BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Судалтай цамцтай эр оффисын ширээний ард суугаад гараа өвөр дээрээ тавив. Түүний ард гитар, ном болон бусад зүйлс бүхий тавиурууд байдаг. Ширээн дээр зөөврийн компьютер, кофены аяга байна. Тэрээр бизнесээ удирдаж буй энтрепренерийн төвлөрсөн зан байдлыг харуулсан камер руу шууд хардаг. - Business.MN

Бусдаас ялгарч, үнэ цэнтэй байж чадаж байгаа бол хэнтэй ч өрсөлдөх хэрэггүй

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2023-03-16
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

“Оргил медиа” компанийн ерөнхий захирал Б.Бат-Оргилтай хийсэн ярилцлагаас онцлох санаануудыг түүвэрлэн хүргэж байна.

  • Бизнес бол өдөр бүр асуудал шийдэх процесс юм. Өөрөөр хэлбэл, бизнест тулгарч буй саад бэрхшээл бүр өөрөө бизнесийн үйл явц
  • “Өчигдөр гурван компьютертай эхэлж байсан бол өнөөдөр 20 компьютертэй боллоо” гээд энэ компанийн хөгжлийг илтгэхгүй. Бидний хийж байгаа ажлаар дамжуулаад үнэ цэнээ нэмэгдүүлж байгаа компанийн тоо өсөж байгаа нь хамгийн чухал. Мөн үйлчлүүлээд гарч байгаа хэрэглэгч буцаад манайхыг зорьж ирж буй нь бидний амжилтыг хэмжинэ.
  • Борлуулалтын орлого, өрсөлдөөн гэдэг үг сүүлийн үеийн бизнест дэндүү хуучирсан ойлголт болсон. Тиймээс өрсөлдөх чадвар, борлуулалтын орлого гэсэн нэр томьёогоор амжилтыг хэмжихгүйгээр, үнэ цэн, үнэнч хэрэглэгчийнхээ тоогоор тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ бусдаас ялгарч, үнэ цэнтэй байж чадаж байгаа бол хэнтэй ч өрсөлдөх хэрэггүй. Өөрийнхөө бизнесийг улам сайжруулаад цааш үргэлжлүүлэх нь зөв. Үнэнч хэрэглэгчийнхээ тоог сард нэгээр нэмж байгаа тохиолдолд таны борлуулалтын орлого өнөөдөр хасахтай гарсан ч хамаагүй. Учир нь жилийн дараа дээвэр цөмлөхөөр хэмжээнд хүрэх болно.
  • “Бизнес эхлэх гэсэн чинь ажиллах хүн олдохгүй байна” гэж яриад байдагт их гайхдаг. Хамтран ажиллах хүмүүсээ олоогүй тохиолдолд бизнес хийнэ гэдэг хамгийн буруу. Бизнесийн орчинд хүнийг удирдах хамгийн зөв зарчим бол тухайн ажилтантай зөвхөн ажлын гүйцэтгэл ярих. Компанийг хүн удирддаггүй. Тухайн компанийн соёл удирддаг.
  • Удирдлагуудын буруу хандлагуудын нэг нь ажлаас болоод тухайн хүний амьдралынх нь цагийг хулгайлдаг. Хагас сайн өдөр болохоор байгууллагаараа мод тарина, урлагийн үзлэг, спортын тэмцээн гээд янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулаад эхэлдэг. Байгууллагыг нэгтгэж, дотоод уур амьсгалыг сайжруулахад энэ мэт зүйлс нь ач холбогдолтой гэж үзвэл үүнийг ажлын дараа биш ажлын цагаар зохицуулах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ байгууллагынхаа төлөө хийж буй ажил шүү дээ.
  • Зах зээлийн шинэ хандлагаар бол бизнесүүд өдөр бүхэн суралцах ёстой. Үргэлж, өөрсдийгөө хүүхэд юм байна, шинэ юм байна, бид нар юу ч чадахгүй байгаа гэсэн байр сууринаас хандах хэрэгтэй. Өөрсдөдөө хэт ач холбогдол өгөөд, шилдэг хамт олон гээд шагнаж ярих нь бизнесийн эсрэг зарчим. Бид үйлчлүүлэгчийн хүсэж буй зүйлийг стандартын түвшинд хийгээд, дээр нь нэг жижигхэн гэнэтийн барьчих юм сан гэж бодож, хоорондоо ярилцаж ажилладаг. Тэр нь манай үйлчлүүлэгчид их таалагддаг болов уу. Wow, ямар гоё юм бэ, Оргил медиаг ийм л юм хийх болов уу гэсэн чинь нэг илүү юм хийчихсэн байна шүү дээ гээд сэтгэл ханамжийг авдаг.
bookzone.mn
Тагууд: стратегиүнэ цэнхүний нөөцхэрэглэгч

Санал болгох:

An illustrated résumé with check marks and X marks highlighting various sections. The background features icons like a globe, chart, and signposts, suggesting job search or résumé evaluation.
Хүний нөөцийн менежмент нь татах, хөгжүүлэх, хадгалах үйл ажиллагаа юм
Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00