BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Латин бус үсгээр геометрийн хээ, бичвэр бүхий цэнхэр дэвсгэрийн өмнө бараан өнгийн костюмтай, цэгэн зангиа өмссөн эрэгтэй зогсож байна. Тэрээр мэргэжлийн гэрэл зураг авахуулж, компаниа шинэ бизнес рүү хөтлөхөд бэлэн энтрепренерийн дүр төрхийг харуулсан бололтой. - Business.MN

“Экспо Монгол” компанийн ерөнхий захирал Т.Баттулга

Т. Баттулга: “Build Mongolia 2023” бол бизнесээ өргөжүүлэх, шинэ түншүүд олох чухал гүүр

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-04-05
  Онцлох, Өсөлттэй бизнес, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

“Build Mongolia 2023” үзэсгэлэнд зочлох барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд олон төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, ханган нийлүүлэгчдийг таних хамгийн таатай орчин хэмээн тус үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ талаар үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.

-“Build Mongolia” үзэсгэлэн гурав дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог?

Бид бүтээн байгуулалтын салбаруудыг нэг дээвэр дор нэгтгэх зорилготой үзэсгэлэнгийн брэндийг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай хэмээх дөрвөн том салбар оролцдог. Энэ салбаруудын хамтын ажиллагааны үр дүнд томоохон бүтээн байгуулалт, барилга байгууламж бий болдог. Нөгөө талаар, эдгээр салбарт хэрэглэгддэг бүхий л шаардлагатай материалуудыг зах зээлийн зарчмаар борлуулдаг учир худалдан авагчдад цаг хугацаа хэмнэх, орон зайг товчлох боломж өгдөг юм.

Энэ жил бид “Build Mongolia” үзэсгэлэнгээ гурав дах жилдээ зохион байгуулах гэж байна. Эхний жил бид үзэсгэлэнгийнхээ онцлог, зорилтыг таниулахад анхаарал хандуулсан бол өнгөрсөн жил барилга, дэд бүтцийн салбарт урьд өмнө болж байгаагүй өргөн хүрээний үзэсгэлэн болж, оролцсон компаниудын таашаалд нийцсэн арга хэмжээ болсон. Мөн COVID-19-ийн улмаас дэлхий даяар хаалттай байдал үүсэж, бүтээн байгуулалтын салбарт хүндрэл бий болж, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт саатсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.

Харин одоо зах зээл сэргэлт авах нөхцөл бүрдэж байгаа. Ийм зах зээлийн таатай үед “Build Mongolia 2023” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь оролцогчдыг ихээр татаж байна. Гадаад, дотоодын бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа сэргээхээр оролцох сонирхол их бий. Цаашлаад энэ салбарт олон тооны шинэ оролцогч гарч ирсэн нь анзаарагдлаа. Тийм учраас дээрх дөрвөн салбарт ажиллаж буй байгууллагууд бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа сэргээх, шинэ түншийн харилцаа тогтооход нь манай үзэсгэлэн хамгийн чухал гүүр нь байх учиртай.

-Энэ удаагийн үзэсгэлэнд хэдэн орны, хэдэн аж ахуйн нэгж оролцох вэ?

Манай үзэсгэлэнд дэд бүтцийн салбарт техник, технологи, бүтээгдэхүүн, материал, түүхий эд нийлүүлдэг газрууд оролцдог. Нийтдээ 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Үүнээс гадаадын 10-аад орны 30 гаруй компани оролцохоор бүртгүүлсэн байна. Барилга, эрчим хүчний угсралт, бүтээн байгуулалт хийдэг компаниудын хувьд удаан хугацааны гацааны дараа салбартаа шинээр юу бий болов, ямар боломж байна гэдгийг олж мэдэх хамгийн чухал орчин нь бас манай үзэсгэлэн. 

Олон улсын байгууллагууд манай улсад хараахан нэвтрээгүй технологи, бүтээгдэхүүнээ авчирч танилцуулдаг. Үүнээс гадна Монголд төлөөлж ажиллах түншээ олж авдаг. Бидэнд шинэ шинэ боломж санал болгодог нь олон улсын чанартай үзэсгэлэнгийн бас нэг давуу тал юм.

-Манай улсад үзэсгэлэн, хурал зөвлөгөөн чамгүй олон зохион байгуулагддаг. Гэхдээ  ямар үр дүн гарсан бэ гэдгийг илэрхийлэх аргагүй. Дийлэнхдээ цаасан дээр буугаад үлдэж байна гэж шүүмжлүүлдэг. Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?

Хурал, үзэсгэлэн гэдэг хоёр өөр ухагдахуун. Зорилго нь ч өөр, агуулга нь ч өөр. Бизнес, эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө ялгаатай. Төрөл бүрийн хурал, семинар, эдийн засгийн чуулганууд макро эдийн засгийн асуудал дээр төвлөрдөг. Гол төлөв төрөөс зохион байгуулдаг.

Барилга, дэд бүтцийн салбарт өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхийн тулд өчигдөр хөрс суурийг нь бэлдчихсэн байх ёстой байсан.

Харин үзэсгэлэн бол микро түвшинд бизнесийн байгууллагыг хооронд нь холбох амьд бизнесийн харилцааны арга хэмжээ. Бизнесийн байгууллагын зорилго “Хэрхэн бизнесээ өргөжүүлэх вэ, яаж сайн харилцагчтай болох вэ, үнэ болоод чанарын давуу талтай бараа материал, техник технологийг хаанаас олж авах вэ” гэдэгт оршдог. Харин эдгээр асуултуудад үзэсгэлэн хариулт өгдөг. Бизнесийн салбар бүрд нийлүүлэгч, худалдан авагч хоёрыг холбох гүүр нь болдог гэж ойлгож болно. Үүгээр зогсохгүй цаг хугацаа, орон зай, эдийн засгаа хэмнэх боломжийг өгдөг. Тийм учраас, бид Монгол улсын эдийн засгийн голлох салбар бүрийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих замаар эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажилладаг юм.

-Барилга, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбар хөрөнгө оруулалт чамгүй шаардагддаг. Гэхдээ хөрөнгийн эргэлт нь худалдаа, үйлчилгээ зэрэг салбаруудтай харьцуулахад удаан. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчид манай улсын барилга, бүтээн байгуулалтын салбарыг сонирхдог уу?

Үзэсгэлэнгийн тухай ярьж байгаа учраас үзэсгэлэнд оролцогчдын тухайд тодотгож хэлэхэд тэд хөрөнгө оруулалт хийх гэж биш, Монголын барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарт техник, технологи нийлүүлэх гэж ирдэг. Хөрөнгө оруулалт бол огт тусдаа асуудал.

Гадаадын хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийж, зам тээврийн сүлжээ, эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэх нь манай төрийн бодлогын чухал зорилт байх ёстой. “Өнөөдөр Монгол улс дэд бүтцийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт авахын тулд өчигдөр энэ салбаруудыг либералчилчихсан, хөрөнгө оруулалтын хөрс суурийг нь бэлдчихсэн байх хэрэгтэй” гэж боддог.  

Үзэсгэлэн бол микро түвшинд бизнесийн байгууллагыг хооронд нь холбох амьд бизнесийн харилцааны арга хэмжээ.

Бээжингийн их сургуулийн профессорын тавьсан улс орнуудын хөрөнгө оруулалтын эрсдэлийн талаар илтгэлд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхэд таатай орнуудын тоонд Канад, Австрали, Чили зэрэг орныг нэрлэгдэж, бага эрсдэлтэй орнуудад Бразил, Перу, Индонези зэрэг орон орж байсан. Бид ч мөн адил итгэл даасан, найдвартай, эрсдэлгүй, түнш орон болохын төлөө хичээх хэрэгтэй.

Гэхдээ ирээдүйг хүлээж суугаад ажил хийхгүй байж болохгүй. Монголын барилгын компаниуд өндөр түвшинд барилга барьж чаддаг болсон. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өөрсдөө гүйцэтгэх чадавхтай гэж харж байгаа. Тэдэнд эрүүл, шударга бизнесийн орчин, харилцан үр ашигтай хамтын ажиллагаа, сайн технологи хэрэгтэй. Эдгээрийг бий болгоход манай үзэсгэлэн дэмжлэг болох төдийгүй салбаруудыг холбох гүүр болно гэж итгэж байна.

Build Mongolia үзэсгэлэн маань “Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриатай гэдгийг хэлэх таатай байна.

 

1 of 2
- +
Гурван бизнесмэн, бүгд костюм өмссөн, гадаа машинтай, ард нь барилгатай зогсож байна. Зүүн талд байгаа нэг эрэгтэй нүдний шилтэй, туузтай, голд байгаа хүн улаан гогцоо, тууз зүүсэн, баруун талд байгаа эрэгтэй богино үстэй, зангиа зүүсэн байна. - Business.MN
Албан ёсны хувцасласан дөрвөн хүн компанийн лого бүхий арын дэвсгэрийн өмнө зогсоод нэгэн үйл явдлыг тэмдэглэж байна. Нэг хүн том гон цохиж байхад бусад нь инээмсэглэв. Шар, ногоон, хар өнгийн бөмбөлөг чимэглэл нь дээд талд харагдаж байна. Баяр ёслолын уур амьсгалтай. - Business.MN

bookzone
Тагууд: дэд бүтэцтехнологи

Санал болгох:

A group of four people standing in an office setting with a TV screen in the background displaying a presentation. The Mongol iD logo is visible on the wall. The individuals are smiling and casually dressed.
Технологийн шийдэл, төлбөрийн системтэй холбоотой бүх асуудлаа даатга
Зөөврийн компьютер, таблет дээр ажилладаг, өгөгдөл харуулсан голограф график, график бүхий хүн. "Хиймэл оюун" гэсэн шошготой дижитал эффект нь төхөөрөмжийг хооронд нь холбож, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг нэгтгэхийг бэлэгддэг. - Business.MN
Бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах хиймэл оюуны 7 апп
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00