BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Богино хар үстэй эмэгтэй зөөврийн компьютер, харандаа эзэмшигчтэй ширээний ард сууж байна. Тэрээр хар кардиган, ирмэгийн зүүлт зүүсэн нь энтрепренерийн итгэлийг илтгэнэ. Түүний ард байрлах номын тавиур нь ном, гоёл чимэглэлийн зүйлсийг багтаасан бөгөөд түүний хувийн хэв маягийг бизнесийн төвлөрөлтэй хослуулсан байдаг. - Business.MN

Л.Оюун: Ёс зүйтэй бизнес цэцэглэдэг гэдгийг ойлгоод эхэлбэл зээлийн үр ашиг нэмэгдэж, эдийн засаг өснө

Business.mn   Business.mn
2023-04-26
  Стратеги
1
Share on FacebookShare on Twitter

“Бизнесийн өсөлт ба ёсзүй” сэдвийн хүрээнд доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа. 

-Бизнес эрхлэгчдийн хүрээнд ёсзүйн асуудал хурцаар тавигдаж эхэлжээ. Тэгэхээр ёс зүйн асуудал яагаад ингэж чухлаар яригдах болсон талаар яриагаа эхлье?

-Хамгийн нэгдүгээрт, урт удаан хугацаанд тогтвортой ажиллана гэдэг зорилгоор бизнес хийж байгаа хүмүүст энэ их чухал.  Нэг удаагийн хулхидсан чанаргүй бараа хийдэг, харилцагчаа хохироосон ийм тохиолдол гаргах юм бол тэр бизнес цаашаа урт хугацаанд үргэлжилж чадахгүй. Ёс зүйтэй байна гэдэг бол хамтран ажиллаж байгаа бүх хүмүүст нь хамааралтай. Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, өөрийнх нь ажилтан, түншүүддээ ёсзүйтэй хохирол амсуулахгүйгээр ажиллахыг л ёс зүйтэй ажиллах гэж хэлээд байгаа юм.

-Ёс зүйн асуудал бизнесийн өсөлтөд яаж нөлөөлдөг вэ?

-Ерөнхийдөө манайд бүтээгдэхүүний эрэлт ихсэхээр тэр барааны чанар мууддаг. Бизнес эрхлэгчид богино хугацааны ашиг хараад хэт өндөр үнэ тавиад эхэлдэг. Зүй нь, эрэлт ихсэх тусам бүтээгдэхүүнээ улам чанаржуулж, сайхан үйлчлэх ёстой. Харин манайд халтуурдах, хүн хуурах үзэгдэл гараад байдаг. Үүнээс болоод бизнесүүдийн насжилт богино болдог. Тэгэхээр монголчууд ярьдаг. Нэр хугарахаар яс хугар, сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг. Энэ бол ёсзүйн тухай л ярьж байна гэсэн үг. Хэн шударга, үнэхээр нөхцөл байдал өөрчлөгдөөд авсан зээлээ төлж чадахгүй, давагдашгүй хүчин зүйл болоод мэрийгээд хичээгээд байхад ийм болчихвол зээл олгосон цаад газар нь харна, шинжилнэ, ойлгоно, туслана. Нэр хүнд нь унахгүй. Боломжтой мөртлөө худлаа үнэн яриад, худлаа үнэн шалтаг заагаад аль болохоор зээлээ төлөхгүй байх санаатай үйлдэл хийгээд явах юм бол өөрөө өөрийнхөө замыг л хаагаад байна гэсэн үг. Ер нь ингээд ёсзүйтэй бизнес явдаг юм байна гэдгийг ихэнх нь ойлгоод эхлэнгүүт эдийн засаг, зээлийн үр ашиг нэмэгдээд явна.

-Бизнесээ өргөжүүлэх гэж авсан зээлээ өөр зүйлд зарцуулдаг байдал ёс зүйн асуудалд орох уу?

-Зээл зориулалттай байдаг. Гэтэл зээл аваад тэр зориулалтын дагуу бус өөр зориулалтаар ашиглаад явчихаар эргэж төлөх магадлал бага болдог. Зээл зориулалтаараа ашиглагдахгүй байх эрсдэлийг moral hazard-ийн эрсдэл гэж нэрлэдэг. Энэ бол хамгийн том эрсдэл. Нэг удаа өөрийгөө бодоод өөр юманд зориулаад тансаг хэрэглээндээ зориулчихлаа гэхэд тухайн бизнес эрхлэгч дараагийнхаа замыг хаадаг гэдгийг ойлгодоггүй. Тэгэхээр нэг ёсондоо хүн хохироогоод байгаа биш өөрөө өөрийгөө хохироогоод байна л гэсэн үг. Тэгж ойлгоод хүмүүс зээлэнд ёс зүйтэй хандах хэрэгтэй. За гэвэл ёогүй, тэр гэрээн дээр гарын үсэг зурсан бол хууль байх ёстой.

-Сүүлийн жилүүдэд манайд гадныхан хөрөнгө оруулах сонирхол буурч байх шиг. Үүнийг ёс зүйтэй холбож ярих хүмүүс ч байдаг?

-Бизнесийн эд эс нь аж ахуйн нэгж. Энэ аж ахуйн нэгжүүд ямар байна вэ гэдгээс Монгол Улсын эдийн засгийн ерөнхий байдал харагдана. Тэгэхээр зээл өгч байгаа газрууд ч гэсэн хүмүүсээ хулхи болохоор тэр болгон зээл гаргахыг хүсэхгүй байна. Аажимдаа яг шалгараад зүтгээд байгаа нь, хийх гээд байгаа нь мэдэгдээд юм бүтээгээд байхаар тэдэнд зээлдүүлэгч нар сайн ханддаг болно, дэмжинэ. Юм дандаа хоёр талтай явж байгаа. Өөр хоорондоо холбоогүй юм гэж ерөөсөө байхгүй. Тэрийг монголчууд нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гээд хэлчихсэн байгаа. Ерөөсөө юм чинь нэгжээс эхэлдэг. Бизнес эрхлэгчдийн ерөнхий дүр зураг ёс зүйтэй болоод эхлэх үед л сая бизнес цэцэглэнэ. Тэрнээс өмнө бол хэн хэндээ итгэхгүй, итгэл байхгүй, хулхидсан, хуурсан байдалтай байвал эдийн засагт өөрчлөлт орохгүй.

Б.Наранчимэг

 

bookzone
Тагууд: бизнес эрхлэгчдэдзээл

Санал болгох:

Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Д.Туул
Д.Туул
2 жил өмнө

Манай улс үйлдвэрлэгч орон биш. Гадаадад далайн гарц байхгүй, дээр нь ёс зүйтэй бизнесийн компаниудын импортын бараа үйлдвэрийн үнээр орж ирэхэд Монголын гааль хүргэлтийн байгууллагуудын одоо ашиглаж байгаа систем дүрэм журам огт нийцдэггүй авилга хээл хахуульд идэгдсэн гаальд таньдаг ах дүү байгаа гэж ярихаа хэзээ болих вэ. Шударга ёс зүйтэй дэлхийн том компаниуд Монголын системгүй нийгэмд үйл ажиллагаа явуулах нь тэдэнд эрсдэлтэй ч Монгод тун удахгүй тэсрэлт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Чанартай эко байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүн нь хүн амын эрүүл аюулгүй байдлыг хамгаалдаг. Бид ирээдүйдээ юу үлдээх вэ бодох л хэрэгтэй

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00