Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын дөрөвдүгээр сарын бүртгэл эхэллээ.
Монгол шиг жижигхэн зах зээлд шинэ хэрэглэгч олох нь тун төвөгтэй. Тиймээс том, жижиг аль ч бизнест үнэнч хэрэглэгч, байнгын хэрэглэгч нар борлуулалт, ашиг, орлогын ихэнхийг бүрдүүлдэг. Харин тийм хэрэглэгчдийг бий болгоход харилцагчийн үйлчилгээ үнэлж баршгүй чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, харилцагчийн үйлчилгээ тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингээж буй нэмүү өртөг, бизнесийн үнэ цэнийг илэрхийлдэг хүчин зүйл юм.
Тиймээс бид дөрөвдүгээр сарын цуврал вэбинар сургалтаараа ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ сэдвийг онцолж байна. Ингэхдээ технологийн дэвшлийг харилцагчийн үйлчилгээнд нэвтрүүлэх, хэрэглэгчийн туршлагыг брэндийг бэхжүүлэхэд ашиглах, харилцагчийн үйлчилгээнд ямар стандартууд байдаг, контентын бодлогыг харилцагчийн үйлчилгээнд хэрхэн тусгах талаар мэргэшсэн, туршлагатай зөвлөх, зочин багш нарыг урьж оролцуулж байна.
Дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
4 сарын 04. ДУУДЛАГЫН ТӨВӨӨР БИЗНЕСЭЭ БЭХЖҮҮЛЭХ НЬ
“Saba consulting” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Сарантуяа
Дуудлагын төвийн талаарх цэгцтэй ойлголтыг өгч, бизнес эрхлэгч нар юун дээр алдаж, онож буйг өөрийн судалгаан дээр үндэслэн жишээ татан тайлбарлана. Энэ нь бизнес эрхлэгч нарт шинэлэг арга барил хэрэгжүүлэн борлуулалтаа нэмэгдүүлэх, хэрэглэгчийн давтан худалдан авалтуудыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн дуу хоолойг байгууллагынхаа үйл ажиллагаанд тусгах, ажилтнуудын хариуцлага, бүтээмж хэрхэн нэмэгдэж болох боломжуудыг олж авна.
4 сарын 11. ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАН БРЭНДЭЭ ЗАХ ЗЭЭЛД БАЙРШУУЛАХ НЬ
Маркетингийн Мэргэшсэн Институтийн үүсгэн байгуулагч О.Ундрам
Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд хэцүү, мөн хэрэглэгчийн персоноо гаргасан ч үр дүнтэй сурталчилгаа явуулж чадахгүй байна гэх мэт маркетинг хийхэд асуудлуудтай тулгардаг. Гэтэл хэрэглэгчийн аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг сэтгэхүйдээ “хэрхэн хүлээж авдаг” буюу өнгөрсөн цаг хугацаанд тухайн бүтээгдэхүүний талаар юу мэдэж авсан, ямар туршлага хуримтлуулсан нь маркетинг хийхэд асар ихээр нөлөөлдөг. Тиймээс хэрэглэгчийн туршлагын тухай ойлголттой болох нь зүй ёсны хэрэг.
4 сарын 18. ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ ХЭВШҮҮЛЭХ АРГУУД
Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл
- Үйлчилгээний стандартыг ОУ-н жишигт нийцүүлэн үр нөлөөтэй боловсруулах аргазүй.
- Үйлчилгээний стандартыг сургах, хянах, хэвшүүлэх тактикууд
- Үйлчилгээний стандартын нэвтрүүлэх үйл ажиллагаа амжилтгүй болоход нөлөөлдөг алдаануудаас сэргийлэх.
4 сарын 25. ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАЙГУУЛЛАГАДАА НУТАГШУУЛАХ НЬ
Bizvise consulting ХХК Үүсгэн байгуулагч, ахлах зөвлөх Э.Болорцэцэг
Харилцагч-төвч менежмент хэрэгжүүлэх замаар харилцагчийн үйлчилгээг байгууллагынхаа нэгэн хэсэг болгохын ашиг тус, байгууллагад гарах өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 4 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital, Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/ Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.