BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Том дэлгэцийн өмнө улаан өнгийн гадаргуу дээр алтан барималуудын эгнээг "Энтрепренер хатагтай 2023" гэж тод үсгээр бичсэн байна. Энэхүү арга хэмжээ нь эмэгтэй бизнесийн удирдагчид болон тэдний гайхалтай амжилтыг хүндэтгэдэг бололтой. - Business.MN

Lady Entrepreneur: Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал

1998 оноос хойш хоёр жил тутам тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн Lady Entrepreneur ёслолын үйл ажиллагаанд орон нутаг болон бизнесийн салбар бүрийн төлөөлөл 200 гаруй эмэгтэй оролцож, МҮХАҮТ –ын Их танхимд чуулав. 

Business.mn   Business.mn
2023-03-29
  Woman entrepreneur, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн манлайллыг түгээн дэлгэрүүлэх, тэдний арга туршлагаас хуваалцах, үйл ажиллагааг нь олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулдаг Lady Entrepreneur ёслолын арга хэмжээ энэ жил “Бизнес дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд өрнөж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаа 1998 оноос хойш хоёр жил тутам тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийн тухайд орон нутаг болон бизнесийн салбар бүрийн төлөөлөл 200 гаруй эмэгтэй оролцож, МҮХАҮТ –ын Их танхимд чуулав. 

 

1 of 3
- +
Том хурлын танхим нь цагаан ширээний бүтээлэгтэй дугуй ширээний ард суусан гоёмсог хувцасласан бизнес эрхлэгчдээр дүүрэн байдаг. Өрөө нь нил ягаан өнгийн гэрлээр гэрэлтдэг. Илтгэгч урд талын тайзан дээр зогсож, олон дэлгэц нь янз бүрийн компанийн танилцуулгыг харуулдаг. - Business.MN
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн албан ёсны хувцастай зэрэгцэн зогсож байна. Энтрепренер эр эмэгтэйд ногоон туузаар цагаан цаасан дээр ороосон цэцгийн баглаа өгч байна. Арын дэвсгэр дээр латин бус үсгээр бичсэн бичвэрүүд байна. Аль аль нь халуун дулаан инээмсэглэж байна. - Business.MN
Шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээр зургаан хүний бүрэлдэхүүнтэй хэсэг зогсож байна. Төвд байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс цэцгийн баглаа солилцож, бизнесийн томоохон амжилтыг тэмдэглэж байна. Ар талд нь харагдах янз бүрийн компанийн лого нь албан ёсны болон баяр ёслолын уур амьсгалыг тодотгож өгдөг. - Business.MN

Lady Entrepreneur арга хэмжээг МҮХАҮТ, Бизнес академи, Азийн сан, Бизнесийн ёс зүйн төв, Рио Тинто хамтран зохион байгуулахдаа “Ёс зүйтэй манлайлал”, “Асралын эдийн засаг (Care economy)” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хүчирхэг дуу хоолой”, “Зоригтой манлайлал”, “Нетворкингд өөрийгөө амжилттай хоногшуулах нь” зэрэг сэдвээр товч тодорхой, өгөөжтэй илтгэл тавьж хуран цугласан бүсгүйчүүдэд урам зориг хайрласан юм.   

Монгол Улсад бүртгэлтэй 147 мянга гаруй аж ахуйн нэгжээс 37 хувь буюу 54 мянга нь, Топ-100 аж ахуйн нэгжийн 24 нь, ЖДҮ-ийн хувьд 68 хувь нь тус тус эмэгтэй удирдлагатай гэсэн судалгааг арга хэмжээний үеэр танилцуулж, дийлэнх эмэгтэйчүүд боловсруулах үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, тээвэр логистик, боловсрол зэрэг салбарт манлайлан ажиллаж байгааг дурдаж байв.

МҮХАҮТ -ын ерөнхийлөгч О.Амартүвшин

Мөн The Global Entrepreneurship Monitor консерциумаас танилцуулсан судалгаанд дэлхийн гурван бизнес эрхлэгч тутмын нэг нь эмэгтэй бөгөөд бага орлоготой цөөнгүй улс оронд хууль, эрх зүйн таатай орчин бүрдээгүйн улмаас тэдний бизнес эрхлэлтийн идэвх эрэгтэйчүүдийнхээс харьцангуй сул байдаг талаарх судалгааг МҮХАҮТ -ын ерөнхийлөгч О.Амартүвшин арга хэмжээг нээн үг хэлэхдээ онцолсон билээ. Энэ утгаараа МҮХАҮТ эмэгтэй бизнес эрхлэгчид, манлайлагчдыг нэгтгэх, хамтын ажиллагааг бий болгож, сүлжээ үүсгэх, чадавхжуулах ажлыг цаашид ч өргөн хүрээнд хийхээр төлөвлөж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм. 

“Рио Тинто” ХХК -ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал

Уг төлөвлөгөөний нэг хэсэг нь Олон улсын худалдааны төв (ITC) -ийн SheTrades Hub байх болно гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Шинэ эриний эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт илтгэлийнхээ үеэр тодотгож байв. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалтууд зохион байгуулахаас гадна тэдэнд хөрөнгө оруулалтын боломжуудыг нээж өгөх, гадаад, дотоодын байгууллагуудыг холбох, сүлжээ үүсгэх зорилготой энэхүү платформ Монголд байгуулагдсанаар дэлхийд 14, Азид тав дахь төв болох юм. Өдгөө SheTrades Hub 38 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй. Харин “Рио Тинто” ХХК -ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бизнесээ ёс зүйтэй эрхэлснээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хөрөнгө оруулалт татах, өргөжин тэлэх зэрэг олон алхмыг нээж өгдөг” гэдгийг “Ёс зүйтэй манлайлал” илтгэлийнхээ үеэр онцолсон юм. 

bookzone
Тагууд: woman entrepreneurманлайлалстратегиэмэгтэйчүүдийнманлайлал

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
A wooden arrow-shaped sign with the word "ENTREPRENEURSHIP" points right, mounted on a tree trunk. It's set by a road with a backdrop of mountains, greenery, and a lake under a partly cloudy sky.
Амжилттай бизнесийг хэрхэн бүтээх вэ – Энтрепренерүүдийн зөвлөгөө
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00