BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дэлхийн усны өдөрт зориулсан цэнхэр, ногоон бөмбөрцөг нь ус урсаж буй усны цорго болон хувирч байгааг харуулсан график. Арын дэвсгэр нь цайвар цэнхэр усан будгийн бүтэцтэй бөгөөд текст нь "Дэлхийн усны өдөр, 3-р сарын 22" гэж бичжээ. "www.dilsedesi.in" вэб сайт харагдана. Үр нөлөө үзүүлэхийг хүсч буй аливаа компани эсвэл энтрепренерүүдэд тохиромжтой. - Business.MN

Ирээдүйд хэн их алттай нь бус, хэн их гүний усны нөөцтэй нь дэлхийн бодлогыг тодорхойлно

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2023-03-22
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Ирээдүйд хэн их алттай нь бус, хэн их гүний усны нөөцтэй нь дэлхийн бодлогыг тодорхойлно гэж судлаачид үздэг. Сүүлийн 40-н жилд хийсэн судалгааны дүнгээр монгол орны усны нийт нөөц 564.8 сая шоо км. Үүний  10.8 сая шоо км буюу 1.91 хувийг газрын доорх ус бүрдүүлдэг. Бид хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх уснаас авдаг. Ахуйн зориулалтаар бус ашигласан тохиолдолд ус, рашааны нөөц ашигласны төлбөр гэж энэ оны эхний 10-н сарын байдлаар 34 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн санд төвлөрүүлжээ. Нүдэнд үл харагдах далд баялаг нь бидэнд амьдрал, мөнгө, эрүүл мэнд бэлэглэдэг. Харин бид зөвхөн авч, хэрэглэсээр. “Монгол Улсад нэг тонн талх хийхэд 3.5, хими цэвэрлэгээ 35.7, үслэг эдлэл үйлдвэрлэхэд 222.4, зэсийн баяжмал гарган авахад 4.1 шоо метр ус зарцуулж буй тооцоо бий. Мөн Монгол Улсын ус ашиглалтын 2021 оны тайланд, “Унд ахуйн хэрэгцээгээр 84.5, үйлдвэр ахуйн үйлчилгээ 16.2, усалгаатай тариалан 144.8, мал аж ахуй 194.4, уул уурхай 113.4, эрчим хүч, дулаан, 41.5, нийт 594.8сая шоо метр ус ашигласан” гэж дурдав. Өмнөх хоёр жилээс өссөн үзүүлэлттэй гарчээ. “Усыг цацдаг” гэж бидний ярьдаг уул уурхайн салбар нь усыг их хэмжээгээр эргүүлэн ашигладаг тул хөдөө аж ахуйн салбараас бараг хоёр дахин бага байна.

Усны үнэ макро түвшинд усны нөөц ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр, микро орчинд цэвэр, бохир усны үйлчилгээний тарифаас бүрддэг. Усны нөөцийн экологи, эдийн засгийн буюу мөнгөн үнэлгээ хийх асуудал 1980-аад оноос хойш манайд эрчимтэй ярьж эхэлсэн. Усны нөөц нь улс орнуудын ДНБ-ий үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын Усны тухай хуулийн 3.1.17-д “Усны экологи-эдийн засгийн үнэлгээ гэж усны нөөцийн байгалийн үнэ цэн, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ” гэж тодорхойлсон нь бий. 2013 оноос хойш усны нөөц ашигласны төлбөрийг экологи-эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан тооцож байна. НҮБ-ын Статистикийн хэлтсээс гаргасан “Усны нөөцийн экологи-эдийн засгийн тооцооны систем” /SEEAW/ гарын авлагад, “Усны нөөцийн өртгийн үнэлгээ буюу үнэ цэнийн асуудал нь төрийн бодлогын хувьд чухал ач холбогдолтой боловч одоог хүртэл үнэлгээ хийх бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төгс аргачлал хараахан бий болоогүй” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс харахад, дэлхий нийт усны жинхэнэ үнэ цэнийг мөнгөөр тодорхойлж чадахгүй байна. Тиймээс  хайрлаж, гамнаж хэрэглэж байгаагаар нь үнэ цэн ач холбогдлыг цэгнэж, дүгнэж болох юм.

bookzone
Тагууд: усусны хэрэглээцэвэр ус

Санал болгох:

Эх байгалийн амтыг шингээсэн Vio Millenia байгалийн рашаантай савыг гартаа атгав. Арын дэвсгэр нь зүрхэн хэлбэртэй уулын үзэмжийг харуулдаг. Уг бичвэрт Vio логоны хажууд "Vio Millenia байгалийн эрдэст ус" гэж бичжээ. - Business.MN
Millenia: Эх байгалийн амт
Монгол улсын усны хэрэглээг салбар тус бүрээр нь харуулсан инфографик. Хэсэгт хөдөө аж ахуй, аж үйлдвэр, усжуулалт, мал аж ахуй, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарууд 2019, 2020 он, нийт нийлбэр дүнгээр ашиглалтын мэдээлэлтэй. Арын дэвсгэр дээр Монгол улсын газрын зураг, бизнес төлөвлөлттэй холбоотой ойлголтуудыг харуулсан. - Business.MN
Усгүй амьдралыг төсөөлөөд үз, тэгвэл гүнээсээ хайрлаж чадна
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00