Дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчийн хувиар хөл тавих боломж та бидэнд тун удахгүй бүрдэж эхлэх нь. Тодруулбал, “Barilga Puzzle” компани энэ төрлийн цоо шинэ үйлчилгээгээ зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээхээр зэхэж байна.
***
Үл хөдлөх хөрөнгийн салбар бол эргэлт удаан ч хамгийн найдвартай, өндөр ашиг бүхий хөрөнгө оруулалтын талбар хэмээн мэргэжлийн хөрөнгө оруулагчид үздэг. Иймээс хөрөнгийн ханшийн сулрал, эдийн засгийн хямралын “шуурга” явагдаж байгаа үед олон улсын санхүүгийн зах зээлд үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн худалдаалах ажиллагаа трэнд болж эхэлсэн.
Дэлхийн трэндийг Монгол Улсад дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн анхны тоглогч болох Barilga Puzzle компани шинээр гаргаж ирлээ. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад олон оронтой тоо бүхий мөнгө хэрэгтэй болно гэж та бодож магадгүй. Тэгвэл уг сэтгэлгээг тань халах үйлчилгээг Barilga Puzzle компани үзүүлж байна. Нийгэм, цаг үеийн өөрчлөлтийг даган бидний эргэн тойронд уламжлалтаас шинэчлэл рүү шилжих дижитал шийдлүүд хүчтэй гарч ирж буйн нэг нь Barilga Puzzle юм. Puzzle гэх үг нь үл хөдлөх хөрөнгийн талбайг хэмжих хэмжигдэхүүн бөгөөд нэг puzzle нь 0.1 м.кв талбайтай тэнцэнэ. Харин одоо тэдний дотоодын зах зээлд нутагшуулахыг зорьж буй үл хөдлөх хөрөнгийн шинэ зуучийн үйлчилгээг танилцуулъя.
Энэхүү зуучийн үйлчилгээ нь барилгын суурь тавигдсан болон шинээр ашиглалтад орох гэж буй барилгын талбайг анхдагч зах зээлээс хэсэгчлэн захиалгын дагуу худалдан авч, түүнийгээ технологийн дэвшил ашиглан бусдад өссөн дүнгээр худалдах ажлыг гүйцэтгэдэг. Тодруулбал, та дансандаа 15 сая төгрөгтэй гэж бодъё. Таны сонирхсон үл хөдлөх хөрөнгийн м.кв-ийн үнэ өнөөдөр захиалга авч эхлэхдээ хөнгөлөлттэйгээр буюу гурван сая төгрөгөөр үнэлэгджээ. Тэгвэл та хүссэн байрныхаа таван м.кв талбайг зах зээлийн үнээс доогуур ханшаар “захиалах” боломжтой гэсэн үг. Уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авалт хийсэн олон хүн зэрэг эзэмших юм. Ингэхдээ 10 хүн тус бүр таван м.кв талбай буюу нийт 50 м.кв хоёр өрөө байрыг худалдан авахаар захиална. Барилгын гүйцэтгэлийн явцаас хамаарч үнэлгээний дүн өсөх нь зах зээлийн хууль юм. Та бүхний “худалдан авсан” байрыг ашиглалтад ороход Barilga Puzzle- ынхан бүхэлд нь нэг л эцсийн өмчлөгчид өссөн дүнгээр зуучилснаар та өөрийн таван м.кв талбайдаа оногдох ашгийг хүртэнэ.
Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр таны нэр бус эцсийн ганц худалдан авагчийн нэр л бичигдэнэ гэсэн үг. Тиймээс барилга бүрэн ашиглалтад орсны дараа таны талбай зарагдвал илүү ашиг хүртэх болно. Гэхдээ барилга ашиглалтад орох болоогүй үед танд яаралтай мөнгөний хэрэг гарвал барилгын явцаас шалтгаалан анхны захиалгаас арай өндөр үнээр зарах эрхтэй. Та Barilga Puzzle-д захиалга өгөхдөө нэг Puzzle-аас хэдэн ч Puzzle эсвэл бүтэн байр ч захиалах боломжтойг энд цохон тэмдэглэе. Иймээс та хэдэн арван м.кв талбай захиалах эх үүсвэргүй хэмээн сэтгэлээр унаж, өөрийгөө шинэ зах зээлээс битгий хасаарай. Та сонирхсон барилгынхаа хүссэн талбайг 10-40 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, ашиглалтад орох үед нь буцаан худалдсанаар анхны захиалгын ашгаа хүртэнэ. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөл тавихад танд их хэмжээний мөнгө шаардлагагүй болсон гэсэн үг.
Аливаа өндөр ашигтай бизнесийг өндөр эрсдэл дагадаг. Тиймээс та хэр эрсдэлтэй вэ гэдгийг мэдэхийг хүсч буй нь ойлгомжтой. Тэгвэл хариулт нь эрсдэл маш бага. Огт эрсдэлгүй бизнес гэж үгүй бөгөөд бизнес бүр өөр өөрийн хэмжээний эрсдэлийг дагуулдаг. Хэрэв эцсийн худалдан авагч санхүүгийн чадавхгүй болсны улмаас та бүхний байрыг худалдан авахаас татгалзахад хүрвэл танаас гадна бусад хөрөнгө оруулагчид, Barilga Puzzle ч яг адил эрсдэл хүлээхэд хүрнэ. Хэн ч эрсдэл хүлээхийг хүсэхгүй учир тэд захиалгадаа тантай ижил санаа тавьж, хамгийн чанартай хэрэгжиж байгаа төслүүдийг сонгон авч, хэрэгжилтийн явц болон бусад бүхий л мэдээллийг цаг тухайд нь хүргэж байх болно. Мөн тэд барилгын төсөл дээр харилцагчдынхаа өмнөөс хариуцлага хүлээх учир 20 хувиас дээш хэрэгжилттэй төслүүдийг харилцагч танд санал болгохоор шийдвэрлэжээ. Энэ бол төслийн газар нь баталгаатай, хэрэгжилт нь эхэлсэн учир найдвартай төдийгүй, таны хамаг мөнгийг гуйж гуйж авчхаад салхи шиг хийсээд алга болчихдог койн бол бүр ч биш юм. Барилга барих бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан эсэх, хэрэгжүүлж буй төслийн явц гэх мэт олон зүйлд таны өмнөөс анхаарал тавьж, захиалга тань ашгаа өгөх хүртэлх бүхий л цаг хугацаанд хяналт тавих учир үл хөдлөх хөрөнгө тань баталгаатай байх болно. Нөгөө талаар, захиалагчдын орлогын эх үүсвэр болон мөнгө угаах гэмт хэрэг гэх мэт хууль бус үйлдлийг шалгаж, харилцагчдынхаа хэдэн м.кв талбайг худалдан авсан лавлагааг “Санхүүгийн зохицуулах хороо”-нд мэдэгдэх үүрэгтэй.
Бид байрыг хямдралтай үнээр авч, өссөн үнээр худалдаалах иргэд, компаниудын эрэлтэд тулгуурласан.
Тиймээс Barilga Puzzle-ийн хамт олон захиалагчдаас гадна тусгай зөвшөөрөл олгосон “Санхүүгийн зохицуулах хороо”-ны өмнө давхар хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл, Barilga Puzzle-ийн үйл ажиллагаа найдвартай эсэхэд та эргэлзэх шаардлагагүй гэж хэлж болно. Зуучлалын эхний захиалгаа ХУД-ийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн аманд байрлах “F.I one” гэх тансаг орон сууцны төсөлд авахаар товложээ. “F.I one” төсөл нь “ШИНЭСЭГЭ БУЙЛД” ХХК болон “МОНОС ГРУПП” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй нэгдүгээр ээлж, 400 айлын орон сууцны хотхоны 3000 м.кв талбайг танд санал болгож байна. “F.I one” төслийн орон сууцны нэг м.кв талбайн зах зээлийн өнөөгийн ханш 5,500,000 төгрөг байгаа бол харин Barilga Puzzle аппликэйшнийг ашигласнаар та 10-40 хувийн хямдралтай үнээр захиалах боломжтой болох юм.
“F.I-One” төсөл нь Туул голын ай сав, Богд хан уулын дархан цаазат бүсээр хүрээлэгдсэн, хотын төвөөс 4.8 км зайд хэрэгжиж тансаг зэрэглэлийн орон сууц, бизнес үйлчилгээний байгууллагуудтай зэрэгцэн байрлахаараа онцлог. Нийгмийн эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй шинэлэг бизнесийн үл хөдлөх хөрөнгө нь тун удахгүй өндрөөр үнэлэгдэж, танд “жинхэнэ” ашиг авчирсан төслүүдийг санал болгохоор Barilga Puzzle ажиллаж байгааг дуулгахад таатай байна. “Барилгын компанийн төсөл хэрэгжих үед компаниуд хямдралтай үнээр захиалга авах, нөгөө талаас, хямд байр авч, эргээд өссөн үнээр худалдаалах хүсэлтэй олон хүн байна. Энэ хоёрыг холбох эрэлт бий болсон учир үүнийг хангах зорилгоор бид ажиллаж байна. Бизнесийнхээ санааг эрэлт дээр л тулгуурлан гаргасан” хэмээн М.Отгонбаяр онцоллоо.