BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
BUILD MONGOLIA 2023 үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө

BUILD MONGOLIA 2023 үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2023-04-24
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter
  • Үзэсгэлэнд оролцогч байгууллага- 102
  • Үзэсгэлэнд оролцсон улс- 10
  • Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид- 5700

Build Mongolia 2023 буюу улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн 2023 оны 4 сарын  19-21-ны өдрүүдэд Степпе Арена мөсөн өргөөнд гурван өдрийн турш зохион байгуулагдлаа. Монголын BAUMA буюу Build Mongolia 2023 үзэсгэлэнд салбар салбарын 100 гаруй шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээгээ танилцуулан оролцлоо. Мөн 10-аад орны шилдэг байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт техник технологийг үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм.  Үүнээс дурдвал ОХУ-аас Alternativa LLC, Magna Tyres Singapore Pte Ltd, Amperetex, БНХАУ-аас Zhengzhou Vanguard Machinery Tech Co.Ltd, Jiangsu Kingertai New Material Technology Co., Ltd зэрэг компаниуд оролцож байна.  Үүний зэрэгцээ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжин салбарын шилдэг олон улсын байгууллагууд, мөн Build Mongolia 2023 үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Үзэсгэлэнд дээрх салбарыг төлөөлсөн 5600 гаруй зочин, эзэмшигч, гүйцэтгэгч, үйлчилгээ ханган нийлүүлэгч, хүнд үйлдвэр,эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд мөн 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл хийж оролцов.

Үзэсгэлэнгийн гурван өдрийн туршид барилга, бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын нэгдсэн форумыг төвийн шугамд холбогдоогүй айл өрх, албан байгууллагын инженерингийн шийдэл болох ХАС, УХАТ чиглэлээр салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч байгууллага болох Атмор ХХК болон Монголын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн MRIA холбоо хамтран зохион байгуулсан юм. Үүний зэрэгцээ бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүрийн төлөөлөл олон мянган инженерүүд, барилгачид, замчид, цахилгаанчид, уурхайчид, архитекторууд, менежерүүд, бизнес эрхлэгч, төсөл хэрэгжүүлэгчид, хөгжүүлэгчид, үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид зочлон ирлээ.

Нээлтийг үеэр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Филип Малон, Алтан ивээн тэтгэгч MSM Group LLC-ийн Индастриал хариуцсан дэд ерөнхийлөгч Мейтив Мэтз нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн бол Build Mongolia 2023 үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга зочдод хүндэтгэл үзүүлэн, үзэсгэлэнг нээсэн юм.

Build Mongolia 2023 үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгч байгууллагаар МСМ Групп ХХК ажилласан бол үзэсгэлэнгийн түнш орноор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран ажилласан юм. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр The Mongolian Mining Journal, Bloomberg телевиз, Aвстралийн бизнес эрхлэгчдийн Монгол дахь төв байгууллага, Герман монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Зангиа.мн, Бизнес.мн хамтран ажиллав. Мөн дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус тус хамтран ажилласан юм.

Build Mongolia үзэсгэлэн хэдийгээр дөнгөж гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ч барилга, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудыг хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж чадлаа. Бүтээн байгуулалт үзэсгэлэн нь нэг талаар Монгол улсын эдийн засгийн чухал салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, бизнесийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагааны гүүр болохын зэрэгцээ эдгээр салбаруудын мэргэжилтүүдийн бусадтай танилцах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, хөгжил дэвшлийн чиг хандлагын талаар мэдээлэл авах орчин юм.

Дараа жилийн Build Mongolia 2024 эргэн уулзацгаая.

Тагууд: барилгадэд бүтэцуул уурхайэрчим хүч
Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00