BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Томоохон хэсэг хүмүүс тайзан дээр тод гэрлийн дор зогсож, хамтдаа зургаа татуулж байна. Арын дэвсгэр дээр "DEMO" гэсэн үг болон "MtSona компани"-ийн лого харагдаж байна. Зарим хүмүүс гараа өргөж эсвэл эрхий хуруугаа өргөдөг. Аж ахуйн нэгжийн амжилтын сүнсийг харуулсан баярын уур амьсгал харагдаж байна. - Business.MN

“Демо өдөр”-өөр 11 стартап зах зээлд хөл тавилаа

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-03-22
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголын стартап бизнесийн экосистемд томоохон үүрэг гүйцэтгэх болсон МСтарс Хаб нь хоёр дахь элсэлтийн 11 стартапаа төгсгөж, энэ сарын 17-нд хөрөнгө оруулагчдад зориулсан “Демо өдөр”-ийг зохион байгууллаа. МСтарс Хаб бол дөнгөж эхлэлийн шатандаа яваа стартапуудыг “бойжуулдаг” хурдасгуур хөтөлбөр бөгөөд 2022 оны 10 дугаар сараас хойш зургаан сарын хугацаанд шалгарсан стартапуудыг бүтээгдэхүүнээ амжилттай хөгжүүлэн туршиж, зах зээлд гаргахад нь дэмжсээр сая хөрөнгө оруулагчдад танилцуулсан нь энэ юм.

Ингэж дэмжихдээ 15-30 сая төгрөгийн грант, мастеркласс сургалтууд, менторын хөтөлбөр болон ажил хэргийн сүлжээгээр (нэтворкинг) хангаж иржээ. “Демо өдөр” дээр хөрөнгө оруулагчдын өмнө пич/найраагаа хийж буй стартапуудын гол зорилго нь хангалттай борлуулалт хийн мөнгөн урсгал бий болгож, хэрэглэгчдийнхээ тоог нэмэн цаашид өсөх чадамжтай бизнес гэдгээ гуравхан минутын илтгэлээр нотлон харуулах байдаг. Тэгвэл 2023 оны “Демо өдөр”-ийн үр дүнд дээрх 11 стартап тус бүр дундажаар 6-7 гаруй хөрөнгө оруулалтын сонирхол авснаас нэг стартап хөрөнгө оруулалтын гэрээгээ үзэглэжээ. Харин бусад стартапыг хөрөнгө оруулагчидтай хийх дараагийн уулзалт, хэлцлүүд хүлээж байгаа.

Эдгээр стартап нь өнгөрсөн жил “MStars Hub Cohort II”-т бүртгүүлсэн нийт 130 гаруй багаас шалгарсан билээ. Тэдний дундаас виртуал дохионы хэлмэрч апп Hand Pro, хиймэл оюун ашиглан хүний нөөц бүрдүүлэх Metacog платформ, урамшуулал дээр суурилсан краудфандингийн систем болох Seedshare, AR технологийн тусламжтай өрөөний тохижуулалт хийдэг Just платформ зэргийг дурдах хэрэгтэй болов уу. Мөн олон улсын сэлбэг үйлдвэрлэгчдийг Монголын бизнесүүдтэй холбох цахим сэлбэгийн дэлгүүр Autoparts-ийнхан хөрөнгө оруулагчдад бизнесээ танилцууллаа.

Хурдасгуур хөтөлбөр нь экосистемд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, стартапуудыг бизнес загвараа чамбайруулах, санаагаа бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлж зах зээлд танилцуулахад гол хөшүүрэг болдог. Харин хөрөнгө оруулагчдад тодорхой түвшинд боловсорч, зах зээлээ олсон бизнест хөрөнгө оруулахад нь тусалдаг. “Демо өдөр”-ийн гол зорилго нь ч энэ юм. МСтарс Хабын гүйцэтгэх захирал Ч.Даваажамцын ярьснаар энэ удаагийн элсэлтээр хамтрагч түншүүд, менторууд болон М-Си-Эс Венчерс, анхны төгсөгч стартапуудынхаа хамтаар хөтөлбөрөө илүү сайжруулж чадсанаар хөтөлбөрийн гол зорилго биелсэн байна.

МСтарс Хаб-ын хоёрдугаар төгсөлтийн стартапууд:

  • Hand Pro – Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцааг хүртээмжтэй болгоход чиглэсэн хиймэл оюун ухаанд суурилсан виртуал дохионы хэлмэрч
  • Sharely – “Хэрэглэсэн”(шинэ болон эдлэгдсэн) бараа болон бизнесийн үйлчилгээг газарзүйн байршилд тулгуурлан, хялбар түгээх, солилцох боломжтой платформ

 

1 of 2
- +
Нүдний шил, саарал ноосон цамц, цэнхэр өмд өмссөн хүн микрофон бариад тайзан дээр ярьж байна. Тэр нөгөө гараараа дохиж, бизнесийн талаарх ойлголтоо хуваалцаж, бараан дэвсгэр дээр зогсож, ард нь зарим тоног төхөөрөмж харагдаж байна. - Business.MN
Тайзан дээр баруун гартаа микрофон, зүүн гартаа танилцуулгын товчлуур барьдаг эмэгтэй зогсож байна. Ногоон пиджак, өнгө өнгийн деталь бүхий хар цамц, бараан өмд, хар гутал өмссөн тэрээр энтрепренерийн итгэлийг илтгэнэ. Арын дэвсгэр нь харанхуй, тайзны гэрэлтүүлэг түүнийг гэрэлтүүлж байна. - Business.MN
  • Grado – Хүн бүрд мэргэжлийн дизайнер байх боломжийг олгох дизайны платформ
  • Gamebank – Тоглоомын аргачлалыг ашиглан байгууллага, хэрэглэгч хоёрын харилцааг илүү хөгжилтэй, аз жаргалтай, удаан үргэлжлүүлэх технологийн шийдэл.

 

1 of 2
- +
Саарал пиджак, хар өмд, хар гутал өмссөн хүн тайзан дээр микрофон бариад зогсож байна. Энтрепренер цэнхэр дэвсгэртэй том дэлгэцийн өмнө ярьж байна. Тайз нь нил ягаан өнгийн гэрлээр бүдэгхэн гэрэлтдэг. - Business.MN
Нүдний шил, пиджак, цагаан цамц өмссөн хүн микрофон бариад тайзан дээр ярьж байна. Арын дэвсгэр нь цэнхэр гэрлээр хэсэгчлэн харагдаж, "банк" гэсэн үгийн нэг хэсэг харагдаж байна. Энтрепренер илтгэл тавьж, илтгэл тавьж байгаа бололтой. - Business.MN
  • Metacog – Хүний нөөцийн бүрдүүлэлтийн үед анкет, тестүүдийг орлох боломжтой тоглоомжуулсан платформ.
  • Ger Glamping – Монгол гэрийн давуу талуудыг шингээсэн тансаг аяллын цоо шинэ, инновацлаг бүтээгдэхүүн

 

1 of 2
- +
Хүн ярьж байхдаа тайзан дээр микрофон бариад зогсож байна. Тэд нүдний шил, пиджак, цагаан подволк, цайвар өнгийн өмд, цагаан пүүз өмссөн байна. Арын дэвсгэр нь бараан хөшиг, тайзны тоног төхөөрөмжтэй бөгөөд урам зоригтой энтрепренерийн бизнесийн талаарх ойлголтоо хуваалцаж буй дүр төрхийг бүрдүүлжээ. - Business.MN
Шил, подволк, пиджак, өмд өмссөн эрэгтэй тайзан дээр микрофон барин зогсож байна. Тэрээр өөрийн компанийнхаа талаар үзэгчдэд ярьж байгаа бололтой. Гэрэлтүүлэг нь шалан дээр нил ягаан өнгөтэй, арын дэвсгэр дээр тайзны тоног төхөөрөмж харагдаж байна. - Business.MN
  • RoCo – Бүрэн автомат хоолны машин, өөртөө үйлчлэх кофе машин зэрэг инновацлаг бүтээгдэхүүнээрээ хүмүүсийг илүү бүтээмжтэй амьдрахад нь туслах стартап
  • Seedshare – Бизнес, төсөл, санааг амилуулах бүтээлч эдийн засагт боломж нэмэх санхүүжилтийн шинэ хэлбэр

 

1 of 2
- +
Богино үстэй, нүдний шилтэй эмэгтэй тайзан дээр микрофон, жижиг төхөөрөмж барьсан зогсож байна. Тэр тод цэнхэр өмд, хар өсгийтэй гутал өмссөн цагаан цамц өмссөн байна. Энтрепренерийн хувьд тэрээр өрөөг итгэлтэйгээр удирддаг. Арын дэвсгэр нь бараан өнгөтэй, тайзны тоног төхөөрөмж харагдаж, цэнхэр өнгийн гэрлээр гэрэлтдэг. - Business.MN
Хүн тайзан дээр зогсож, микрофоноор ярьж байна. Тэд "ҮСГҮҮЛЭГЧ" гэсэн бичигтэй цагаан цамц, хар өмд, хар гутал өмссөн байна. Энтрепренер богино үстэй, зүүн гартаа жижиг төхөөрөмж барьсан байна. Арын дэвсгэр нь харанхуй, тайзны тоног төхөөрөмж харагдаж байна. - Business.MN
  • Just – AR технологийг ашиглан хүссэн тавилгаа, хаана ч  бодит хэмжээгээр нь байрлуулан үзэх боломжтой платформ
  • Autoparts – Олон улсын сэлбэг үйлдвэрлэгчдийг Монголын бизнесүүдтэй холбох цахим сэлбэгийн дэлгүүр
  • YLD – Хэвлэл мэдээллийн цогц паблишинг платформ ба дижитал зар сурталчилгааны шинэ шийдэл

 

1 of 3
- +
Нүдний шил, бараан юүдэнтэй цамц, хаки өмд, цагаан пүүз өмссөн хүн бүдэг гэрэлтэй тайзан дээр микрофон барин зогсож, бизнесийнхээ талаар илтгэл эсвэл илтгэл тавьж байгаа харагдана. - Business.MN
Нүдний шил, "FOUNDER" гэсэн цагаан цамц, хар өмд, пүүз өмссөн хүн тайзан дээр микрофоноор ярьж байна. Арын дэвсгэр дээр тэдний бизнесийн тухай хэсэгчлэн харагдах цагаан бичвэр бүхий том цэнхэр дэлгэц харагдана. - Business.MN
Нүдний шил, цэнхэр пиджак, цэнхэр жинсэн өмд, пүүз өмссөн хүн тайзан дээр зогсож, микрофон барьж, компанийнхаа талаар үл үзэгдэх үзэгчдэд хандаж байна. Цаана нь харанхуй хөшиг, тайзны тоног төхөөрөмж харагдана. - Business.MN

 

bookzone
Тагууд: MStars Hubстартапхөрөнгө оруулалтэкосистем

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
A woman in a light blue blouse is seated at a desk, smiling, with an open notebook and pen in hand. Behind her are framed certificates and flags.
Монгол-Солонгосын бизнесийн гүүр “Мандора”
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00