна даатгалын байгууллага, ажилтнуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдэнд итгэх даатгуулагчийн итгэлийг өсгөх, сангийн алдагдлыг бууруулж ашигтай ажиллах боломж олгох нь зүйтэй. Хийдлийг арилгах ажлыг яаралтай эхлүүлэхгүй бол нийгмийн даатгалын алдагдал жилээс жилд нэмэгдэж, хойд хормойгоороо өмнөхөө нөхдөг байдал цаашид ч үргэлжлэх магадлалтай болохыг сануулъя.

Үүнээс гадна ойрын өдрүүдэд хуулийн төсөлтэй бүрэн танилцаж амжаагүй хүмүүсийн сэтгэгдлийг даган шинэчилсэн хуулийн төслийг нийгмээрээ буруушаах явдал ихээхэн ажиглагдаж байна. Хувь хүний орлого бүрээс нийгмийн даатгалын шимтгэл төлүүлнэ гэх заалт оруулсан гэх мэдээлэл иргэдийн бухимдлыг тасрахгүй байх нэгэн шалтгаан болов. Олон удаа “сэрсэн” тус хуульд байгууллага, хувь хүний ямар орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авах талаар тодорхой зааж өгсөн байдаг. Шинэчилсэн хуулийн төсөлд тэр заалт яг л хэвээрээ, ямар ч өөрчлөлтгүйгээр өргөн баригдсан болохыг ХНХЯ-наас мэдэгдэж бухимдлыг бага зэрэг намжаасан.

Хувь хүний ямар орлогоос НДШ авах талаар тодорхой зааж өгсөн бөгөөд үүнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй.

Эдийн засагч Г.Батзориг “Одоо ахмадуудад чамлалттай хэмжээний тэтгэвэр олгож байна. Сүүлд өргөн барьсан нийгмийн даатгалын багц хуульд яг энэ реформын шинжтэй заалт байхгүй, сайн дурын хувийн тэтгэврийн сан гэж гаргасан. Өөрөөр хэлбэл, одоогийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөөс гадна сайн дураараа өөрийн нэр дээр тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжтой болж байгаа юм. Гэхдээ энэ бол хадгаламжаас ялгаагүй зүйл. Голлох өөрчлөлт нь өнөөх л хэдэн үзүүлэлтээ нааш цааш хөдөлгөсөн байна лээ. Тэтгэвэр нь өвлөгдөх, жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, одоогийн ахмадуудад тэтгэврийн зөрүүг тооцох гэх мэт нурсан систем дээрээ л өөрчлөлт хийх гэж байна” хэмээн хуулийн төслийг дүгнэлээ.

Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгалд хамрагдагчдын тоог нийт хүн амын тоотой харьцуулахад хэдийгээр чамлалттай биш хэдий ч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн талаас илүү нь нийгмийн даатгалд огт хамрагддаггүй. Энэ нь тэдний ирээдүйн нийгмийн баталгаа алдагдах эрсдэл өндөр, нийгмийн даатгалд хамрагдуулах хүрээг өргөтгөх шаардлагатай болохыг давхар харуулдаг. Гэхдээ өргөн баригдсан хуулийн төсөл одоогоор цаасан дээрх бичиг төдий ч УИХ-аар хэлэлцэн баталсны дараачаас ямар өөрчлөлт орох нь тодорхой болно. Хэрэв хууль та бидэнд бүгдэд нь ашигтайгаар батлагдаж чадвал ойрдоо дахин битгий “сэрээсэй”.

 

bookzone
Тагууд: нийгмийн даатгалцалин

Санал болгох:

Close-up of a person's hands using a calculator and holding a pen over financial documents with charts, exploring Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ.
Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ
A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00