Уур амьсгалын өөрчлөлт бол инфляцын нууц өдөөгч. Цаг агаарын онц ноцтой үзэгдэл ургац, үйлдвэрлэлийн хүчин чадалд нөлөөлсөөр байх тул өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байна.
***
Өнгөрсөн жил халуун, гангийн улмаас Техасын апланд хөвөнгийн фермерүүдийн алдагдал дээд хэмжээнд хүрсэн. Дэлхийн дулаарал нь “инфляцын нууц үүсгэгч” гэдгийн нэг жишээ нь энэ юм.
Өнгөрсөн сард АНУ-ынй Хөдөө аж ахуйн яамны тооцоолол дуусахад аймшигтай дүр төрх ил болсон. Техасын өндөрлөг газарт ургадаг голдуу том ширхэгтэй апланд хөвөнгийн хувьд 2022 он гамшгийн жил болжээ. Уг хөвөнг дэлхий даяар эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл, даавуун өлгий, самбай зэрэг бүтээгдэхүүн хийхэд ашигладаг.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй мега гангийн илрэл болох хэт халуун, хатсан хөрс зэргээс шалтгаалж Техасын фермерүүд суулгасан ургацынхаа бараг 74 хувийг (бараг зургаан сая акр) хурааж чадаагүй нь түүхэн дэх хамгийн том алдагдал болов.
Эл сүйрлийн улмаас АНУ-д эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийн үнэ сүүлийн нэг жилд 13 хувиар өссөн. Даавуун өлгийний үнэ 21, нүүр цэвэрлэгч хөвөн есөн хувь, самбайны үнэ найман хувиар тус тус өсжээ. Эдгээр өсөлт АНУ-ын 6.5 хувийн инфляцаас илүү байсныг NielsenIQ, NPD Group зэрэг зах зээлийн судалгааны фирмийн өгөгдөл харуулж байна.
Энэ бол хэрэглэгч нарыг огт анзаарахгүй байхад өдөр тутмын зардлыг нь уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нэмэгдүүлж байгааг харуулсан нэг жишээ мөн.
Дэлхийн гуравдагч том хөвөн үйлдвэрлэгч, ширхэгт хөвөн үйлдвэрлэгч хамгийн том улс Америкийн хөвөнгийн салбарын гол нутаг нь Баруун Техас юм. Тиймээс Баруун Техасын өндөрлөг газрын ургац сүйрсэн нь зөвхөн АНУ төдийгүй дэлхийн олон улсын дэлгүүрийн лангуунд нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж буй.
Халуун болж буй гаргийн хөвөнгийн тариалалтад үзүүлэх нөлөө нь дэлхий даяар тархаж, үр дагавар нь ирэх жилүүдэд хүчтэй мэдрэгдэнэ гэж шинжээчид үзэж байна.
“Уур амьсгалын өөрчлөлт бол инфляцын нууц өдөөгч. Цаг агаарын онц ноцтой үзэгдэл ургац, үйлдвэрлэлийн хүчин чадалд нөлөөлсөөр байх тул өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байна” гэж NielsenIQ-ийн дэд ерөнхийлөгч Никол Корбетт өгүүлэв.
Дэлхийн нөгөө хагаст, дэлхийн зургаа дахь том хөвөн үйлдвэрлэгч Пакистанд уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хүчтэй үер нийт хөвөнгийн тариалалтын тал хувийг устгажээ.
Дэлхийн хөвөнгийн нийлүүлэлтэд өөр саад ч тохиолдов. Хөвөн үйлдвэрлэгч томоохон бүс нутаг болох Хятадын Шинжааны хөвөнгийн импортод АНУ 2021 онд хориг тавьсан.
Гэхдээ халуун болж буй гаргийн хөвөнгийн тариалалтад үзүүлэх нөлөө нь дэлхий даяар тархаж, үр дагавар нь ирэх жилүүдэд хүчтэй мэдрэгдэнэ гэж шинжээчид үзэж байна.
Хөвөн ургуулдаг дэлхийн улсуудын тал хувь нь 2040 он гэхэд ган, үер, түймэр зэргээс шалтгаалж “уур амьсгалын өндөр эсвэл нэн өндөр эрсдэлд орно” гэж ашгийн бус “Forum for Future” групп мэдээлэв.
Техасын хөвөн нь ирээдүй ямархуу байх талаарх зураглалыг өгч байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтөөр өдөөгдсөн хэт халуун, ган Баруун өмнөдийн хөвөнгийн гарцанд нөлөөлсөөр байх бөгөөд улмаар олон барааны үнэ нэмэгдэнэ. 2020 оны судалгаанаас үзвэл уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж Аризона дахь хөвөнгийн үйлдвэрлэл буурсан бөгөөд 2036-2065 оны хооронд тус бүс нутгийн хөвөнгийн гарц 40 хувиар багасах төлөвтэй байна.
Хөвөн бол “дохио өгдөг ургамал” гэж Баффалогийн их сургуулийн нийлүүлэлтийн сүлжээний логистик судлаач Натали Симпсон хэлэв. “Цаг агаар хөвөнд нөлөөлвөл өөрчлөлтийг шууд харж болно. Хөвөн хаана ургаж байна, тэндээс ийм өөрчлөлтийг харж болно. Ирээдүйн нийлүүлэлтийн сүлжээ нь одоогийнхоос тэс өөр болох төлөвтэй. Өөрчлөгдөх төлөв нь нэгэнт ажиглагдаад эхэлсэн” гэж Симпсон нэмж өгүүлэв.
Dust Bowl эргэж ирнэ
Баруун өмнөдийн хөвөнгийн тариалалт нь олон арваны турш Вайомингоос Техас хүртэл найман мужийг дамнасан газрын гүний Огаллала усан судлаас хамаарч ирсэн.
Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Огаллалагийн түвшин буурч байгааг 2018 онд холбооны 19 агентлагийн хамтран гаргасан Үндэсний уур амьсгалын үнэлгээний тайлан харуулсан. “Огаллала усан судлын дийлэнх хэсэг нь дахин сэргээгдэх боломжгүй эх үүсвэрт тооцогдож байна” гэж тус тайланд дурджээ.
Хүчтэй ган, тариалан эрхлэх буруу арга барилаас шалтгаалж 1930-аад оны Dust Bowl-ийн үеэр хоёр сая хүний орхисон газар нутаг нь чухам энэ билээ. Тэрхүү гунигт явдлыг зохиолч Жон Штейнбек “The Grapes of Wrath” номдоо өгүүлж, Оклахомагийн гэрээ орхиж буй хөвөнгийн тариаланч гэр бүлийн тухай хүүрнэдэг. Хөдөө аж ахуйн яамны цаг уур судлаач Марк Брусбергийн бодолд сүүлийн үес эл роман орж ирэх болжээ.
“Хамгийн сүүлд үүнтэй төстэй зүйл болоход амьдрахын эцэсгүй болсон тариаланчдын масс дайжилт болж, амьдрах боломжтой газар хайн нүүсэн. Харин одоо бид тийм зүйл дахин болохоос сэргийлэх аргыг олох ёстой” гэж Брусберг хэллээ.
1930-аад оноос хойш тариаланчид худаг ухан тариан талбайгаа услах болсноор Огаллалагийн судал явдаг газруудад тариалалт дахин сэргэжээ. Гэтэл халуун, ган нэмэгдэж, усан судал алга болсноор шороон шуурга дахин сэргэж байгааг Үндэсний уур амьсгалын үнэлгээ харуулав. Ирэх 50 жилд уур амьсгалын өөрчлөлт нь Огаллалагийн бүс нутгийн ихэнх хэсэгт тохиолдох гангийн хугацаа, эрчийг нэмэгдүүлнэ гэж тус тайланд дурдсан.
Wrangler болон Lee жийнсний багадаа 50 хувийг Америкт ургуулсан хөвөнгөөр оёдог бөгөөд хөвөнгийн үнэ өссөнөөр өмд үйлдвэрлэх зардлын тал хувийг эзэлдэг боллоо.
Техасын Лаббокын ойролцоох хөвөнгийн дөрөв дэх үеийн тариаланч Барри Эванст үүнийг нотлох шинжлэх ухааны тайлан огт хэрэггүй. Тэрбээр өнгөрсөн хавар 2400 акрт хөвөн тарьсан ч ердөө 500 акраас нь ургац авчээ.
“Тариаланч болсноос хойших хамгийн муу жилийн нэг нь энэ байлаа. Огаллала усан судлын ихэнхийг бид алдсан, эргэж сэргэхгүй байх” гэж тэрбээр харуусав.
Тэрбээр 1992 оноос хөвөн тарьж эхэлсэн бөгөөд Огаллалагийн усаар нийт талбайнхаа 90 орчим хувийг усалдаг байжээ. Харин одоо энэ хэмжээ ердөө таван хувь болж, жил ирэх тусам хэмжээ нь багасч байгаа аж. Эванс хөвөнгөө өөр ургамлаар сэлгэж тариалан, тэнгэрээс бууж буй асар үнэтэй хур чийгийг дээд зэргээр ашиглахын тулд шинэ технологи ашиглаж байна. Гэхдээ ойр тойрны тариаланчид бууж өгч эхэлжээ.
“Огаллалагийн хэмжээ буурсан нь хүмүүст хүчтэй нөлөө үзүүлж, тэд ажлаа орхих цаг нь ирлээ гэх болсон” гэж Эванс хэлэв.
Техасын дөрвөн сая акр талбайд хөвөн ургуулдаг тариаланчдыг төлөөлдөг Plains Cotton Growers Inc.-ийн гүйцэтгэх захирал Коди Бессентийн өгүүлснээр нэг жилд тус бүс нутаг 4-5 сая боодол хөвөн үйлдвэрлэдэг аж. Харин 2022 онд 1.5 сая боодол үйлдвэрлэх төлөвтэй байгаа нь бүс нутгийн эдийн засагт 2-3 тэрбум ам.долларын алдагдал авчирч байгаа юм.
“Энэ бол асар том алдагдал. Үнэхээр гунигтай жил” гэж тэрбээр өгүүлэв.
Хөвөнгийн талбайгаас Уолмартын лангуу хүртэл
Техасын апланд хөвөн нь илүү алдартай Пима хөвөнтэй харьцуулбал богино, том ширхэгтэй. Мөн илүү том талбайд тариалдаг бөгөөд хямд хувцас, гэр ахуйн болон эрүүл ахуйн барааны гол түүхий эд юм.
АНУ-д хамгийн түгээмэл ургуулдаг нь апланд хөвөн бөгөөд Техаст төвлөрөн тариалдаг юм. Энэ нь таваарын гол ургацын хувьд содон үзэгдэл билээ. Эрдэнэ шиш, улаан буудай, буурцаг нь уур амьсгалын өөрчлөлтөд хэлмэгддэг ч газарзүйн хувьд тарж байрладаг учраас зарим муж ган, үерт автсан ч бусад нь ижил нөлөөнөөс ангид байдаг гэж Хөдөө аж ахуйн яамны эдийн засагч Лэнс Хониг өгүүлэв.
“Тийм учраас л хөвөн тун онцгой тохиолдол болоод байна. Улсын хэмжээний ургацад ган маш их нөлөө үзүүлэх боллоо” гэж тэрбээр нэмж хэллээ.
Ургац олон газарт муудсанаар үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөллөө гэж тариаланчдаас хөвөн худалдаж аваад үйлдвэрүүдэд борлуулдаг Далласын худалдааны Toyo Cotton Company-ийн Сэмт Клэй онцлов. “Үнэ тэнгэрт хадаж, энэ нь хэрэглэгчид ачаалал болж байна” хэмээн тэрбээр өгүүлэв. Хэрэглэгчдээс гадна түүнд нь ч нөлөө нь мэдрэгдэж эхэлжээ. “Би жил хагасын өмнө зургаан хос Wranglers-ийг ширхэгийг нь 35 ам.доллароор худалдаж авсан. Одоо нэг өмд 58 ам.доллар болсон” гэж Сэм хэллээ.
Wrangler болон Lee жийнсний багадаа 50 хувийг Америкт ургуулсан хөвөнгөөр оёдог бөгөөд хөвөнгийн үнэ өссөнөөр өмд үйлдвэрлэх зардлын тал хувийг эзэлдэг боллоо гэж эл хоёр брэндийг эзэмшдэг Kontoor Brands компанийн тогтвортой хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Фрай хэлэв.
Жилд дэлхий даяар 4.5 тэрбум хайрцаг зарагддаг Tampax бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жил хурдтай нэмэгдсэн.
Гэхдээ Шинжааны хөвөнд ногдуулсан хориг, түлшний өндөр үнэ, материал тээвэрлэх логистикийн асуудал хүндэрсэн зэрэг өөр шалтгаан үнийн өсөлтөд нөлөөлснийг Фрай болон деним үйлдвэрлэдэг бусад компани тайлбарлав.
Түүхий эдийн үнийн өсөлтөд хамгийн мэдрэмтгий хөвөн бүтээгдэхүүний тоонд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл, самбай зэрэг хатаах, сүлжих, нэхэх мэтийн боловсруулалт хийгддэггүй, маш бага хөдөлмөр зарцуулдаг хувийн ариун цэврийн бараанууд ордог гэж судалгаа, маркетингийн Cotton Incorporated компанийн эдийн засагч Жон Девин хэллээ.
Жилд дэлхий даяар 4.5 тэрбум хайрцаг зарагддаг Tampax бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жил хурдтай нэмэгдсэн.
Tampax-ийг эзэмшдэг Procter & Gamble компанийн санхүү хариуцсан захирал Андре Шултен өнгөрсөн нэгдүгээр сард компанийн санхүүгийн тайланг танилцуулахдаа түүхий эдийн үнийн өсөлт нь компанийн олон тооны бүтээгдэхүүний хувьд “томоохон сорилт” болж байгааг тэмдэглээд үнээ өсгөхөөс аргагүй байдалд хүрснээ учирлажээ.
Виржиниагийн Александриа хотын Walmart-аар саяхан үйлчлүүлсэн иргэд үнийн өсөлтийг анзаарснаа өгүүлэв. Зөвлөхийн ажилтай, гурван настай хүүхдийн эх Ванесса Скелтон “Нэг хайрцаг энгийн Tampax-ийн үнэ ес байснаа 11 ам.доллар болсон. Сар болгон гардаг зардал ингээд нэмэгдээд байна” гэж хэлсэн юм.
Нийлэг мяндас ашигладаг болно
Фермерүүдийн хуульд тусгасан тусламжийг нэмэгдүүлснээр Вашингтон өөрсдөд нь туслах боломжтой гэж хөвөнгийн тариаланчид санал болгож байна. Тус хуульд Конгресс энэ жил нэмэлт өөрчлөлт оруулах юм.
Тариалангийн даатгалын татаас болгож татвар төлөгчид Техасын хөвөнгийн тариаланчдад сүүлийн таван жилд жил тутам дунджаар нэг тэрбум ам.доллар “өгсөн” гэж Калифорнийн их сургуулийн хөдөө аж ахуйн эдийн засагч Даниел Самнер тэмдэглэв.
Улам бүр хүчтэй болж буй гангийн нөлөөг зөөллөхөд чиглэсэн гамшгийн тусламжийн хөтөлбөрт, хөрсний чийгийг хадгалахад нөлөөлдөг ургамал тарихад нь тариаланч нарт туслах зорилгоор илүү их хөрөнгө төсөвлөхийг Эванс нарын тариаланчид хүсэж байна.
Гэвч дэлхий дулаарсаар байгаа учир зарим мужид угаас ургах боломжгүй болж байгаа хөвөнгийн тариаланг үргэлжүүлэн дэмжих нь зөв зүйл биш гэж зарим эдийн засагч хэлж буй.
“1930-аад оноос хойш Засгийн газрын хөтөлбөр нь хөвөнг тариалахад нэн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж Баруун Техаст хөвөн ургуулах эдийн засгийн шалтгаан бараг байхгүй болсон. “Баруун Техас хөвөнтэй хамааралтай юу” гэж Фермерийн хуультай холбогдуулж Вашингтон асуух нь эдийн засгийн ямар ч утгагүй гэж болно” хэмээн Самнер анхааруулав.
Урт хугацаандаа хөвөн нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслээс эхлээд нэхмэл бараа зэрэг олон зүйлийн гол орц байхаа больж, “хүмүүс бүгд нийлэг мяндас ашигладаг болно” гэж Самнер эцэст нь хэллээ.
Корал Дэвенпорт. The New York Times