BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Япончуудтай бизнес уулзалт хийхдээ анхаарах гурван зүйл

Япончуудтай бизнес уулзалт хийхдээ анхаарах гурван зүйл

Japan Guide   Japan Guide
2023-03-20
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Ажил хэрэгч хувцаслалт

Японд бизнесийн бичигдээгүй хууль үйлчилдэг. Бизнес ажил хэргийн уулзалтанд заавал хар, бараан өнгийн костюм, цагаан өнгийн цамц, зангиатай байх нь нийтлэг. Япончууд  бүгд энэхүү бизнесийн ёсоо нарийн баримталдаг учраас гадаадын түншүүдээсээ ийм байхыг хүсдэг. Иймээс Япончуудтай хамтран ажиллах гэж байгаа бол хувцаслалтандаа маш сайн анхаарах хэрэгтэй. Харин  ажил хэргийн уулзалтанд жийнс болон энгийн хувцастай оролцвол цаашдын бизнес уулзалт ярилцлаганд саад болно. Манайхан япон бизнесмэнтэй уулзаж ажил хэрэг ярилцахаар ирэхдээ гол төлөв чөлөөт маягаар хувцасласан байх нь элбэг.  Тухайн хүндээ биед эвтэйхэн байж болох ч япон хүнд бол уг бизнес уулзалтанд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа мэтээр ойлгогдох тал бий.

Цаг бол алт

Дэлхийд цагийг хамгийн их баримталдаг улсууд бол Япон, Герман хоёр юм. Тиймээс япончууд нь цагийг ягштал барьж уулзалт болон ажилдаа хоцордоггүй. Хэрэв та япон хүнтэй хаа нэгэн уулзахаар болзсон бол товлосон газраа 10-15 минутын өмнө очсон байвал зүгээр. Хэрвээ уулзалтын цагаас хоцорч ирсэн тохиолдолд хамтран ажиллах түншийнхээ итгэлийг алдаж эхэлж байна гэсэн үг. Япон хүмүүс бол нэг минут хоцрохыг ч хүлээн зөвшөөрдөггүй учраас цагийг ягштал барьж сурах хэрэгтэй!

Нэрийн хуудас

Нэрийн хуудасны соёл нь Японд хамгийн их тархсан байдаг. Япончууд нь нэрийн хуудсыг “самурайн сэлэм”-тэй адилтгаж үздэг. Тиймээс нэрийн хуудасгүй хүнийг сэлэмгүй дайчинтай адилтгаж үздэг. Мөн нэрийн хуудсаа алдаа мадаггүй бичсэн байх шаардлагатай. Нэрийн хуудас нь таныг төлөөлж байна гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. Нэрийн хуудсаа заавал нэрийн хуудасны саванд хийж энгэртээ эсвэл костюмны хажуу халаасанд авч явдаг байх хэрэгтэй.

Харин бизнес түншийнхээ өмнө өмднийхөө арын хэтэвчнээс нэрийн хуудсаа гаргаж ирвэл таныг өөртөө хэр хариуцлагагүй гэдгийг харах болно. Ялангуяа Монголын бизнесмэнүүд нэрийн хуудсанд нэг их ач холбогдол өгдөггүй. Зарим монгол бизнесмэн мөнгөний түрийвчнээсээ нэрийн хуудсаа хайж байхатай цөөнгүй таарч байлаа.

Энэ нь монгол бизнесмэнүүдийн нийтлэг дутагдал юм шиг санагддаг. Ямар нэгэн хурал, уулзалтанд очихдоо нэрийн хуудасгүй байх нь нийтлэг харагддаг. Нэрийн хуудсаа мартсан эсвэл хэвлэлтээс гараагүй гэх  мэтийн шалтаг тоочих нь олонтаа. Япон хүмүүс нэрийн хуудсаар дамжуулж буцаж холбогдож ажил хэргийн яриа хийдэг. Тийм учраас япончуудтай ажил хэргээр холбогдохыг хүсэж  байгаа бол заавал нэрийн хуудастай байх хэрэгтэй. Нэрийн хуудсаа англи болон монгол хэл дээр хийсэн байх нь зүйтэй.

Эх сурвалж: japanguide.mn 

9905-7125, 9110-6861, 8010-3508

contact@japanguide.mn

Тагууд: уулзалтхэлцэлЯпон
Japan Guide

Japan Guide

japanguide.mn нь Монгол, Япон улсын соёл, нийгэм, олон талт боломжуудыг хоёр талд таниулах, солилцох гүүр болих зорилготой үүсгэн байгуулагдсан.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00