BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дээд талын ирмэг болон нурууг харуулсан эмх замбараагүй эмх цэгцтэй номнуудыг ойроос харахад дээрээс нь. Номууд нь янз бүрийн чиг баримжаагаар давхарласан бөгөөд хавтасныхаа янз бүрийн өнгө, хөгширсөн хуудасны шаргал өнгөтэй байдлыг харуулсан бөгөөд энэ нь магадгүй амбицтай энтрепренерийн эмхэтгэсэн байж болох эклектик цуглуулга юм. - Business.MN

Маркетеруудын 2023 онд унших ёстой 10 ном

С.Лхамсүрэн   С.Лхамсүрэн
2023-05-03
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Маркетинг бол зоримог санаачилга болоод тогтвортой гүн ухааны холимог ба нөгөөтээгүүр хүн төрөлхтний зан араншин, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг соёлын талаарх үнэн юм. Энэ жагсаалтад уншигчдын дуртай шинэ болон хуучин маркетингийн номуудыг багтаасан бөгөөд товч хураангуйг доор жагсааж оруулав. Эдгээр нь өнөө үеийн шинийг эрэлхийлэгч, ухаалаг маркетеруудын 2023 онд заавал унших ёстой номууд юм.  

Маркетеруудын уншвал зохимжтой 10 номын жагсаалт

  1. “The Hidden Psychology of Social Networks”- “Нийгмийн сүлжээний далд сэтгэлзүй”

Зохиолч: Joe Federer

“Брэндүүд хэрэглэгчдийг өдөөх замаар жинхэнэ оролцоог хэрхэн бий болгодог вэ” гэсэн асуултын хүрээнд бичигдсэн. Номын зохиолч Federer нь хуучин “Reddit” брэндийн стратеги хариуцсан захирал байхдаа нийгмийн сэтгэл зүйн талаарх ойлголтыг сонирхож судалдаг байв. Тэрээр номдоо хүмүүсийн зан төлөвийг тодорхойлохдоо хөгжлийн биологи, антропологи, анатоми, мөн сэтгэл судлалд байдаг ойлголтуудыг ашиглан бичжээ. Номын гол агуулга нь нийгмийн маркетингийн стратегийг дахин бодож эргэцүүлэхэд чиглэгдсэн байна.

  1. “What’s Your Problem?”- “Танд ямар асуудал байна вэ?”

Зохиолч: Steve Goldhaber

Уг ном нь уншигчдад шийдвэрлэх гэж оролдож байгаа гол асуудлыг нь ойлгоход тусалдаг. Асуудлыг шийдвэрлэх ур чадвараа дээшлүүлснээр илүү B2B зах зээлийн маркетер болоорой гэж зөвлөжээ. Зохиолч номынхоо оршил хэсэгт “Танд ямар асуудал тулгараад байна гэж асуух үед ихэнх хүмүүс асуудлаа мэддэггүй бөгөөд асуултад хариулж чаддаггүй. Тийм ч учраас энэ асуулт хүмүүсийг шийдэх ёстой зүйлийнхээ талаар томоор сэтгэж бодоход хүргэнэ. Асуултын хариултыг олсон цагт бидний яриа илүү төвлөрч, үр дүнтэй болно” гэж бичжээ.

  1. “The Age of Influence”- “Нөлөөллийн эрин үе”

Зохиолч: Neal Schaffer

“Нөлөөллийн эрин үе” ном нь таны брэндийг өргөжүүлэх нөлөөлөгчдийн хүч ямар агуу вэ гэсэн асуултад хариулна. Бид нөлөөллийн эрин зуунд байгаа бөгөөд брэндийг амжилтад хүргэхийг хүсэж буй маркетеруудын хувьд нөлөөллийн маркетингийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн уншигчдад хэрхэн үр дүнтэй, бүтээлч, тогтвортой нөлөөлөгч маркетингийн төлөвлөгөө,  чухал харилцааг бий болгох, шүтэн бишрэгчээр удирдуулсан органик нөлөөллийн орон зайг бий болгох урлагийг заах юм.

  1. “Brand Storytelling” –“Брэндийн түүх ярихуй”

Зохиолч: Miri Rodriguez

Өөрийн брэндийн түүхээ хэрэглэгчдийн сэтгэлд хүргэх нь маркетингийн хамгийн шилдэг арга юм. Зохиолч ямар ч брэндүүд үйлчлүүлэгчидтэй нягт холбоо тогтоож, тэдний итгэлийг олж авахын тулд түүх ярих урлагийг эзэмших ёстой талаар бичжээ. Тэрээр “Expedia”, “Coca-Cola”, “Adobe”, “Google” зэрэг брэндүүдийн амжилтыг судалсан бөгөөд сэтгэл хөдөлгөм түүхийг ярих нь контентыг сурталчилж байгаа хамгийн том стратеги гэжээ.

  1. “The Experience Maker”- “Туршлага бүтээгч”

Зохиолч: Dan Gingiss

Та үйлчлүүлэгчдэдээ хуваалцахыг тэсэн ядан хүлээж байгаа гайхалтай туршлагаа хэрхэн бүтээдэг вэ? Зохиолч Dan Gingiss  гайхалтай туршлагуудыг бүтээж цаашлаад түүх болон хошин шогийн тусламжтайгаар үйлчлүүлэгчдэдээ хүргэх аргыг маркетерүүдэд санал болгож байна.Үүнд ухаалаг, сэтгэл хөдөлгөм, сонирхолтой туршлагууд багтах юм.

  1. “Quantum Marketing”- “5 хэмжээст маркетинг”

Зохиолч: Raja Rajamannar

Өнөөдөр бус маргаашийн хэрэглэгчдэд зориулсан маркетингийн шинэ сэтгэлгээг эзэмших тухай өгүүлжээ. Түүнчлэн маркетинг болоод технологийн мэдээллүүдээс бүрдсэн. Номын зохиогч уламжлалт буюу хуучин маркетинг хэрхэн бүтэлгүйтсэн талаар судалсан бөгөөд технологи нь бидний бие биетэйгээ, мөн брэндүүдтэй харилцах арга барилыг хэрхэн өөрчилж байгааг онцолжээ.

  1. “Influence Is Your Superpower” – “Нөлөөлөл бол таны супер хүч”

Зохиолч: Zoe Chance

Нөлөөлөл бол таны супер хүч, хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж, сайн сайхныг бий болгох шинжлэх ухаан. Байгалиас заяагдсан нөлөөлөх хүчийг ашиглах нь бидний чадвар, чадавхыг бүрэн хэрэгжүүлэхэд туслах юм. Зохиолч Zoe Chance уншигчдад бусдад нөлөөлөх үндсийг тайлбарлаж, цаашлаад бодит амьдрал дээр практик болгосон үйлдлүүд нь маркетерүүдэд урам зориг өгч байгааг тэдний амжилтын түүхтэй холбон бичжээ.

Номын танилцуулгын үеэр зохиолч “Би та бүхэнд нөлөөллийн талаар бүгдийг заах гэж оролдоогүй (энэ нь угаасаа ч боломжгүй зүйл) бөгөөд зөвхөн энэ талаарх ойлголтууд, жижиг өөрчлөлтүүд, удирдах боломжтой үйлдлүүд дээр анхаарлаа төвлөрүүлж бичсэн” гэжээ. Мөн тэрээр технологи хиймэл оюун ухааны шийдлүүдийг ашиглан тэсрэлт хийж байгаа энэ үед брэндүүд хүмүүстэй амьд харилцаа үүсгэхийг уриалж байна. Нэг үгээр хэлбэл хүн төвтэй байх нь хамгийн сайн арга гэнэ.

  1. “Humanizing B2B”- “В2В-г хүнжүүлэхүй”

Зохиолч: James Trezona, Paul Cash

Номын зохиолч Cash болон Trezona хоёр маркетингийн ажилтнуудад өөрсдийн брэнд болох орчин үеийн B2B орчинд хэрхэн ажиллаж байгаа талаар дурджээ.

  1. “Generation Brand”– Хайр дурлал, дуртай зүйлс, карьераа ахиулахын тулд өөрийн брэндээ хянах нь

Зохиолч: Irina Soriano

bookzone

Номын зохиогч бидний итгэл үнэмшилд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэрхэн нөлөөлдөг, бизнесийн ертөнц дэх хүйсийн ялгаа хэвээр байгаа зэрэг сонирхолтой асуудлуудыг хөнджээ. Мөн хэрхэн хувийн брэндээ бий болгож манлайлах ур чадвараа эртнээс төлөвшүүлэх талаар заана. Чадваруудыг суралцсанаар амжилтад хүрэхэд ямар ч шат даваа байсан даван туулах ур чадвартай болно гэж үзжээ.

  1. “Re-Think Innovation”- “Инновацийг дахин тунгаах нь”

Зохиолч: Carla Jonhnos

Дэлхийн хамгийн бүтээмжтэй шинийг санаачлагчид ер бусын үр дүнд хүргэх гайхалтай санаануудыг хэрхэн гаргаж ирдэг бол. Зохиолч Johnson шинийг санаачилж амжилттай  яваа хүмүүсийг юу хөдөлгөдөг талаар гүнзгий судалдаг нэгэн. Тиймдээ ч тэрээр оюун ухааныг саатуулдаг саад бэрхшээлийг арилгаж алга болгохыг хичээдэг. Тэрээр номдоо шинийг эрэлхийлэгч, дараагийн бүх шатанд бэлэн байлгах ажилтнуудын нөөцийг хэрхэн бий болгох талаар дэлгэрэнгүй, сонирхолтой хэв маягаар сийрүүлжээ.  

Эх сурвалж: LinkedIn Ads Blog

Тагууд: брэндмаркетинг

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
С.Лхамсүрэн

С.Лхамсүрэн

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00